<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 8, 2021

Хүн, байгалийн амьд холбоог хангах төлөвлөлттэй хаус хотхон

ХҮН БАЙГАЛИЙН АМЬД ХОЛБООГ ХАНГАСАН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ХАУС ХОТХОН - CASA DA VINCI VILLA

Европийн сэргэн мандалтын үеийг Итали улсаас үүсэлтэй гэж ихэнх түүхчид үздэг. Энэ үед урлаг, уран зураг ихэд хөгжсөн төдийгүй орчин үеийн шинжлэх ухааны хувьсгалын суурь тавигдсан гэж үзэх нь бий. Энэ цаг үеийн дэлхийн суутнуудын нэг Леонардо Да Винчи бол Италийн Винчи тосгонд төрж өссөн бөгөөд түүний хурц ухаан, суу билгийн нууц энэхүү тосгонтой салшгүй холбоотой юм.

Архитектурын өлгий нутаг Итали улсын VINCI тосгоны барилга байгууламжийн өвөрмөц өнгө төрхийг шингээн хүн ба амьд байгалийн холбоог хангасан төлөвлөлт нь CASA DA VINCI хотхоны түлхүүр концепци юм.

Нар, ус, агаар, ургамал бүхий амьд байгаль хүний эрүүл мэнд, тархины хөгжилд ихээхэн тустайг судлаачид тогтоосон төдийгүй хурц ухаант суутнуудын өсч торнисон орчноор үүнийг баталж болно. Тиймээс, хотхон маань хүний амьдралын анхдагч орчин болсон Гэр бүлийг аз жаргалтай эрүүл энх байлгах, чанартай амьдралын эхлэл нь байх, ирээдүйн эрүүл, хурц оюун ухаант иргэний өсч, төлөвших хамгийн сайн орчин нь байхыг зорилгоо болгон энэхүү хотхоныг цогцлоон бүтээж байгаа юм.

Шувуудын ганганааг сонсон, цэлгэр талдаа дураараа өссөн уужуу ухаант Монгол түмний эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн уламжлалт ахуй соёлыг санагдуулам, амьд байгальд ойр төлөвлөлт бүхий CASA DA VINCI хотхон нь айл бүрд хувийн эдэлбэр газар, цэлгэр саруул цонх, саруул террас зэрэг хувийн орон зайг чухалчилсан төлөвлөлтүүдийг хийсэн.

Зураг 1

NCD группын бүтээн байгуулж буй Итали хэв маягийн хаус төсөл Casa Da Vinci нь нийт 144 айлын Single, Twin, Town хаусаас бүрдэх нийт 23,3 га газарт төлөвлөсөн 3 ээлжээр дараалан ашиглалтад орох төсөл юм.

Тус төсөлд ашигласан материал, дэвшилтэт технологи нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаагаараа байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн төсөл болж байгаа юм. Тухайлбал: ус, эрчим хүч зэргийг хэмнэлттэй ашиглах технологиуд, дулаан алдагдалгүй хана, тааз, шалны систем, ногоон байгууламж, гадна тохижилтууд нь хүний амьдрах таатай орчныг бий болгосон, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт хөтөлсөн нийтийн эзэмшлийн төлөвлөлтүүд зэрэг юм. Ерөнхий төлөвлөлт болон орчинд байх шаардлагатай бүх зүйлийг багтааж өгснөөрөө орчин үеийн хаус вилла хотхон болж байгаа юм.

Итали архитектурын сонгодог хэв маягийг Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, цаг уурын онцлогт уусган нутагшуулсан архитектурын шийдэл бүхий CASA DA VINCI house хотхон нь төвийн дэд бүтэцтэй холбогдсон төсөл бөгөөд хотын төвд орон сууцтай байх хотоос гадна зуслангийн байшинтай байх 2 хэрэгцээг 1 дор хангаснаараа байршлын хувьд давуу талтай.

