<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jul 17, 2019

Тав тухтай амьдрах орчин хэнээс эхэлдэг вэ?

Одоо үед амьдралын тав тух, эрүүл аюулгүй орчин гэдэг бидний амьдралын нэгэн чухал шаардлага болжээ. Учир нь энэ л орчинд бидний үрс өсөн торниж, хорвоог танин мэдэж  нийгмийн харилцаанд ороход суралцаж байдаг.

Бидний болон гэр бүлийн маань амьдарч буй орчин цэвэр цэмцгэр, аюулгүй амар тайван, найрсаг уур амьсгалтай, хүүхдэд ээлтэй байж чадвал ирээдүйд өөрийгөө болон улс орныхоо хөгжлийг түүчээлэх сайн иргэд тэр чинээгээр төлөвшин өснө. Харин энэ бүхнийг бүтээх анхдагч орчин нь яах аргагүй гэр орон, амьдарч буй орчин юм.

Тав тухтай амьдрах орчин хэнээс эхэлдэг вэ?

 

Бид өдөр тутам гэр бүл, нийгмийн харилцаанд оролцож, харин гэрээсээ гараад хамгийн түрүүнд хөршүүдтэйгээ харилцах шаардлага тулгардаг. Иймд хөршийн найрсаг харилцааг үүсгэх нь таны тайван тухтай амьдралын бас нэгэн нөхцөл болно.

Өөр өөрийн соёл, хүмүүжил, амьдралын хэв маяг бүхий хүмүүс нэгдэн нэг хотхоныг бүтээж байгаа ч бүгд нэг зүгт чиглэсэн дүрэм журмыг гарган өдөр тутмын хэвшил болгон мөрдөх нь хотхоныг илүү эмх цэгцтэй байхад тусладаг.

ХОЛБООТОЙ: Хотхоны соёлоос Хотын соёл эхэлдэг

thumbnail_thumbnail_beautiful-garden

Тав тухтай амьдрах хүчин зүйлүүдийн нэг болох хотхоны соёлыг  хэвшүүлэн үр хүүхдүүддээ үлгэрлэх, хотхоны хөршүүдийн найрсаг сайхан харилцаа, өөрийгөө болон бусдыг хүндлэх зэрэг үйлдлүүд нь амьдрах орчныг маань илүү тухтай, эрүүл, эерэг болгож байдаг.

Хамгийн наад зах нь орц, гадна орчиндоо ил задгай шүлс, хогоо хаялгүй, тэжээвэр амьтнаа зөв зохистой салхилуулах нь эмх цэгц болон эрүүл мэнд талаасаа тавигдах энгийн шаардлага хэдий ч одоог хүртэл энэ асуудал амьдарч буй хотод маань байсаар байгаа нь харамсалтай.

Таны ил задгай хаясан шүлс, хогноос ялгарах хорт нэгдлүүд агаарт дэгдсэнээр биднийг эргээд нян, вирусээр өвчлүүлэн, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нь та бидний эрүүл амьдрах эрх зөрчигдөж байгаагийн илрэл юм. Учир нь энэ л орчинд амьдралын утга учир болсон бяцхан үрс маань тоглож наадан, өсч торниж байдаг.

ХОЛБООТОЙ: Орон сууцны үнэ цэнд юу нөлөөлдөг вэ?

Тав тухтай амьдрах орчин хэнээс эхэлдэг вэ?

Харин эрүүл, эерэг амьдралын орчин бидний эрүүл саруул амьдрах, цаашилбал урт наслах, эрүүл өв тэгш бие махбодийг бүтээх, сэтгэл санаа өөдрөг байх, өөрийн амьдарч буй орчноосоо аз жаргалыг мэдрэх хамгийн чухал хүчин зүйл болдог.

Энэхүү эерэг орчныг бүрдүүлэхэд иргэн та өнөөдрөөс, өөрөөсөө бүхнийг эхлүүлэн 21-р зууны соёлч боловсон оршин суугч байснаар ирээдүйн хотын соёлд хамгийн том хөрөнгө оруулалтыг хийж байна гэсэн үг.

Томчууд бидний өдөр тутмын үйлдлээс балчир үрс маань суралцан тэдний насан туршийн амьдрах хэв маяг, төлөвшил нь тогтдог учир бид өөрсдөө сайн аав ээж, сайн найз, сайн хөршүүд байж дор бүрнээ хичээснээр тав тухтай амьдрах орчноо хамтдаа бүтээлцэн амьдрах нь нэг хотхоны хөршүүдийн хамгийн чухал чанар билээ.


"Garden City 2" хотхон захиалга авч байна

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "Garden City 2" хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг дараах холбоосоор зочлон татаж аваарай. Баярлалаа.

New call-to-action