<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jun 11, 2021

Хүүхдийн өрөөг ухаалгаар тохижуулах 4 санаа

Бяцхан үрсийнхээ тоглож, өсөж, суралцах орчныг бүрдүүлнэ гэдэг маш сэтгэл догдлуулам туршлага/ажил юм. Гэртээ бүрдүүлэх орчин нь хүүхдийн сэтгэл зүй, эцэг эх хоорондын харилцаа, хүүхдийн бие даах чадварт маш чухал ач холбогдол үзүүлдэг. Хүүхдийнхээ одоогийн хүсэл эрмэлзэл, шаардлага болон ирээдүйн хэрэгцээг бодолцон өрөөг нь тохижуулна гэдэг амаргүй даваа. Тиймээс бид танд хүүхдийн сонирхолд нийцсэн, сэтгэл татам өрөө болон хэрэгцээнд бүрэн тохирсон практикал өрөөний тэнцвэрийг хэрхэн олж тохижуулах зөвлөгөөг хүргэж байна.

Энгийн байлга хүүхдийн өрөө тохижуулаххүүхдийн өрөө тохижуулах санаа

Томчуудтай харьцуулахад хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа харьцангуй богино байдаг. Дунджаар 2 настай хүүхэд 4-6 минут, 16 настай хүүхэд 32-48 минутын анхаарлаа төвлөрүүлэх чадвартай байдаг. Тиймээс хэт эрээн мяраан ханын хээ, олон төрлийн өнгө, хэлбэр дүрс бүхий өрөөний интерьер хүүхдийн анхаарлыг сарниулдаг тул аль болох энгийн байлгахад анхаараарай.

  • Хэт нүсэр тавилга, олон төрлийн шүүгээ, шургуулгаас илүүтэй хүүхдийн өндөрт тохирсон эцэг эхийн оролцоогүй тоглож, хувцаслах, унтаж, амрах, унших нөхцөлийг энгийнээр бүрдүүлэх нь чухал
  • Өнгө болон нарны гэрэл хүүхдийн сэтгэл зүйд маш чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс хүйс харгалзалгүй цайвар пастел төрлийн ханын өнгө сонгоорой. Ийм өнгө өрөөг илүү цэлгэр харагдуулж, дулаан уур амьсгал бүрдүүлдэг.

Хүүхдэд ээлтэй байлгах

хүүхдийн өрөө ухаалгаар тохижуулах

Хүссэн тоглоомоороо тоглох, дуртай номоо авах, ус уух гэх мэт анхан шатны хэрэгцээгээ өөрөө хангаж чадахуйц байх нь бие даахад чухал алхам болдог. Тиймээс хүүхдийн өрөөгөө хүүхдийн өндөрт тохирсон тавилгаар тохижуулахад анхаараарай. Мэдээж тавилгын чанарыг мартаж болохгүй. Өрөөнд байгаа эд хогшил бүрийн материал агаартай исэлдэж хүүхдийн уушги, бие махбодод нөлөөлж байдаг. Тиймээс чанартай хавтан, модон эдлэлийг сонгохыг илүүд үзэх хэрэгтэй.

Тоглоход анхаарах

хүүхдийн өрөө хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ?

Хүүхдүүдээ таалагдах өрөөг бий болгохын тулд тэдний хийх дуртай зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй! Хүүхдийн хэрэгцээ тийм ч их биш гэдгийг бас нэг бодолцоорой. Шохойгоор зурдаг хана, жүжиг тоглох тайз, номын булан, шинжлэх ухааны туршилт хийх боломжтой талбай гээд хүүхдийн сонирхолд нийцсэн тоглох, хөгжих орчныг бүрдүүлэх нь хүүхдийн өрөөний гол сүнс нь билээ. 

  • Бага насны хүүхдийн хувьд гүйж харайх зай их байх тусмаа чөлөөт сэтгэлгээ нь хөгжиж байдаг давуу талтай. Мөн олон төрлийн зүйлсийг загварчилж шинэ тоглоом бүтээж тоглохдоо гарамгай байдаг. Тиймээс энэ насны хүүхдэдээ аль болох сул талбай их гаргаж, open-ended тоглоом сонгохыг зөвлөж байна. 
  • Өсвөр насны хүүхдийн сонирхол, хоббиг нь хүндэтгэн үзэхийг зөвлөе. Blackpink, BTS-н зургаар өрөөгөө гоёх, хөгжим тоглох дуртай бол хөгжмийн хэрэгсэл, зургаар, зураг зурах дуртай бол зургийн хэрэгслийн хөлийг нь цонхтой ойролцоо тавьж тухтай орчинг нь бүрдүүлээрэй. 

Ид шидийг бий болго

хүүхдийн өрөөний интерьер

Бүхий л насны хүүхдүүд ертөнцийг насанд хүрэгчдээс өөрөөр харж, алхам тутамдаа уран сэтгэмж, ид шидийг бий болгож байдаг. Харанхуйд гэрэлтдэг тааз, ханын чимэглэл, циркийн өнгө өнгийн туг, галактик, амьтад гэх мэт сонирхлын татахуйц зургууд гээд жижиг чимэглэлээр өрөөг нь чимээрэй. Тэд танд шидэт үлгэрийг амилуулж, амьтны хүрээлэнгээр аялуулж, оддын аялал санал болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс хүүхдийнхээ төсөөллийг бодит болгож ид шидийг бий болгоход туслаарай.


GARDEN CITY 2 хотхоны танилцууга 

NCD Group-ийн хэрэгжүүлж буй 10 дахь томоохон төсөл, хотын төв дэх хамгийн том ногоон байгууламжтай өндөр зэрэглэлийн цогцолбор орон сууцны хотхон юм.

New Call-to-action