---
title: Хот суурин газар мод тарих нь стресс, сэтгэл гутралын түвшинг бууруулдаг
description: Мод, ургамлаар хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэн, ой модод дунд алхахад та хэрхэн амар амгаланг мэдэрч, илүү баяр баясгалантай болдгоо анзаарч байсан уу?
image: https://info.ncd.mn/hubfs/green%20city.jpeg
---

-   И-Мэйл : [info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
-   Утас : [+976 77002020](tel:+976-77002020)

- [mailto:info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- <https://www.facebook.com/NCDgroup/>
- <https://www.youtube.com/user/NominConstructionLLC>
- <https://ncd.mn>
- <https://ncd.mn>

[![](https://info.ncd.mn/hubfs/Logo/logo-3.png)](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

- [Нүүр](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)
- [Бидний тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)
- [Төслүүд](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)
- [Нийгмийн хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us) 
    - [БАРИМТЛАХ ЗАРЧИМ](https://www.ncd.mn/mn/s/11/17?hsLang=en-us)
    - [БИДНИЙ ОРОЛЦОО](https://www.ncd.mn/mn/s/11/46?hsLang=en-us)
    - [ТАНЫ САНАЛ](https://www.ncd.mn/mn/b/feedback/11?hsLang=en-us)
- [Мэдээ мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en-us)
- [Блог](https://info.ncd.mn/blog?hsLang=en)
- [![](https://info.ncd.mn/hubfs/18166.png)](https://www.ncd.mn/ens?hsLang=en-us)

[Nomin construction](https://info.ncd.mn/blog/author/nomin-construction) - May 8, 2019

# Хот суурин газар мод тарих нь стресс, сэтгэл гутралын түвшинг бууруулдаг

Мод, ургамлаар хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэн, ой модод дунд алхахад та хэрхэн амар амгаланг мэдэрч, илүү тайван болдгоо анзаарч байсан уу? Энэ нь санамсаргүй зүйл биш бөгөөд модонд 90 минут алхах нь стрессийг тайлж, сэтгэл гутралын түвшинг бууруулдаг болохыг Стэнфордын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Мөн нэгэн судалгаагаар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх нь хотын оршин суугчдын сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарчээ.

![Хот суурин газар мод тарих нь стрессийн түвшинг бууруулдаг](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/Blog/blog%202019/%D0%A5%D0%BE%D1%82%20%D1%81%D1%83%D1%83%D1%80%D0%B8%D0%BD%20%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80%20%D0%BC%D0%BE%D0%B4%20%D1%82%D0%B0%D1%80%D0%B8%D1%85%20%D0%BD%D1%8C%20%D1%81%D1%82%D1%80%D0%B5%D1%81%D1%81%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%82%D2%AF%D0%B2%D1%88%D0%B8%D0%BD%D0%B3%20%D0%B1%D1%83%D1%83%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B6%20%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0/saa.jpg?width=1200&name=saa.jpg)

Хүн байгальтай салшгүй холбоотой. Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, алхаж буй хөрс гээд хүн байгалийн харилцаа, холбоо үгээр илэрхийлэшгүй үнэ цэнэтэй зүйл. Гэвч аж үйлдвэрлэл, хотжилт хурдацтай өсөн, хөгжиж хүн байгалийн холбоо өдрөөс өдөрт холдсоор, энэ нь эргээд хүний сэтгэл зүй, цаашлаад бие физиологийн эрүүл мэндэд, байгальд сөргөөр нөлөөлөх болжээ. 

**ХОЛБООТОЙ:** [Дэлхийн томоохон хотууд мод тарихыг уриалж байна](https://info.ncd.mn/blog/%D0%B4%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D0%BE%D0%BC%D0%BE%D0%BE%D1%85%D0%BE%D0%BD-%D1%85%D0%BE%D1%82%D1%83%D1%83%D0%B4-%D1%83%D1%83%D1%80-%D0%B0%D0%BC%D1%8C%D1%81%D0%B3%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%BD%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9-%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB-%D0%B0%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D1%85%D1%8B%D0%BD-%D1%82%D1%83%D0%BB%D0%B4-%D0%BC%D0%BE%D0%B4-%D1%82%D0%B0%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D0%B0%D1%85%D1%8B%D0%B3-%D1%83%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0)

Америкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн сэтгүүлд мод, ногоон байгууламж нь хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж буйг батлан харуулсан судалгааны үр дүнг нийтэлжээ.

