<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 29, 2021

Тоглоомоор нь хүүхдийг хөгжүүлэхүй

“Хүүхдийн тоглох болон сурах үйл явц нь хоорондоо салшгүй холбоотой”

Хүүхдүүд урьд сурч мэдсэн зүйлээ боловсруулж, хэрэгжүүлэх арга хэрэгсэлийн нэг бол тоглох юм. Төсөөллөө ашиглаж, зүй тогтол, учир шалтгааныг ойлгож сурахад нь туслахын тулд эцэг эхчүүд хүүхдээ тоглуулж байх нь чухал. Тоглоом бол бүтээлч сэтгэлгээний хэвшмэл байдлаас гадуур гарч, шинэ шийдлүүдийг олох талбар юм. Үүний нэг жишээ бол хүүхдүүд хүрээлэн буй орчноо хүссэн тоглоомондоо тохируулж чаддаг бөгөөд тоглоом нь хүүхдүүдэд физикийн хууль, амьдралын анхан шатны мэдлэгийг зааж өгдөг.

Тоглох нь нийгмийн талаар суралцах арга юм

Тоглох нь нийгмийн талаар суралцах арга юм

Тоглож байх үедээ хүүхэд олон төрлийн сэтгэл хөдлөлийг тодорхойлж, хянах чадварт суралцдаг. Хүүхдийн стратеги сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадвар хөгжсөнөөр тоглоомын явцад нөхцөл байдал бүрийг эргэцүүлэн бодох боломж бүрддэг байна. Ингэснээр тоглоомыг цаашид хэрхэн сонирхолтой байдлаар өрнүүлэх гарцыг хайж олдог.

Дүрд орж тоглох нь хүүхдийн сурах үйл явцад чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ төрлийн тоглоомоор тоглосноор хүүхэд бусад хүнийг ойлгох чадварт суралцдаг байна. Ялангуяа нийгмийн гишүүдийн адил биш оролцоог ойлгоно. Дүрд орж зохиолын дагуу тоглоход хүүхдээс олон төрлийн ур чадварыг шаарддаг. Хамгийн түрүүнд тухайн тоглож буй сэдвээ ойлгосон байх мөн өмнө олж авсан туршлага мэдлэгээ тухайн нөхцөлд тохируулан тоглох шаардлагатай болдог. Иймээс олон удаагийн тоглолтын явцад хүүхдэд сурах дадал аажимдаа төлөвшдөг байна. Тоглох нь бусдаар дамжуулан шинэ мэдлэг хуримтлуулах боломж юм. 

Тоглох нь сургалтын идэвхтэй хэлбэр юм

Тоглох нь сургалтын идэвхтэй хэлбэр юм

Тоглох нь хүүхдийн бие махбодь болон оюун санааг аль алиныг нь сорьдог. Ингэснээр хүүхдэд тэсвэр тэвчээрийн чадвар бий болж шинэ зүйл сурах боломжийг өгдөг юм.

Харин хүүхдүүд өөрсдөө тоглохыг хөгжилдөхийн идэвхтэй хэлбэр гэж үздэг. Жишээлбэл, телевиз үзэх нь тоглохтой адил биш юм. Учир нь телевизийн урд хөдөлгөөнгүй сууснаар  олон төрлийн чадвараа зэрэг нээн илрүүлэх боломжгүй шүү дээ. Харин тоглох нь хүүхдийн сэтгэлийг хөдөлгөж, урам зоригтой байхад нөлөөлөөд зогсохгүй нэгэн зэрэг бие махбодь болон сэтгэхүйгээ хөгжүүлэх боломжтой.

Тархины судалгаанд хүний бие, тархи хоёр цогц байдлаар ажилладаг гэсэн байдаг. Эцэг эхчүүд бидэнд ч бас дасгал хөдөлгөөн хийсний дараа толгойд эргэлдэж байсан асуудлын шийдлийг олж байсан тохиолдол байдаг шүү дээ. 

Хамтарч тоглох нь мэдрэмжийн чадварыг хөгжүүлэх арга юм

Хамтарч тоглох нь мэдрэмжийн чадварыг хөгжүүлэх арга юм

Мэдрэмжийн чадвар гэдэгт бусдыг ойлгох, багаар ажиллах, хүнтэй харилцах, тэсвэр тэвчээр, зорилгодоо хүрэх цуцашгүй зан чанар гэх мэт зөөлөн ур чадваруудыг хамруулж ойлгоно. Хамтарч тоглох нь хүүхдэд нийгмийн ур чадвар, суралцах арга барилыг төлөвшүүлэх боломжийг олгодог. Мөн хүүхдүүд тоглоомын турш эрэл хайгуул хийх явцдаа сурах чадварыг хамгийн ихээр хүлээж авдаг байна. Шинэ зүйл сурч мэдэх, эсвэл аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд тэднээс тууштай байдлыг шаарддаг. Үүний үр дүнд олж авсан туршлага нь хүүхдүүдэд шинэ орчинд оролцоход шаардлагатай өөртөө итгэх итгэлийг бий болгоход тусалдаг.

Бусдыг сонсох, хэлэлцээр хийх, харилцан буулт хийх гэх мэт харилцааны чадвар нь 4 ба 5 настай хүүхдүүдэд бэрхшээлтэй байдаг. Тоглоомоор дамжуулан хүүхдүүд нийгмийн болон хэл ярианы дадлага хийж, бүтээлчээр сэтгэж, мэдрэмжээрээ дамжуулан ертөнцийн талаар мэдээлэл цуглуулдаг байна. 

Эцэст нь хэлэхэд тоглоомд суурилсан сургалт нь идэвхтэй сурах чадварыг хөгжүүлэх чухал арга зам юм. Идэвхтэй суралцана гэдэг нь тархиа олон аргаар ашиглахыг хэлнэ. Тиймээс эцэг эхчүүд бид хүүхдүүддээ ирээдүйн амьдралд нь хэрэгтэй суурь чадваруудыг төвөггүй эзэмшүүлэх аргад суралцах нь зүйтэй. Энэ нь хүүхдүүд тоглох үедээ ертөнцийг судалж, хүрээлэн буй орчин болон нийгмийн талаарх ойлголтоо сайжруулдаг гэдгийг сайн ойлгох нь чухал юм.


 

VEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

Vega City хотхоны танилцуулга татах

Нийтэлсэн NCD Group