---
title: Хэрхэн стрессгүй амьдрах вэ?
description: Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр их хот  өргөжин тэлж  бид хурдацтай хөгжиж буй  мэдээлэл технологийн эринтэй хөл нийлүүлэн ажиллаж, амьдарч байна. Зарим нэгэн
image: https://info.ncd.mn/hubfs/Niitlel%20September/%D0%B1%D1%8B%D0%B1%D1%8B%D0%B9%D0%B9.jpg
---

-   И-Мэйл : [info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
-   Утас : [+976 77002020](tel:+976-77002020)

- [mailto:info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- <https://www.facebook.com/NCDgroup/>
- <https://www.youtube.com/user/NominConstructionLLC>
- <https://ncd.mn>
- <https://ncd.mn>

[![](https://info.ncd.mn/hubfs/Logo/logo-3.png)](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

- [Нүүр](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)
- [Бидний тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)
- [Төслүүд](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)
- [Нийгмийн хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us) 
    - [БАРИМТЛАХ ЗАРЧИМ](https://www.ncd.mn/mn/s/11/17?hsLang=en-us)
    - [БИДНИЙ ОРОЛЦОО](https://www.ncd.mn/mn/s/11/46?hsLang=en-us)
    - [ТАНЫ САНАЛ](https://www.ncd.mn/mn/b/feedback/11?hsLang=en-us)
- [Мэдээ мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en-us)
- [Блог](https://info.ncd.mn/blog?hsLang=en)
- [![](https://info.ncd.mn/hubfs/18166.png)](https://www.ncd.mn/ens?hsLang=en-us)

[Nomin construction](https://info.ncd.mn/blog/author/nomin-construction) - Sep 27, 2017

# Хэрхэн стрессгүй амьдрах вэ?

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр их хот өргөжин тэлж  бид хурдацтай хөгжиж буй  мэдээлэл технологийн эринтэй хөл нийлүүлэн ажиллаж, амьдарч байна. Зарим нэгэн таагүй хүчин зүйлсээс хамааран бидний өдөр тутмын амьдралд бухимдал стресс үүсч, оюун санаа болон бие мах бодийг хохироосоор байгаа билээ. Уг стресс бухимдлаас ангид амар тайван амьдрахын тулд ямар сонголт хийж болох талаар энэ удаагийн нийтлэлээрээ хүргэж байна. 

Амгалан тайван орчин эрүүл амьдрахад тустай

![Тайван амгалан эрүүл орчин](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/Niitlel%20September/1.jpg?width=698&name=1.jpg "Тайван амгалан эрүүл орчин")

Орчныг бүрдүүлж буй байгалийн тогтоц, хүний гараар бүтсэн бүтээн байгуулалтууд /барилга байшин, зам, машин техник/ зэрэг бидний амьдрах орчинд гарч байгаа өөрчлөлтүүд нь их хотын хөгжилд тустай хэдий ч зарим талаараа хүний бие болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Харин амьдрах орчноо тайван, ногоон орчноор хүрээлүүлэх нь сэтгэл санааг тайвшруулж, амар амгаланг танд мэдрүүлнэ. Тиймээс амар тайван, дуу чимээ багатай, ногоон байгууламж бүхий орчныг сонгон амьдрахыг танд зөвлөж байна. 

## Эерэг хандлага нь стрессийг бууруулна

![Эерэг хандлага](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/Niitlel%20September/vcxvcxvcx.jpg?width=698&name=vcxvcxvcx.jpg "Эерэг хандлага")

Амьдралыг ямар өнцгөөс хэрхэн харж байгаагаас бидний аливаад хандах хандлага тодорхойлогдож байдаг. Эерэг хандлагатай хүн бусдад баяр баясал, сайхан мэдрэмжийг төрүүлж, нийгэмд үргэлж гэрэл гэгээ цацруулж байдаг бол сөрөг хандалагатай хүмүүс эсрэгээрээ хар бараан зүйлийг тарааж явдаг. Тиймээс нийгмийн бухимдал, сөрөг уур амьсгал дунд ч гэсэн эерэг хандлагатай байж, бусдад туслах хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй, өөдрөг байх нь таныг стресс бухимдлаас хол байлгаад зогсохгүй эргэн тойронд тань аз жаргал, эерэг өөрчлөлтүүдийг бий болгож чадна гэдэгт итгээрэй. 

## Дасгал хөдөлгөөн нь эрч хүчийг нэмэгдүүлнэ

![Дасгал хөдөлгөөн](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/Niitlel%20September/dfsdfsd.jpg?width=698&name=dfsdfsd.jpg "Дасгал хөдөлгөөн")

Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх дадал юм. Тогтмол идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь таныг архаг хууч өвчин, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын эрсдэлүүд зэргээс хамгаалах сайн талтай. Ялангуяа суудлын ажилтай хүмүүс хөдөлгөөний дутагдалд орж, биеэ хөштөл сууснаас болж цусны эргэлт муудан улмаар сэтгэл санаа хямарч стресс үүсэх магадлал өндөр болдог. Тиймээс өглөө оройдоо дасгал хийх, гүйх, спортоор хичээллэх, цэвэр агаарт гарах, алхах зэргээр идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгох нь стрессд өртөхөөс сэргийлж, эрч хүчийг нэмэгдүүлнэ. 