Филадельфийн эзгүй хэсэг газар бүхий орчинтой зарим суурин газруудад энэхүү судалгаа хийгдсэн бөгөөд судалгааны эхэнд ихэнх суурин газруудын талбай нь хог хаягдал, зэрлэг, өвс ургамалдаа баригдсан байжээ. Пенсильванийн Цэцэрлэгжүүлэх Нийгэмлэгийн хөрс арчлах хөтөлбөрийн тусламжтайгаар хөтөлбөрийн ажилчид суурин газрыг гурван хэсэгт хуваан, нэг хэсэг суурин газрын хог хаягдлыг цэвэрлэн, шинээр зүлэг, мод тарин, сар бүр тогтмол арчилгаа хийсэн бол өөр хэсэг бүлэг суурин газрыг цэцэрлэгжүүлэлгүйгээр зөвхөн хог хаягдлыг нь цэвэрлэжээ. Харин үлдсэн суурин газарт цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлт алиныг нь ч хийлгүй, гар ч хүрэлгүй хэвээр нь үлдээсэн байна.

Эдгээр цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлтийн хөтөлбөр эхлэхээс өмнө болон дараа эмч, судлаачдаас бүрдсэн судалгааны баг гурван хэсэг бүхий суурин газрын оршин суугчдаас ярилцлага авчээ. Тэд оршин суугчдаас хэр ойрхон стрессдэж, сэтгэл санаагаар унаж, тайван бус болж, итгэл найдваргүй болсон мэт мэдрэмж төрдөг талаарх сэтгэл зүйн асуудлуудын талаарх асуулга авсан байна.  

Судалгааны дүнд орчны талбайгаа цэвэрлэх, цэцэрлэгжүүлэх зэрэг өөрчлөлт хийх нь орчны оршин суугчдын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан бөгөөд энэ нь эдлэн газарт цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлт хийгдсэнээс хойших оршин суугчдын сэтгэл гутралын хэмжээ, өмнөхтэй үетэй нь харьцуулахад 41.5%-аар буурч, сэтгэлзүйн асуудлууд нь 62.8%-аар буурсан үзүүлэлтээр илэрсэн байна.

Судалгааг хамтран хийлцсэн, Филадельфийн их сургуулийн профессор Жон Макдоналд “Суурин газруудад өмнө нь өөрчлөлт хийгддэггүй байсан шалтгаан нь орчны орон зайг хог хаягдлаар дүүргэснээс болж ногоон байгууламж байгуулах хангалттай талбайгүй байсан байна.” хэмээн тайлбарлажээ.   

*Эх сурвалж: [www.weforum.org](http://www.weforum.org) *

![Хот суурин газар мод тарих нь стрессийн түвшинг бууруулдаг](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/Blog/blog%202019/%D0%A5%D0%BE%D1%82%20%D1%81%D1%83%D1%83%D1%80%D0%B8%D0%BD%20%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80%20%D0%BC%D0%BE%D0%B4%20%D1%82%D0%B0%D1%80%D0%B8%D1%85%20%D0%BD%D1%8C%20%D1%81%D1%82%D1%80%D0%B5%D1%81%D1%81%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%82%D2%AF%D0%B2%D1%88%D0%B8%D0%BD%D0%B3%20%D0%B1%D1%83%D1%83%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B6%20%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0/sa.jpg?width=1200&name=sa.jpg)

Ийнхүү амьдарч буй орчиндоо хийж болох бяцхан өөрчлөлтүүд нь нийгмийн сэтгэлзүйд бага ч болов эерэг үр дүн авчирч олон хүнийг урт удаан аз жаргалтай амьдрах боломжоор хангах боломжтой. Тиймээс хотын хамгийн дуу чимээ ихтэй, стресстэй орчинд амьдардаг хүмүүсийн хувьд эрүүл мэнддээ анхааран амьдрах орчиндоо ногоон байгальруу хандсан эерэг өөрчлөлт хийн сэтгэлзүйн эрүүл мэнддээ нөхөн сэргээлт хийхийг уриалж байна. 

---

## "Garden City 2" хотхон

Нийслэл хотын шинэ суурьшлын бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "Garden City 2" хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж авна уу.

[![Garden City](https://hubspot-no-cache-na2-prod.s3.amazonaws.com/cta/default/2743210/a5c2353a-8482-4b62-b7b6-71bb1d55007f.png)](https://hubspot-cta-redirect-na2-prod.s3.amazonaws.com/cta/redirect/2743210/a5c2353a-8482-4b62-b7b6-71bb1d55007f)

[Нийгмийн хариуцлага](https://info.ncd.mn/blog/topic/нийгмийн-хариуцлага) [Орон сууц](https://info.ncd.mn/blog/topic/орон-сууц) [Эрүүл амьдрал](https://info.ncd.mn/blog/topic/эрүүл-амьдрал)

