<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 18, 2020

Хүүхдийнхээ авьяас, чадварыг нээх 10 арга

 

Хүүхдийн авьяасыг нээх 10 арга

Эцэг эхчүүдийн гаргадаг нэгэн томоохон алдаа нь хүүхдийнхээ төрөлх авьяасыг илрүүлэхээсээ өмнө чаддаг боловч төдийлөн дуртай бус зүйлийг нь хийлгэхээр шахах юм. Дуртай бөгөөд чаддаг зүйлээ олоогүй хүүхдийг хэт их албадах нь тэдний урам зоригийг мохоох эрсдэлтэй байдаг. Тэгвэл хүүхдийнхээ авьяасыг илрүүлэхэд тань туслах 10 аргыг танд санал болгож байна.

  1. 1. Хүүхдээ бүү шахаарай

Хүүхдийнхээ авьяасыг нээх нэрийдлээр аав ээжүүд балчир үрсээ олон төрлийн дугуйлан клубт элсүүлэх нь түгээмэл болжээ. Гэвч томчуудаас ч дутахгүй завгүй хөтөлбөртэй болсон хүүхэд эрүүл мэнд, хичээл сурлагадаа доройтох нь түгээмэл. Иймд хүүхдийг олон дугуйланд хамруулах бус, өөрийнх нь сонирхсон цөөн зүйлд оролцуулах нь авьяасыг нээх илүү үр дүнтэй гарц юм.

  1. 2. Өөрийнх нь хийж бүтээж буй зүйлийг анхаар

Таны хүүхэд зураг зурж, хөгжим тоглодоггүй байж болно. Бөмбөг хөөж, баллет бүжиглэж, скаутын багт явах нь ч хүн бүрийн сонирхол биш билээ. Харин орчин үеийн хүүхдүүд “дэлгэцээс уяатай” болсон нь үнэн. Иймд аав ээжүүдийн хувьд хүүхдийнхээ энэ сонирхлыг буруушаан зэмлэх бус судлан ашиглах аргыг туршиж болох юм.

Өнөө цагт зөвхөн хүүхдэд зориулан боловсруулсан код бичих програмчлалын сургалт олон байдаг болжээ. Иймд хүүхдийнхээ интернет дээр бүтээл гаргах сонирхлыг хөгжүүлэн дэмжиж болохгүй гэжүү? Хэдий орчин үеийн хүүхдүүд технологийн хурдтай дэвшлээс өмнөх амьдралын талаар сайн мэдэхгүй боловч тэдий өсөн торниж буй шинэ орчныг ирээдүйд ач тусаа өгөх авьяасыг нээхэд ашиглаж болох билээ. Тиймээс таны хүүхдүүд таны аав ээжийн, эсвэл таны өөрийн бага настай адил орчинд өсөхгүй тул орчин үеийн хандлагыг хүүхдийнхээ авьяасыг илрүүлэх эрэл хайгуулд ашиглаарай.

2.Өөрийнх нь хийж бүтээж буй зүйлийг анхаар

  1. 3. Алдаа гаргахыг зөвшөөр

Хүүхэд хэдий өөрийнхөө сонирхсон клуб хөтөлбөрт явж байвч сурахыг хүссэн зүйлээ чадахгүй байх, бусад хүүхдийн дэргэд өөрийнхөө хүчинд эргэлзэх мөчүүд тохиох нь эргэлзээгүй юм. Харин энэ үед алдаа гаргах нь аливаа зүйлийг сурахын энгийн хэсэг гэдгийг тэдэнд ойлгуулж, хичээл зүтгэл, тууштай байдлын үр шимийг ойлгуулан тайлбарлах нь амьдралын ямар ч нөхцөлд үнэтэй хичээл болно.

  1. 4. Эрүүл харилцаа бий болго

Дүрэм журам, сахилга бат, өдөр бүрийн тууштай хөдөлмөр нь хэдий чухал боловч энэ нь хүүхэд, эцэг эхийн харилцааг хүйтэн хөндий болгох эрсдэлтэй. Тиймээс хүүхэд өөртөө эргэлзэж, асуудал бэрхшээл тулгарч, алдаа гаргах үед ч аав ээжийн хайр халамж үргэлж байх болно гэдгийг мэдрүүлэх нь эрүүл, бат бөх харилцааны үндэс юм.

