Хүн, байгальд ээлтэй орон сууцны онцлох дөрвөн шинж
Орчин үеийн хариуцлагатай иргэн амьдрах байраа сонгохдоо тухайн барилга хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд ээлтэй юу гэдгийг нэн түрүүнд чухалчилж үздэг болсон. Манай улсад стандартад нийцсэн олон бүтээн байгуулалт сүндэрлэж байгаа ч чанаргүй барилгууд ч мэр сэр баригдсаар. Хүн, байгальд ээлтэй орон сууцнууд ямар шинж чанар агуулдаг талаар товч зөвлөгөө хүргэе.
Энергийн хэмнэлттэй технологи
Хүн, байгальд ээлтэй орон сууц бүтээн байгуулах нь барих үйл явцаас эхэлдэг. Дахин ашиглах боломжтой материал, тоноглол сонгох, ажлын явцад дуу чимээ, тоос шороо болон бусад хог хаягдлыг хамгийн бага хэмжээнд гарахаар төлөвлөх, ашиглаж буй материал, тоног төхөөрөмжийг эрчим хүч, ус, дулааны хэмнэлттэйгээр бүтээсэн байх, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх зэрэг нь энэ шаардлагын эх суурь болно. Жишээлбэл, NCD GROUP барилгын угсралтад дахин ашиглах боломжтой хөнгөн цагаан хэв хэрэглэдэг. Олон мянган модыг тайруулахаас хамгаалсан уг хэв хашмалыг 300-500 удаа дахин ашигладаг. Гараанаасаа эхэлж эко шийдлээр бүтсэн орон сууцыг сонгосноор та ч мөн байгаль дэлхийгээ хайрладаг хариуцлагатай нэгэн гэдгээ харуулж буй хэрэг билээ.
Эрүүл мэндэд ээлтэй барилгын материал, тоноглол
Хүн хоногт дунджаар 14-16 цаг буюу амьдралынхаа дийлэнх хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Харин амьдарч буй барилгад нь ашигласан материал химийн хорт бодисын найрлагатай бол харшлын гаралтай эмгэг болон хавдар үүсгэх эх суурь болж болзошгүй аюул дагуулж байдаг. Тухайлбал, формалдегидын найрлагатай хавтан, цавуу, пигментийн агууламжтай будаг хэрэглэсэн орон сууцанд удаан хугацаанд амьдрах нь хорт хавдар үүсгэдэг болохыг Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагаас тогтоосон байна.
Хүнд металл, хар тугалгын агууламжгүй хавтан, цаасан обой, цэвэр модон шал, органик аргаар гаргаж авсан, хурц үнэргүй цавуу, барьцалдуулагч зэрэг эрүүл мэндэд ээлтэй материал ашигласан барилгын төслийн үнэ цэн өнөөдрийн ханшаар бус, ирээдүйн эрүүл мэндээр хэмжигддэг болоод байна. Ундны усны шугам хоолой нь хүртэл химийн бодисын агууламжгүйгээс гадна 40-50 жилдээ зэврэхгүй байх стандартыг бүрэн хангасан зэрэг шалгуур шинэ үеийн залуу гэр бүлийн сонголт болжээ.
Эргономикийн төгс стандарт
Хүн, байгальд ээлтэй барилга нь эргономикийн хувьд ч төгс байх ёстой. Жишээлбэл, шатны өндөр, бариулын зузаан, хаалганы хэмжээ, явган хүний зам, тоглоомын талбай зэрэг нь хүний алхах, гүйх хөдөлгөөнд нийцсэн, санаандгүй байдлаар унах тохиолдолд гэмтэж бэртэх эрсдэлийг тооцолсон байх гэт мэтчилэн амьдарч буй орчин өөрт тань огтхон ч төвөг удахгүйгээр барахгүй хамгаалах байдлаар төлөвлөгддөг. Ялангуяа хүүхдэд зориулсан тоглоомын талбай насны ангилалтай байхаас гадна тоглоомууд нь нарны туяанд харилцан үйлчлэлд орж хурц үнэр ялгаруулдаггүй зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.
Ногоон байгууламж
ДЭМБ-ийн тогтоосноор мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэх, агаарын хэмийг бууруулах, дуу чимээ шороо тоосны 40-50 хувийг өөртөө шингээдэг. Тиймээс гадаад орчны 50-70 хувь нь ногоон байгууламжаас бүрдсэн орчин сонгох нь эрүүл мэндэд нэн чухал. Дани улсын Орхуссын их сургуулийн эрдэмтэд ногоон байгууламж багатай орчинд амьдрах нь хүүхдүүдийн стресс, хямрал, түгшүүр, мансуурах зэрэг сэтгэцийн асуудалд өртөх эрсдэлийг 55 хувиар нэмэгдүүлж буйг тогтоосон байна.
Ногоон байгууламжийг зөвхөн мод, бут сөөг, цэцэгжүүлэлт гэх мэт ургамлаар төсөөлөх нь өрөөсгөл юм. Үүнд ургамлаас гадна чулуун зохиомж, сүүдрэвч, сандал, баримал, хүүхдийн талбай зэрэг цогц бүтээн байгуулалт багтдаг. Түүнчлэн ногоон байгууламжийн ургамлууд хоорондоо уялдаатай байх ёстой бөгөөд ямар хэсэгт ямар модыг, хэр зайтай тарих вэ, тогтмол арчлах системтэй юу гэхчлэн олон шаардлага тавигддаг.
Хэрэв та дээр дурдсан бүх шаардлагыг хангасан орон сууцыг хаанаас олохоо мэдэхгүй байгаа бол танд Vega city хотхоныг санал болгож байна. Тус хотхоны 70 хувь нь ногоон байгууламжаас бүрдсэн бөгөөд эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй тоноглол материалаар баригдаж буй энергийн хэмнэлттэй бүтээн байгуулалт юм. Хожмын эрүүл мэнд, үнэт капитал болсон үр хүүхэд, хүрээлэн буй орчныхоо төлөө байгальд ээлтэй сонголт хийгээрэй.
Хүндэтгэсэн NCD GROUP,
Ковид 19 цар тахлын үеийн гадаад, дотоод аялал
Түүхэндээ хамгийн өндөр зардалтай Токио 2020-Зуны Oлимп