<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 20, 2022

Хятадын эдийн засгийн бодит төсөөлөл

Хятадын эдийн засгийн төсөөлөл

2022 оны 5 сарын 2 ны байдлаар FitchRatings байгууллагаас Хятадын эдийн засгийн дүр төрхийг доорх байдлаар урьдчилан төсөөлж байна.


Юуны өмнө энэ байгууллагаас гарсан Хятадын эдийн засгийн өсөлт 2022 онд 4,8% байна гэсэн төсөөллөөсөө ухарч 4,3% болно гэсэн бодит төсөөлөлтэй болсон. Харин 2023 онд Хятадын эдийн засгийн өсөлт 5,1% байна гэсэн төсөөллөө 5,2% болно гэж үзсэн нь ирэх онд Хятадын засгийн газар “0- Ковид” бодлогоо аажмаар сааруулна гэсэн таамаглалд үндэслэж байна.


Ковид 19 н шинэ хувилбар Омикрон нь Хятадад өнгөрсөн 3 р сарын дундаас тархалт нь эрчимжиж улмаар худалдааны амин чухал хааб болох Шанхайг хааж түүнчлэн Хятад даяар хөл хорио, хилийн хязгаарлалт тавиад байгаа билээ.


Ковид 19 цар тахлаас үүдэлтэй тасалдал нь эдийн засгийн идэвхжилд үзүүлэх нөлөөлөл нь 2022 оны 3 сард улам ихсэж улмаар жижиглэн худалдааны борлуулалт 3,5% иар буурсан нь 2020 оны дундаас өнөөг хүртэлх хамгийн уналттай үе болж байна. Тухайлбал: Катеринг салбарт уналт 15,6%, Үйлдвэрлэлийн салбар болон үл хөдлөхийн хөрөнгө оруулалт, автомашины үйлдвэрлэл зэрэг салбаруудад мэдэгдэхүйц уналт ажиглагдаж байгаа нь цар тахлын хөл хорионоос үүдэлтэй ажиллах хүчний хомстлоос улбаатай юм.


Хятад улсын хэмжээнд халдварын тоо 4 р сарын дунд үеэс эхлэн дээд хэмжээнээс буурч байгаа тул засгийн газар тахал өвчний хяналт болон эдийн засгаа сэргээх бодлогоо уялдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа тул энэ сараас эхлэн тасалдал аажмаар буурна гэсэн хүлээлттэй байна.
Тэгсэн хэдий ч 2023 онд үйлдвэрлэл өсөхөөс өмнө 2022 оны 2 улиралд эдийн засаг уналттай байна гэсэн хүлээлттэй байна.


Хэрэв Хятад улс шинэ дэгдэлтийг зогсоох арга хэмжээнүүд авч чадахгүй байх, эсвэл одоогийн хязгаарлалтуудаа сунгах болон үргэлжлүүлэх улмаар 2023 он хүртэл “0 – Ковид” бодлогын хатуу хязгаарлалт үргэлжилбэл бидний таамаглалд хүрч чадахгүй байх эрсдэл харагдаж байна гэж FitchRatings агентлаг үзэж байна.


Гэвч Хятадын бодлого баригчид 2022 оны эдийн засгийн төсөөллийг 5,5% гэж өөдрөгөөр төсөөлж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байх магадлал өндөр байгааг одоогийн дүр төрх илэрхийлж байна.
Хятадын төрийн тэргүүн Ши Жин Пин тэргүүтэй бодлого тодорхойлогчид эдийн засгийн өсөлтийн сааралтаас гарахын тулд макро төвшний бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хэд хэдэн дээд төвшний уулзалтаараа илэрхийлээд байгаа юм.


Дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь ирэх улиралуудад хурдасна гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын тусгай бонд гаргах нь ачаалалтай байсан бөгөөд цар тахлын хязгаарлалтуудыг сулруулахтай холбоотой зардлуудад дэмжлэг болно гэж үзэж байгаа.


Ирэх улирлуудад заавал байх нөөцийн хүү болон дунд хугацааны зээлийн хүүг бууруулна гэсэн төсөөлөлтэй байна. Гэсэн хэдий ч хүүгийн энэхүү зохицуулалт нь төв банкуудаас барих мөнгөний бодлогыг чангатган зээлийн хүүгийн зөрүүг нэмэгдүүлж байгаа нь хөрөнгийн гадагшлах урсгалын дарамт үүсгэж болзошгүйг Хятадын бодлого тодорхойлогч нар анхааруулж байна.

Төсвийн бодлого ч бас суларсан. Зээлийн нөхцөлийг байнга хөнгөвчлөх, эсвэл улсын өр/ДНБ-ийг тогтвортой өсгөхтэй холбоотой макро санхүүгийн эрсдэл цаашид нэмэгдэх нь Хятадын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх болно.


Гэсэн хэдий ч Хятадын удирдлагуудаас сүүлийн жилүүдэд үзүүлсэн санхүүгийн тогтвортой байдлын асуудлыг харгалзан эдийн засгийн өргөн хүрээний хөшүүргийн өсөлт богино настай байх болно гэж FitchRatings үзэж байна.