зураг 2

CASA DA VINCI хаус хотхон нь Улаанбаатар хотын Шинэ суурьшлын бүс болох Яармагийн дэнж, Хан Уул дүүргийн 4 р хороо Арцатын дунд аманд байрлалтай. Арцатын дунд ам нь арц, хүж ханхалсан, энергийн зөв урсгалтай төдийгүй Богд Хан уулын өвөр газарт байрлах тул салхины урсгал сайтай агаар тогтмол сэглэгддэгээрээ агаарын бохирдлоос ангид байх боломж бүрдсэн.

Мөн тухайн бүсэд өмнө нь барилга баригдаж байгаагүй тул хөрс нь эрүүл, бохирдолгүй юм. Тус шинэ суурьшлын бүсэд төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд шилжин суурьшиж байгаагийн дээр зам харилцааны хувьд шинэ болон хуучин Нисэх онгоцны буудлуудтай холбогдсон төв замуудтай холбогдсон мөн ойрын ирээдүйд хотын төвтэй шууд гүүрээр холбогдохоор Улаанбаатар хотын авто замын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаад байгаа юм.

Байгаль орчинд ээлтэй, зөв амьдралын хэв маягт хөтлөгч Ус, дулаан, цахилгаан зэрэг нөөцүүдийн зохистой хэрэглээг хангах дэвшилтэт технологи бүхий тоноглолуудыг хийсэн.  Эрүүл,зөв, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх дугуйн зам, club house, явган зам, усан бассейн зэрэг дундын төлөвлөлтүүдийг шийдэж өгсөн. Хатуу хог хаягдлаа ангилах, хог хаягдлын менежментийг нэвтрүүлснээр тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулна.

Аюулгүй байдал тав тухыг хангасанНэгдсэн харуул хамгаалалт, орчны тохижилтыг мэргэжлийн СӨХ хийснээр оршин суугчдын үл хөдлөх урт хугацаанд үнэ цэнээ хадгалахаас гадна оршин суугчид аюулгүй орчинд тав тухтай амар тайван амьдрах нөхцөлөөр хангагдсан.

Хувийн орон зайн эрх чөлөөг хангасан архитектур,төлөвлөлт

Хувийн орон зайг чухалчилсан төлөвлөлт бүхий саруул террас, гэрээсээ амьд байгалийг мэдрэх хувийн эдэлбэр газрыг айл бүрд төлөвлөсөн. Хотоос гадна зуслангийн байшинтай байх, хот дотор орон сууцтай байх 2 хэрэгцээг нэр дор хангасан.

Архитектурын шийдэл

Монгол-Итали архитектурын багийн төлөвлөсөн Итали хэв маягийг Монголчуудын ахуйн соёл, цаг агаарын онцлог, амьдралын хэв маягт нийцүүлсэн.

Дотоод интерьерийг урт хугацаанд хуучрахгүй contemporary/modern/neoclassic загваруудын дундын хослол FUSION урсгалаар шийдсэн.

Хэзээд үл хуучрах FUSION загвар

Загварын чиг хандлагын аливаа 2 урсгалыг хооронд нь зохицуулан хослуулсан шийдэл буюу FUSION загварын дотоод интерьер нь ямагт бусад загварын урсгалын тавилга болон засалтай хамгийн гайхалтай зохицдогоороо онцлог юм.

Casa Da Vinci төсөлд контемпорари, модерн, нео классик урсгалуудыг гайхамшигтайгаар хослуулсан нь орчин үеийн загварын чиг хандлагыг танд мэдрүүлэхээс гадна гэрийн дотор заслынхаа чиг хандлагыг цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх үед амар хялбар байх болно.

А хаус дотор зураг

Б хаус детал зураг

ТАНЫ ШИНЭ ГЭР ИЛҮҮ УХААЛАГ БАЙХ БОЛОМЖТОЙ.

