Хүүхэд хүмүүжүүлэхэд анхаарвал зохих 10 зүйл
Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох гэсэн утгатай. Хүүхдийн хүмүүжил төвшил нь амьдралын бүхий л үйл ажиллагаагаар олж авсан мэдлэг, чадвар, дадал, амьдралын туршлага, ерөнхий соёлын бүрэлдэхүүнээс бүрддэг. Сонирхолтой нь хүүхдийн хүмүүжлийн 70-80 хувь нь 3 нас хүрэхээс өмнө төлөвшдөг.
Хүүхэд өөрийн гэнэн цагаан өртөнцөөр дамжуулан хүрээлэн буй орчин болон бусад зүйлсийн талаар сурч өдөр бүр шинэ зүйлстэй танилцаж байдаг. Тиймээс хүүхдийг зөв төлөвшүүлэхэд эцэг эх болон олон нийтийн оролцоо чухал үүрэгтэй.
1. Хүүхдийн төлөвшилд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлсийг анхаарах
Хүүхдийн төлөвшилд нөлөөлөх хүчин зүйлсийг байгалийн болон нийгмийн гэж 2 ангилан үздэг. Хүүхэд байгалийн бүтээгдэхүүн болохын хувьд байгалийн шалгарлыг туулах дээд зэргийн хөгжилтэй уураг тархи, мэдрэлийн систем бүхий амьд бодгал юм. Харин нийгмийн бүтээгдэхүүн болохын хувьд түүний хөгжилд хүрээлэн буй байгаль болон нийгмийн орчин нэгэн чухал нөлөөг үзүүлдэг. Тиймээс амьдарч буй орчин тойрноосоо эхлээд хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хүрээлэл ямар байхыг тооцоолж байх хэрэгтэй.
ХОЛБООТОЙ: Хүүхдэд хамгийн ээлтэй River Garden хотхон
2. Хүүхдийн хүмүүжлийн доголдлыг анхаарах
Хүүхэд хүрээлэн буй газраасаа сайн болон муу үлгэр дууриал авч байдаг. Таны хүүхэд дараах ааш занг гаргаж байвал та түүний хүмүүжилд илүүтэй анхаарахад гэмгүй. Үүнд: Хүүхэд тань ажил хөдөлмөрөөс зайлсхийх, ууртай уцаарламтгай болох, залхуу хойрго байх, компьютер хэт их тоглох, эсвэл гадуур их явах, бусдыг хэл амаар доромжлох, эцэг эх, багш нарынхаа тавьсан шаардлагагыг биелүүлэхгүй байх зэрэг доголдол илэрвэл та түүний хүмүүжилд нэн түрүүнд анхаарал хандуулах шаардлагатай. Учир нь хүүхэд бусдын нөлөөнд түргэн автах магадлалтай байдаг тул бусад хүмүүс болон хүрээлэн буй орчин тойрноосоо муу үлгэр дууриал авч зан ааш нь эвдэрч байж болзошгүй. Түүнчлэн хүүхдийн хүмүүжилд нийгмийн хямрал болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нөлөөлж байдгийг мартаж болохгүй. Тиймээс шаардлагатай арга хэмжээг авч, зөв хүмүүжил олгож, зөв хүн болон төлөвшихөд нь туслаарай.
3. Өсвөр насны хүүхдийн зан аашны онцлогийг ойлгох
Өсвөр насны хүүхдүүд аливаад бие даан идэвх санаачлагчтай байхыг тэмүүлэн болж буй юмс үзэгдэлд дүгнэлт хийн шүүмжлэлтэй хандах чадвартай болж эхэлдэг. Гэвч зарим зүйлийг буруу ойлгосноос болж зөрүүд аашлах, үгэнд орохгүй байх, гэр бүлээ бус найз нөхдөө илүүд үзэх зэрэг авируудыг гаргах нь бий. Ийм үед тэдэнтэй аль болох тайвнаар ярилцаж ойлгуулах нь чухал. Өсвөр насны хүүхдийн шилжилтийн онцлогийг үл харгалзан хүндэтгэлгүй хандаж, загнаж үглэх нь тэдэнд бүр л хүндээр тусдаг. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд тулгараад буй асуудлын талаар найз нөхөд шиг нь байж илэн далангүй ярилцаж, хамгийн гол нь тэднийг сонсох хэрэгтэй.
