<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView%20&amp;noscript=1">
NCD Group - Oct 8, 2025

Хүүхдийнхээ бие бялдар болон бүтээлч сэтгэлгээг хэрхэн өв тэгш хөгжүүлэх вэ?

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ улам нэмэгдэж, гадаа тоглож идэвхтэй хөдөлгөөн хийх нь багассаар байна. Харин хүүхдийн өсөлт хөгжилд гадаа тоглох нь хамгийн чухал ач тустай гэдгийг олон улсын судалгаанууд баталсаар байна. Биеийн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэнд, оюуны бүтээлч байдал, сэтгэл зүйн тэнцвэрт байдал зэрэгт агаарт гарж, гадаа тоглосон цаг хугацаа хамгийн их ашиг тустай байдаг. Гадаа тоглох давуу талуудыг дурьдвал:

Тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийснээр илүүдэл жингийн эрсдэлийг бууруулна

aa32ed8761102789c4dd2b59e60e5e6e

6–10 насны хүүхдүүд, ялангуяа эрэгтэй хүүхдүүдийн тархины хөдөлгөөн хариуцсан хэсэг маш идэвхтэй байдаг тул гадаа чөлөөтэй гүйж, харайх дуртай байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (WHO) 5–17 насны хүүхдүүд өдөр бүр дор хаяж 60 минутыг идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Энэ нь булчин, ясны хөгжил, зүрх судасны эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй илүүдэл жингээс сэргийлэхэд чухал үүрэгтэй мөн бодисын солилцоог идэвхжүүлэх, эрч хүчтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тоглоомын талбайд өнгөрүүлж буй цаг хугацаа таны хүүхдийн эрүүл мэндийн чухал хөрөнгө оруулалт юм. 

Хараа муудах эрсдэлээс сэргийлнэ

child-using-tablet-stockcakeСүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ огцом нэмэгдэж, дэлхий даяар хараа муудах буюу миопи өвчлөл түгээмэл болж байна. Гар утас, таблет, телевизийн өмнө өнгөрүүлж буй цаг нэмэгдэхийн хэрээр хүүхдийн нүд хангалттай “амарч” чаддаггүй. Харин гадаа байгалийн гэрэлд тоглох нь нүдний булчинг тайвшруулж, фокус тохируулах чадварыг дэмждэг болохыг олон улсын судалгаанууд баталжээ. Австралийн Сиднейн их сургуулийн судалгаагаар хүүхэд өдөр бүр гадаа 2-3 цаг тоглосноор холын хараа муудах эрсдэл 50 хүртэл хувиар буурдаг. Энэ нь нарны гэрлийн байгалийн спектр нүдний торлогийг хамгаалж, харааны эрхтний хэвийн хөгжилд тусалдагтай холбоотой юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ гадаа гаргаж тоглуулах нь хараа муудах, шил зүүхээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Сэтгэл зүйд эерэгээр нөлөөлнө

Хүүхдүүдийн хувьд байгальтай ойр байх нь зөвхөн тоглохоос гадна эмчилгээ болж өгдөг. Гадаа тоглох үед тархинд “аз жаргалын даавар” болох серотонин, эндорфин ялгарч, стресс, уур бухимдал багасдаг. Судалгаагаар өдөр бүр гадаа тоглодог хүүхдүүдийн сэтгэл санаа тогтвортой, анхаарал төвлөрөх чадвар илүү, нойрны хэмнэл сайжирдаг болохыг тогтоосон. Гадаа өнгөрүүлсэн цаг нь хүүхдийн тархинд амрах дохио өгч, мэдээллийн хэт ачааллаас ангижруулдаг. Тиймээс гадаа тоглох нь сэтгэл зүйн хувьд хүүхдийг илүү өөртөө итгэлтэй, эерэг сэтгэлтэй хүн болгон төлөвшүүлэх суурь болдог.

Оюуны хөгжил, бүтээлч сэтгэлгээг сайжруулна

Элс, мод, чулуу, ус гээд энгийн зүйлсийг ашиглан өөрийн “тоглоомын ертөнц”-ийг бүтээдэг нь тэдний оюун ухаан, хэл яриа, асуудал шийдэх чадварыг эрчимтэй хөгжүүлдэг. Торонто их сургуулийн сэтгэл судлалын багийн судалгаагаар гадаа чөлөөтэй тоглодог хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ дотор тоглодог хүүхдүүдээс 30% илүү хөгжсөн байдаг гэжээ. Мөн гадаа, байгаль орчинд суралцсан хүүхдүүд шинэ санаа гаргах, зохиох чадвартай болж, сурлагын амжилт ч илүү сайжирдаг байна.

Нийгмийн чадваруудыг хөгжүүлнэ

46e4f2ad71e5bbce02a24ee1ef346f33Найзуудтайгаа баг болж тоглох, хамтран шийдвэр гаргах, цаашлаад маргаан үүсэх түүнийгээ шийдвэрлэх нь харилцах, манлайлах, уучлал, итгэлцэл зэрэг чадварыг бодитоор сурч авдаг. Ингэснээр хүүхэд нийгэмд дасан зохицох, багаар ажиллах, өөрийн байр сууриа илэрхийлэх чадвартай болж, бие даасан, хариуцлагатай хүн болон төлөвшдөг. Судалгаагаар гадаа хамтдаа тоглодог хүүхдүүдийн дунд зөрчил, түрэмгий зан илрэх нь бага, харин харилцааны ур чадвар өндөр байдаг байна.

Эцэг эхийн зүгээс хүүхдээ гадаа тоглуулах нь тэдний эрүүл мэнд, сэтгэл зүй, оюун ухаанд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг цагийг бага багаар бууруулж, оронд нь гадаа алхах, дугуй унах, найзуудтайгаа тоглох зэрэг идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих нь ирээдүйд хүүхдийг илүү эрүүл, аз жаргалтай хүн болгон төлөвшүүлэхэд тусална. 3–5 настай хүүхдүүдийн 40% нь өдөрт ердөө 1 цаг эсвэл түүнээс бага хугацаанд гадаа тоглодог байна. Энэ нь дээр дурьдсан олон эерэг нөлөөг авч чадахгүй болох гол шалтгаан болжээ.

Hothon, nuurtai photoТа GARDEN CITY хотхоныг сонгосноор авто машины хөдөлгөөнөөс тусгаарлагдсан, хүүхдийн нас насны онцлогт тохирсон 7 өөр тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбайг цогцлоосон бөгөөд тухайн бүс нутгийнхаа хамгийн их ногоон байгууламжтай, хотхондоо сургууль, цэцэрлэгтэй, хэрэгцээт бүх төрлийн худалдаа үйлчилгээг алхамын зайд авах боломжтой бөгөөд тав тухтай амьдрах бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн, нэгдсэн төлөвлөлттэй хотхон юм. 

GARDEN CITY  хотхоны сүүлийн ээлжийн 1403-р байранд 40-97мкв талбайтай 2-4 өрөө сууцанд захиалга авч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг борлуулалтын албатай холбогдон авах боломжтой. Утас: 7507-1166