<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 9, 2018

Орон сууц худалдан авахдаа дараах алдааг бүү гаргаарай

Шинээр орон сууц худалдаж авна гэдэг амаргүй ажил. Багагүй хөрөнгө зарж байж өөрийн амьдрах орчинг бүрдүүлэх учир шинэ байр худалдаж авахдаа нэлээн хянамгай хандаж шийдвэрээ гаргах хэрэгтэй байдаг. Хэрвээ та шинээр орон сууц худалдан авах гэж байгаа боло дараах 4 алдааг гаргахгүй байхыг хичээгээрэй.

Судалгаа хийхгүй байх

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад хамгийн чухал нь судалгаа байдаг талаар бид өмнө нь дурдаж байсан. Хүмүүс авто машин худалдан авахдаа бүхий л зүйлсийг нэгд нэгэнгүй нягтлан шалгаж авдаг шиг орон сууц худалдан авахдаа энэ үйлдлээ төдийлөн давтаад байдаггүй. Найз нөхөд, гэр бүлийнхэн, танилынхаа зөвлөгөөг дагах нь олон. 

ХОЛБООТОЙ: Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад хамгийн чухал зүйл бол судалгаа

Байр худалдаж авахын өмнөх судалгаа

Нэмэлт зардлуудыг тооцоолохгүй байх

Орон сууц худалдан авсны дараа ямар нэмэлт зардал гарч болзошгүй талаар та урьд нь бодож байсан уу? Орон сууц худалдан авахдаа сан техник, дотоод засал чимэглэлийн чанарыг сайн нягтлаагүйгээс болж тооцоолоогүй зардлыг бий болгодог.

ХОЛБООТОЙ: Орон сууцны үнэ цэнийг өсгөх томоохон хүчин зүйлсийн нэг юу вэ?

Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах

сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах

Хүн бүр л амьдрах газраа тав тухтай, өнгө үзэмжтэй байгаасай гэж хүсдэг. магадгүй танд тухайн орон сууцны цонхы харц, гадаа талбай, машины зогсоол зэрэг зүйлс нь таалагдсан гэж бодоё. Гэвч үнэн хэрэгтээ барилгын дотор засал, ашиглагдсан материал төдийлөн сэтгэлд тань нийцэхгүй байгаа бол сэтгэл хөөрлөөр шийдвэр гаргахаасаа өмнө дахин нэг бодож үзэхийг зөвлөе. 

Хэдий гадна орчны зохион байгуулалт, тохижилт чухал ч гэлээ таны амьдрах орчин хамгийн чухал гэдгийг санах хэрэгтэй. Хэрэгтэй бол мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, орон сууцны борлуулалтын ажилтнаас тусламж авахад буруудахгүй. 

Өөрсдөө бүх засварыг хийж чадна гэж таамаглах

засвар хийх

Шинэ орон сууц худалдан авч байгаа тохиолдолд засвар хийх шаардлага гарах нь харьцангуй бага. Гэсэн хэдий ч өөрийнхөө хүсэлд тааруулан бага зэрэг өөрчлөх зүйл байж л таарна. Харин та үүнийг өөрөө, гэрийнхэнтэйгээ хамтраад хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Буруу будаг, буруу материал сонгосноосоо болоод хөрөнгө мөнгөө үргүй зарлагадах, тавилга эд хогшлоо дахин ашиглагдахааргүй болгох зэрэг хүндрэлтэй зүйлстэй нүүр тулах асуудлууд бишгүй тохиолдолно.

Мөн интерьерийн шийдэл, тавилгын сонголтод онцгой анхаарах нь чухал. Учир нь хананд суурилуулан тогтоодог, нүүхэд авч явах боломжгүй үүдний шкаф, гал тогооны тавилга зэргийг сайтар бодож интерьерийн шийдэлдээ тохируулан сонгохыг зөвлье. 

Шинээр орон сууц худалдан авахад бий болох нэг давуу тал нь орон сууцандаа нүүн орохоосоо өмнө өөрсдийн хүссэн хэв загвараар эсвэл тухайн үл хөдлөхийн компанийн санал болгож буй интерьерийн шийдлүүдээс сонгон гэрээ тохижуулах боломжийг сонгоод үзээрэй гэж зөвлөе.


"Garden City" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

New Call-to-action