4. Гэр бүлийн харилцааны үнэ цэнийг нэмэгдүүлж байх
Хүүхэд төрсөн цагаас эхлэн эцэг эхчүүд болон хүүхдүүдийн хоорондын харилцааг бататгаж байх хэрэгтэй. Бие биедээ итгэх итгэл болоод хэн хэндээ урам зориг өгч байх нь бүхнээс илүү чухал. Гэр бүл хэмээх үнэ цэнэтэй харилцааг бий болгож буй учир өдөр бүр үүнийгээ тордож хүүхдийн сэтгэл зүйд "бид нэг гэр бүл" гэсэн ухагдахууныг суулгаж өгснөөр хүүхэд элэгсэг, дотно, найдвартай нэгэн болж төлөвшдөг. Тиймээс гэр бүлээрээ хамт хооллох, аялах, асуудлыг хамтдаа шийдвэрлэх, хүүхдийн хувийн нууцыг хадгалах, долоо хоног бүр гэр бүлийн өдөртэй болох зэргээр бие биедээ цаг гаргаж гэр бүлийн харилцаагаа улам бүр утга учиртай, халуун дотно аз жаргал дүүрэн байлгахад анхаарч байх нь чухал.
5. Хүүхдээ аз жаргалтай байлгахад сургах
Хүүхдийг багаас нь бусдыг болон өөрийгөө хүндэлдэг эелдэг нэгэн болон өсөхөд туслах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд зөвхөн бусадтай эелдэг найрсаг байгаад зогсохгүй өөрөө ч мөн аз жаргалыг мэдэрч байдаг. Хүмүүс бусдыг дэмжих, бусдад туслах, бусдаас урам зоригийн үг сонсох бүртээ аз жаргалыг мэдэрч байдаг шүү дээ. Яг түүнтэй адил хүүхдүүдийг ч мөн багаас нь эерэг сэтгэлгээтэй нэгэн болгож өсгөснөөр тэдний аз жаргалын түвшинг нэмэгдүүлэх боломжтой. Австралийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач Steve Biddulph "Олон хүн аз жаргалтай бус байхаар програмчлагдсан байдаг. Учир нь аз жаргалгүй байхыг томчууд тэдэнд багаас нь зориуд бусаар зааж сургадаг" болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийг бусадтай харьцуулах, тэднийг бусдад туслах үед нь болиулах, өөрийнхөөрөө байж сахилгагүйтэх үед нь дургүйцэх, хүүхдэд тохиромжгүй үгсийг хэлэх зэрэг үед хүүхэд өөртөө гутраад зогсохгүй эдгээр сөрөг үйлдлүүд нь тэдний ухамсарт нөлөөлөн насан туршид нь үлддэг. Харин аз жаргалтай хүмүүс багаасаа тааламжтай үгсийг сонсож, аятай мэдрэмжийг авч өссөн хүмүүс байдаг байна.
6. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ үлгэр дууриалал гэдгийг санах
Эцэг эхчүүд өөрсдийн хийж чаддаггүй эсвэл хийдэггүй зүйлсээ хүүхдээсээ шаардах нь утгагүй зүйл юм. Орчин үед утсаараа битгийн тоглоод бай гэж хүүхдэдээ хэлдэг хэрнээ өөрөө байнга ухаалаг утсаа ашиглаж байдгаа анзаардаггүй эцэг эхчүүд бий. Хүүхэд эцэг эхчүүд болоод ойр дотнын хүмүүс нь юу хийнэ түүнийг нь дууриадаг. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө хичээнгүй, өөдрөг, аз жаргалтай хүсэл тэмүүлэлтэй, зарчимч байснаараа хүүхдийг мөн яг ийм хүн болгон төлөвшүүлж болно..