Хуваалцах

- <https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://info.ncd.mn/blog/хот-суурин-газар-мод-тарих-нь-стресс-сэтгэл-гутралын-түвшинг-бууруулдаг&title=Хот%20суурин%20газар%20мод%20тарих%20нь%20стресс,%20сэтгэл%20гутралын%20түвшинг%20бууруулдаг&picture=https://cdn2.hubspot.net/hubfs/2743210/green%20city.jpeg&description=Мод,%20ургамлаар%20хүрээлэгдсэн%20цэцэрлэгт%20хүрээлэн,%20ой%20модод%20дунд%20алхахад%20та%20хэрхэн%20амар%20амгаланг%20мэдэрч,%20илүү%20баяр%20баясгалантай%20болдгоо%20анзаарч%20байсан%20уу>
- <https://twitter.com/share?source=https://info.ncd.mn/blog/хот-суурин-газар-мод-тарих-нь-стресс-сэтгэл-гутралын-түвшинг-бууруулдаг&text=Хот%20суурин%20газар%20мод%20тарих%20нь%20стресс,%20сэтгэл%20гутралын%20түвшинг%20бууруулдаг%20-%20https://info.ncd.mn/blog/хот-суурин-газар-мод-тарих-нь-стресс-сэтгэл-гутралын-түвшинг-бууруулдаг>
- <http://www.linkedin.com/shareArticle?mini=true&url=https://info.ncd.mn/blog/хот-суурин-газар-мод-тарих-нь-стресс-сэтгэл-гутралын-түвшинг-бууруулдаг&title=Хот%20суурин%20газар%20мод%20тарих%20нь%20стресс,%20сэтгэл%20гутралын%20түвшинг%20бууруулдаг&summary=Мод,%20ургамлаар%20хүрээлэгдсэн%20цэцэрлэгт%20хүрээлэн,%20ой%20модод%20дунд%20алхахад%20та%20хэрхэн%20амар%20амгаланг%20мэдэрч,%20илүү%20баяр%20баясгалантай%20болдгоо%20анзаарч%20байсан%20уу>
- [mailto:?subjetc=&body=%D0%A5%D0%BE%D1%82+%D1%81%D1%83%D1%83%D1%80%D0%B8%D0%BD+%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80+%D0%BC%D0%BE%D0%B4+%D1%82%D0%B0%D1%80%D0%B8%D1%85+%D0%BD%D1%8C+%D1%81%D1%82%D1%80%D0%B5%D1%81%D1%81%2C+%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB+%D0%B3%D1%83%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD+%D1%82%D2%AF%D0%B2%D1%88%D0%B8%D0%BD%D0%B3+%D0%B1%D1%83%D1%83%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B3%20-%20https://info.ncd.mn/blog/хот-суурин-газар-мод-тарих-нь-стресс-сэтгэл-гутралын-түвшинг-бууруулдаг](mailto:?subjetc=&body=%D0%A5%D0%BE%D1%82+%D1%81%D1%83%D1%83%D1%80%D0%B8%D0%BD+%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80+%D0%BC%D0%BE%D0%B4+%D1%82%D0%B0%D1%80%D0%B8%D1%85+%D0%BD%D1%8C+%D1%81%D1%82%D1%80%D0%B5%D1%81%D1%81%2C+%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB+%D0%B3%D1%83%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD+%D1%82%D2%AF%D0%B2%D1%88%D0%B8%D0%BD%D0%B3+%D0%B1%D1%83%D1%83%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B3%20-%20https://info.ncd.mn/blog/хот-суурин-газар-мод-тарих-нь-стресс-сэтгэл-гутралын-түвшинг-бууруулдаг)

 Өмнөх нийтлэл  
[River garden болон River Plaza төслүүд урин цагийг угтан урамшуулал зарлалаа](https://info.ncd.mn/blog/%D1%83%D1%80%D0%B8%D0%BD-%D1%86%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%83%D0%B3%D1%82%D0%B0%D0%BD-%D1%83%D1%80%D0%B0%D0%BC%D1%88%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%BB-%D0%B7%D0%B0%D1%80%D0%BB%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0?hsLang=en-us)

 Дараагийн нийтлэл  
[Орон зайн төлөвлөлт хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?](https://info.ncd.mn/blog/%D0%BE%D1%80%D0%BE%D0%BD-%D0%B7%D0%B0%D0%B9%D0%BD-%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82-%D1%85%D2%AF%D0%BD%D0%B4-%D1%85%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD-%D0%BD%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D0%B4%D3%A9%D0%B3-%D0%B2%D1%8D?hsLang=en-us)

Content Title

Description

![logo-footer](https://info.ncd.mn/hubfs/footer%20logo.png)

ХУД, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр, Борлуулалтын алба

### Бүтэц

[Нүүр Хуудас](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

[Бидний Тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)

[Төсөл](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)

[Нийгмийн Хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us)

[Мэдээ Мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en)

### Төслүүд

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/vc.jpg)](http://vegacity.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/cdv-1.jpg)](http://casa-davinci.mn/)

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/gc.jpg)](http://garden-city.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/rp.jpg)](http://riverplaza.mn/)

### Мэдээлэл Авах

© Copyright 2022 | Designed By [BZP Design&Development](https://Bzp.mn)