АНУ-н Control 4 гэрийн ухаалаг автоматжуулалтын систем таны гэрт байх бүхий л төхөөрөмжүүдийг нэгдсэн нэг удирдлагаар гэрийн хаанаас ч удирдах боломжийг олгоно.

Зөвхөн нэг товшилтоор таны гэрийн хөшиг, бүх гэрлүүд, хаалга, гэрийн саунд систем болон бусад энтэртэйнмэнтүүд таны удирдлагаар нэг дороос ажилласнаар таны орон зайнаас хамаарсан цаг хугацаа тань хэмнэгдэж, илүү тайван амгалан, аюулгүй амьдрах бололцоог олгоно.

Б хаус детал 1

CLUB HOUSE нь тав тухтай амьдрал, ажил хэрэгч хүмүүсийн гэрт ойр хэрэгцээг хангах маш чухал төлөвлөлт бөгөөд CASA DA VINCI хотхоны баруун талд уулзалт болон амралтын өрөө, уншлагын танхим, оффис хэсэг, indoor хүүхдийн тоглоомын хэсэг, 3 замтай бассейн, фитнесс бүхий орчин үеийн CLUB HOUSE төлөвлөгдсөн.

Консерьж үйлчилгээ

Гэр цэвэрлэх, хүүхэд хүргэх/авах, машин арчлах, хүнс цуглуулах, хуурай цэвэрлэгээ, угаалга зэрэг тусгай үйлчилгээг CASA DA VINCI хотхон танд нэмэлтээр санал болгох юм. Эдгээр үйлчилгээг тусгай захиалгаар авснаар оршин суугчид илүү тав тухтай орчинд, цагийн оновчтой зохион байгуулалттай амьдрах боломжтой.

Casa Da Vinci Villa амьдралын хэв маяг

Хүний амьдралын ихэнх цагаа өнгөрөөх Гэр бүлийн эргэн тойрон, орон сууц хаус хотхоны орчин нь хүний алжаал тайлах орчин байхаас гадна амьдралын хэв маягийг олгох ёстой.

Гэр бүлээрээ алхаж яваа зураг

Энэ шаардлагаар Casa Da Vinci house хотхонд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөгч бүхий л төлөвлөлтүүдийг шийдэж өгсөн.

Эрүүл, идэвхтэй амьдрах боломжийг олгогч дундын төлөвлөлт бүхий дугуйн зам, явган замын тохижилтууд, тав тухтай үйлчилгээгээ хотхоноосоо авах concierge үйлчилгээ, сэтгэлд нийцсэн хөршүүдтэйгээ амьдрах боломж бүхий төлөвлөлтүүд, сонирхол, хоббигоо хөгжүүлэх club house зэргийг төлөвлөсөн нь орчин цагийн завгүй нийгэмд хүний стрессийг бууруулах, хүүхэд зөв орчинд зөв хүн болж төлөвшихөд чухал үүрэгтэй юм.

Охин нохойтой зураг

Хүний зохисгүй үйл ажиллагаанаас хамаарсан байгалийн тэнцвэрт бус байдал үүсч орчны агаарын чанар буурч байгаа үед аль болох байгальтай ойр байх, гэрээс шууд гадна орчинд гарах боломжоор хангасан уламжлалт төлөвлөлтийн хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөлөл асар их юм.

Орчны чийгшил болон тоосжилтыг бууруулах ач холбогдол бүхий хиймэл нуур, мод бут, цардмал замууд зэрэг нь амьдрах орчныг сайжруулсан төлөвлөлтүүд юм.

Айл бүрд өөрийн эзэмшлийн эдэлбэр газруудыг төлөвлөсөн нь гэр бүлийн гишүүдтэйгээ амьд холбоо үүсгэн спортын болон бусад гэр бүлийн хүрээний арга хэмжээнүүдээ аюулгүй орчинд хийх боломжоор хангасан төлөвлөлт болсон.

Төслийн талаар дэлгэрэнгүйг 7507 5050

www.casa-davinci.mn

Нийтэлсэн NCD Group