<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Mar 9, 2017

Хүүхдийн амьдрах орчин ямар байх шаардлагатай вэ?

Хүүхэд нас гэдэг хүн бүрийн хувьд хамгийн үнэ цэнэтэй, амьдралын бүхий л эхлэл, суурь хүмүүжил тавигддаг үе. Монгол улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд "Хүүхэд эрүүл мэнд өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй" гэж заасан байдаг төдийгүй орон байр, ахуйн хэрэгслээр гачигдуулахгүй байх тухай заалт байдаг. Монгол судлаачид хүүхдийн эрхийн зөрчил болон сургуулийн орчны талаар нэлээдгүй судалсан байдаг хэдий ч хүүхдийн амьдрах орчин, ахуйн нөхцөл ямар байгаа тухай судалгаа хомс байна. 

Хүүхдийн амьдарч буй орчин нь /living condition/ тэдний эрүүл мэнд, сэтгэл зүй болоод ирээдүйд ямар хүн болж төлөвшихөд том нөлөө үзүүлдэг. Тиймээс гэр бүл бүр орон сууц, орчин нөхцөлийн стандартыг баримтлан хүүхдээ эрүүл аюулгүй, тохилог ногоон байгууламж, цэвэр цэнгэг агаар бүхий газар өсгөж торниулах нь бидний үүрэг болж байна.

 

Хүүхдийн амьдрах орчин ямар байх шаардлагатай байдаг вэ?

Английн судлаач Lisa Harker болон Shelter нарын хамтран гаргасан"Chance of a lifetime" (COAL) судалгаагаар орчны нөхцөл тааруухан газар амьдарч буй хүүхдийн ирээдүйн эрүүл мэнд муу байх болон хойшид хөдөлмөрийн чадвараа алдах магадлал 25%-иар их байх нь тогтоогдсон байна. Түүнчлэн хүүхэд стандартын шаардлага хангаагүй орчинд өсөн торнисноор менингит, астма, зүрхний өвчлөлтэй болох магадлал ихэсдэг төдийгүй сурах чадвар зан төлөв, ирээдүйд ажил эрхлэх чадвар зэрэгт ч сөргөөр нөлөөлдөг байна. Тийм учраас зарим орнуудад хүүхэд төрснөөс эхлэн тэдэнд зориулан тохь тухтай тусгай өрөөг бэлдэхийг шаарддаг. Тухайлбал Австрали улсад гэр бүл хүүхэд бүрийн тоогоор тус тусдаа өрөөтэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь байр хөлслөхөд ч мөн хамаатай байдаг байна. Өөрөөр хэлбэл 2-3 хүүхэдтэй айл заавал 3-4 өрөө байр хөлслөх эсвэл худалдаж авахыг амьдралын зарчим болгосон байдаг.

Английн судлаач Lisa Harker болон Shelter нарын хамтран гаргасан "Chance of a lifetime" (COAL) судалгаагаар орчны нөхцөл тааруухан газар амьдарч буй хүүхдийн ирээдүйн эрүүл мэнд муу байх болон хойшид хөдөлмөрийн чадвараа алдах магадлал 25%-иар их байх нь тогтоогдсон байна. Түүнчлэн хүүхэд стандартын шаардлага хангаагүй орчинд өсөн торнисноор менингит, астма, зүрхний өвчлөлтэй болох магадлал ихэсдэг төдийгүй сурах чадвар, зан төлөв, ирээдүйд ажил эрхлэх чадвар зэрэгт ч сөргөөр нөлөөлдөг байна. Тийм учраас зарим орнуудад хүүхэд төрснөөс эхлэн тэдэнд зориулан тохь тухтай тусгай өрөөг бэлдэхийг шаарддаг. Тухайлбал Австрали улсад гэр бүл хүүхэд бүрийн тоогоор тус тусдаа өрөөтэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь байр хөлслөхөд ч мөн хамаатай байдаг байна. Өөрөөр хэлбэл 2-3 хүүхэдтэй айл заавал 3-4 өрөө байр хөлслөх эсвэл худалдаж авахыг амьдралын зарчим болгосон байдаг.

Хүүхдийн амьдрах орчинд дараах шаардлагууд хангагдсан байх ёстой. Үүнд:

Эрүүл амьдрах орчин:

london.gifХүүхдэд хамгийн түрүүнд цэвэр агаар, тохилог орчин хэрэгтэй.

500 жилийн өмнө Их Британичууд үйлдвэрлэлд төдийгүй гэр халаах зорилгоор нүүрсийг ихээр хэрэглэдэг байсан. Мөн 200 жилийн өмнө Их Британид Аж үйлдвэрийн хувьсгал хийгдэж байх үеэр агаарын бохирдол, утаа тэдний хувьд хамгийн том асуудал болж байлаа. Энэ үеэр 18'000'000 хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвдөж байсан харамсалтай тоо баримт байдаг.

Утааны эсрэг 1968 болон 1956 онуудад "Цэвэр агаарын тухай"хууль  Их Британид

батлагдан гарсан. Уг хуулиар хуучин нийтийн тээвэр болон машины хэрэглээг хориглож, борооны хүчлийг бууруулах зорилгоор ургамал мод ихээр тарьж, арчлан ургуулан мөн агаарын бохирдлын эсрэг технологийн инновацийг дэмжиж, хэрэгжүүлж эхэлснээр Их Британийн утаа харьцангуй багассан.

Бидний хувьд ч мөн адил утаа том асуудал болж байгаа энэ цагт хүүхдүүд болон гэр бүлээ цэвэр агаартай орчинд амьдруулах нь маш чухал болж байна. Ялангуяа хүүхэд ихэнх цагийг гэртээ өнгөрөөж буй бол гэрийн агаарын бохирдлыг шалгах, хэмжих цэвэршүүлэх, боломжтой бол цэвэр агаартай газар сэлгэн нүүх зэрэг арга хэмжээг авч байх нь зүйтэй.

 

 

Аюулгүй амьдрах орчин:

 Хүүхэд гэр бүлдээ төдийгүй нийгмийн хувьд аюулгүй хамгаалагдсан байх ёстой. Үүний тулд орчин үеийн томоохон технологийн дэвшилтийн нэг болох ухаалаг гэрийн систем, камержуулсан харуул хамгаалалт зэрэг нь хүүхэд аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тус болж байна. Түүнчлэн хүүхэд аюулгүй тоглож наадах автомашины хөдөлгөөнөөс хол, тусгаарлагдсан гадна талбай хэрэгтэй.

 

ХОЛБООТОЙХүүхдэд хамгийн ээлтэй River Garden хотхон

 

Сурч боловсроход таатай орчин:

Хүүхэд гэртээ төдийгүй сургууль дээрээ сурч боловсроход шаардлагатай эд зүйлс, орчин нөхцөлөөр хангагдсан байх ёстой. Тэднийг хичээлийн болон хичээлийн бус сургалт клубд суралцуулах замаар өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжиж нийгмийн амьдралд оролцоход туслах нь эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагын нэг.

 

Эдийн засгийн хувьд хүрэлцээт орчин:

Хүүхэд багаасаа эдийн засаг санхүүгийн хувьд тааламжит орчин нөхцөлд өсөн хүмүүжих бүхий л хэрэгцээ шаардлагаар хангагдах ёстой төдийгүй тэднийг ирээдүйн ажил эрхлэлтээ олох хүртэл шаардлагатай хоол хүнс, эд зүйлсээр хангаж байх нь эцэг эхчүүдийн бас нэгэн үүрэг билээ.

 

"TIME SQUARE" хотхон

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон.Та дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

time square хотхон