## Цэвэр агаарт гарах нь сэтгэл санааг дэмжинэ

![Цэвэр агаар](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/Niitlel%20September/%D0%B1%D1%8B%D0%B1%D1%8B%D0%B9%D0%B9.jpg?width=698&name=%D0%B1%D1%8B%D0%B1%D1%8B%D0%B9%D0%B9.jpg "Цэвэр агаар")

Хотын хөл хөдөлгөөн дунд бидэнд хамгийн ихээр дутагдаж буй зүйл бол цэвэр агаар. Цэвэр агаарт агуулагддаг үнэр хүний биеийг тайвшруулдгаас гадна гадна цусны эргэлт дэх хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр хүний бие махбод, толгой сэргэн аяндаа бухимдал багасдаг. Мөн нарны гэрэл серотонин дааврын ялгарлыг дэмжиж маш богино хугацаанд сэтгэл сэргээж, өөдрөг байхад тустай байдаг.

 

---

## "Garden City" хотхон

Хан - Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох Garden City хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

[![New Call-to-action](https://hubspot-no-cache-na2-prod.s3.amazonaws.com/cta/default/2743210/1a70c300-0489-4b21-b1f8-bd4b22b7f683.png)](https://hubspot-cta-redirect-na2-prod.s3.amazonaws.com/cta/redirect/2743210/1a70c300-0489-4b21-b1f8-bd4b22b7f683)

[Амьдралын хэв маяг](https://info.ncd.mn/blog/topic/амьдралын-хэв-маяг) [Эрүүл амьдрал](https://info.ncd.mn/blog/topic/эрүүл-амьдрал)

Хуваалцах

- <https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://info.ncd.mn/blog/хэрхэн-стрессгүй-амьдрах-вэ&title=Хэрхэн%20стрессгүй%20амьдрах%20вэ?&picture=https://cdn2.hubspot.net/hubfs/2743210/Niitlel%20September/%D0%B1%D1%8B%D0%B1%D1%8B%D0%B9%D0%B9.jpg&description=Цаг%20хугацаа%20өнгөрөхийн%20хэрээр%20их%20хот%20%20өргөжин%20тэлж%20%20бид%20хурдацтай%20хөгжиж%20буй%20%20мэдээлэл%20технологийн%20эринтэй%20хөл%20нийлүүлэн%20ажиллаж,%20амьдарч%20байна.%20Зарим%20нэгэн>
- <https://twitter.com/share?source=https://info.ncd.mn/blog/хэрхэн-стрессгүй-амьдрах-вэ&text=Хэрхэн%20стрессгүй%20амьдрах%20вэ?%20-%20https://info.ncd.mn/blog/хэрхэн-стрессгүй-амьдрах-вэ>
- <http://www.linkedin.com/shareArticle?mini=true&url=https://info.ncd.mn/blog/хэрхэн-стрессгүй-амьдрах-вэ&title=Хэрхэн%20стрессгүй%20амьдрах%20вэ?&summary=Цаг%20хугацаа%20өнгөрөхийн%20хэрээр%20их%20хот%20%20өргөжин%20тэлж%20%20бид%20хурдацтай%20хөгжиж%20буй%20%20мэдээлэл%20технологийн%20эринтэй%20хөл%20нийлүүлэн%20ажиллаж,%20амьдарч%20байна.%20Зарим%20нэгэн>
- [mailto:?subjetc=&body=%D0%A5%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD+%D1%81%D1%82%D1%80%D0%B5%D1%81%D1%81%D0%B3%D2%AF%D0%B9+%D0%B0%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D1%85+%D0%B2%D1%8D%3F%20-%20https://info.ncd.mn/blog/хэрхэн-стрессгүй-амьдрах-вэ](mailto:?subjetc=&body=%D0%A5%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD+%D1%81%D1%82%D1%80%D0%B5%D1%81%D1%81%D0%B3%D2%AF%D0%B9+%D0%B0%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D1%85+%D0%B2%D1%8D%3F%20-%20https://info.ncd.mn/blog/хэрхэн-стрессгүй-амьдрах-вэ)

 Өмнөх нийтлэл  
[Гэрээ тансаг харагдуулах 5 санаа](https://info.ncd.mn/blog/%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D-%D1%82%D0%B0%D0%BD%D1%81%D0%B0%D0%B3-%D1%85%D0%B0%D1%80%D0%B0%D0%B3%D0%B4%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D1%85-%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B0?hsLang=en-us)

 Дараагийн нийтлэл  
[GARDEN CITY хотхоныг сонгох 5 шалтгаан](https://info.ncd.mn/blog/garden-city-hothon-5-shaltgaan?hsLang=en-us)

Content Title

Description

![logo-footer](https://info.ncd.mn/hubfs/footer%20logo.png)

ХУД, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр, Борлуулалтын алба

### Бүтэц

[Нүүр Хуудас](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

[Бидний Тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)

[Төсөл](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)

[Нийгмийн Хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us)

[Мэдээ Мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en)

### Төслүүд

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/vc.jpg)](http://vegacity.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/cdv-1.jpg)](http://casa-davinci.mn/)

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/gc.jpg)](http://garden-city.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/rp.jpg)](http://riverplaza.mn/)

### Мэдээлэл Авах

© Copyright 2022 | Designed By [BZP Design&Development](https://Bzp.mn)