7. Хүүхдийнхээ эрэлт хэрэгцээнд мэдрэмжтэй хандах
Орчин үед олон эцэг эхчүүд хүүхдийнхээ авая гэсэн бүхнийг авч өгөхийг хүсдэг. Бусдын хүүхдээс дутаахгүйн тулд хамгийн сүүлийн үеийн утас, машин, пүүз, компьютер гээд л маш олон зүйлийг хүүхдэдээ авч өгдөг. Хэдийгээр хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн зүйлийг нь өгч байх хэрэгтэй ч гэсэн бие даалтаа хийхийн тулд хамгийн сүүлийн үеийн Macbook тэдэнд шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдэдээ хүссэн бүхнийг нь авч өгөхөөс илүүтэй яагаад үүнийг авч болохгүйг тайлбарлаж байвал зүйтэй. Тэдэнд мөнгөний үнэ цэнэ болоод бусад оронд хүүхдүүд өлсөж байгаа талаар ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өөрийгөө бусадтай харьцуулахаа больж, хэмжээ хязгааргүй үнэтэй бүхнийг авхуулахыг хүсэхгүй. Мөн хэрэгцээгүй олон зүйлс авснаас илүүтэй бусад хүүхдүүдэд туслах гэсэн хүмүүнлэг сэтгэлгээтэй нэгэн болж төлөвшинө.
8. Хүүхдэдээ дэлхийн дулаарал, хүн төрөлхтний тулгамдсан асуудлыг ойлгуулах
Хэрэв хүүхэд тань сургуульд орсон бол тэдэнтэй дэлхийн дулаарал, хог хаягдал, өлсгөлөн болоод бусад тулгамдсан асуудлын талаар ярьж ойлгуулахад эртдэхгүй. Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүрд эдгээр асуудлууд хамааралтай. Тиймээс гэрлээ унтрааж байх нь дэлхийн дулааралд яагаад тустайг, их хог хаягдал гаргахгүй байх нь ямар ач холбогдолтойг, хогоо яагаад ялгаж хаях ёстой зэргийг тэдэнд бага багаар ойлгуулах хэрэгтэй.
9. Хүүхдүүддээ багаас нь бүтээлч байхад сургах
Хүүхдийнхээ баруун болон зүүн тархийг зэрэг хөгжүүлэх хэрэгтэй. Орчин үед маш олон хүүхдүүд ухаантай, авьяастай, эрдэм номтой сайн хүмүүс болон өсөж байна. Тэдний энтэй Монгол иргэнийг өсгөн хүмүүжүүлж буй эцэг эхчүүд хүүхдээ багаасаа бүтээлч байхад нь туслах хэрэгтэй. Тэдний юунд дуртайг олж нээн, энэ талын авьяас чадварыг нь хөгжүүлж, бодитой мэдээллийг өгч байх хэрэгтэй. Мөн тэдний хүсэл мөрөөдлийг үргэлж дэмжин хөглөж байх нь зүйтэй. Жишээлбэл таны хүүхэд зураг зурах дуртай бол Алдарт зураачдын талаар ярьж өгөх, Да Винчи яагаад ийм алдартай талаар тайлбарлах харин янз бүрийн зүйлсээр барилга барьж тоглодог бол дэлхийд шилээр барьсан зочид буудлууд байдаг тийшээ маш олон жуулчид очдог гэх мэт зүйлсийг тэдэнд ярьж өгвөл сонирхолтой байх болно.
10. Хүүхдэдээ загас барих аргыг зааж өгөх
Эцэст нь эцэг эхчүүдэд зөвлөн хэлэхэд хүүхдэдээ бэлэн хоол өгч, бэлэнчлэх сэтгэлгээнд дасгахаас илүүтэй тэдэнд юуг яаж хийдэг арга ухааныг зааж өгөх нь зүйтэй. Хүүхдээ хайрлаж буйн нэр гэж бүхнийг урдуур нь орж хийх хэрэггүй. Хүүхэд өөрийн насандаа таарсан ажлуудыг хийж байх нь тэдэнд тустай. Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаанд ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ямагт тусгаж өгсөн байдаг. "Ажил хийж хүн болдог, Ар давж хүлэг болдог" гэх мэтээр сургаж ирсэн нь учиртай. Тйимээс хүүхдээр тоглоомоо хураалгах гэрээ цэвэрлүүлэх, аяга угаах, хамт хоол хийлцэх зэрэг ойр зуурын ажлуудыг хийлгэж байх нь ажил хөдөлмөрөөр дамжуулан зөв хүмүүжил төлөвшлийг олгоход сайнаар нөлөөлнө.
Эдгээрээс гадна хүүхдээ байгальтай ойр байлгах, Монгол ёс заншил, соёл уламжлаа дээдэлж сургах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах зэрэг олон чухал зүйлс бий.
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
river garden хотхоны байршлын давуу тал
Үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулахад анхаарах 4 зүйл