4.Эрүүл харилцаа бий болго

  1. 5. Сахилга бат, тууштай байдлыг төлөвшүүл

Бид авьяастай нэгнийг хараад түүний ард байх хичээл зүтгэл, зогсолтгүй хөдөлмөрийг үл анзаарах нь олон. Бүр авьяасгүй нэгэн ч тууштай зүтгэлийн хүчээр амжилтад хүрсэн олон жишээг бид амьдралаас мэднэ. Тиймээс хүүхдэдээ аливаа асуудал бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөхгүй байх тэсвэр хатуужлыг бий болгоход туслалцаа дэмжлэг үзүүлээрэй.

  1. 6. Хүүхдийнхээ хүслийг сонсоорой

Хүүхэд хэдий таны “мах цусны тасархай” боловч тэд ч бас өөрийн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл зорилготой хувь хүмүүс юм гэдгийг бид заримдаа мартдаг. Хүү аавынхаа ажлыг авч, охин ээжийнхээ мэргэжлийг өвлөх нь нийгэмд тогтсон ойлголт боловч хүүхэд өөрийн хүсдэг, чаддаг зүйлд хичээл зүтгэлээ чиглүүлэх нь илүү олон тохиолдолд аз жаргал, амжилт бүтээл, амьдралын чанарт нөлөөлдөг гэдгийг та санаарай.

6.Хүүхдийнхээ хүслийг сонсоорой

  1. 7. Авьяасыг биш хичээл зүтгэлийг урамшуул

Аливаа зүйлд авьяас чадвартай нэгнийг сайшаах нь хичээл зүтгэл өндөртэй боловч байгалийн чадварт багатай бусад хүүхдэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хэдий төгс үр дүн гаргаагүй боловч түүнд хүрэхийн тулд илүү их хөдөлмөр зүтгэл гаргаж буй байдлыг магтан дэмжих нь хүүхдийг өөртөө итгэлтэй, хэцүү зүйлийн өмнө мятаршгүй болгоход тусалдаг байна.

7.Авьяасыг биш хичээл зүтгэлийг урамшуул

  1. 8. Ахиц дэвшил нь төгс төгөлдөр үр дүнгээс чухал

Хичээл зүтгэлийн үр дүн хүн бүрд харилцан адилгүй байдаг билээ. Аливаа зүйлийг зарим хүүхэд хурдан, зарим хүүхэд удаан сурахад ард үлдсэн хүүхдүүд өөртөө гутрах нь элбэг. Иймд аав ээжүүд хүүхдэдээ төгс төгөлдөр үр дүнгээс илүүтэй хүүхэд өөрөө өөрийнхөө чадвар чадалтай өрсөлдөж, өөрийнхөө амжилтыг тууштай шинэчилж байх нь чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Учир нь амьдралд аливаа хичээл зүтгэлийн эцсийн зорилго нь тухайн зүйлийг илүү сайн чаддаг болохоос бус төгс төгөлдөр зүйлийг бүтээх биш юм.

  1. 9. Хүүхдийн дуртай алдартнуудыг ажигла

Хүүхдүүд хэн нэгэн алдартныг даган дуурайх нь эцэг эхчүүдийн санаа зовних хэрэгтэй зүйл биш юм. Харин ч хүүхэдтэйгээ ярилцаж, тэр алдартан хэрхэн амжилтад хүрсэн талаар хэлэлцэж, түүний хэмжээнд хүрэхэд тэр хэрхэн их хичээл зүтгэл гаргасан талаар санал бодлоо солилцоорой. Хөдөлмөр зүтгэл олон амжилтын ард байдгийг олж мэдэх, түүний даган дуурайдаг хүн өөрийн оргилдоо хялбар хүрээгүй гэдгийг хүүхэд мэдээд илүү их хичээх болно.

9.Хүүхдийн дуртай алдартнуудыг ажигла

  1. 10. Өөрт нь орон зай өгөөрэй

Эцэст нь, хүүхдийнхээ байгалийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх хамгийн зүйтэй алхам нь тэдний сонирхон оролдож буй зүйлд аль болох бага оролцох юм. Хүүхдийнхээ хүсэл бодлыг сонсож, хүндрэл бэрхшээлтэй тулгарах үед нь халамжлан дэмжиж, үлгэрлэн зөвлөх нь тэд өөрөө өөрийгөө олоход тусална.


Төслийн танилцуулга

NCD Group-ийн хэрэгжүүлж буй төслүүдээс сонирхож буй төслийнхээ танилцуулгыг татаж авна уу.

New call-to-action