<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 14, 2017

Барилгын ажлын урьдчилсан шалгаруулалтын урилга

Номин Констракшн Девелопмент Групп /NCD Group/ нь Монгол улсын барилгын салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүлэх компаниудын нэг билээ.

Манай компани 2018 оноос эхлүүлэх орон сууцны хотхоны шинэ төслүүдэд барилгын угсралт, гадна дотор заслал, сантехник, цахилгаан, холбоо дохиолол болон гадна тохижилтын ажил гүйцэтгэх хүсэлтэй компаниудыг Ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр оролцож, хамтран ажиллахыг урьж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

Барилга угсралтын үйл ажиллагаа явуулах тухайлсан ажлын тусгай зөвшөөрөлтэй, албан ёсны хаяг байршилтай, харилцах данстай, байнгын үйл ажиллагаа явуулдаг, НӨАТ төлөгч байх зэрэг ерөнхий шаардлагыг хангасан.
Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлангаар өөрийн хөрөнгө, орлого, ашгийн үзүүлэлт нь өссөн дүнтэй, эргэлтийн хөрөнгө нь тухайн гүйцэтгэх ажлын 30-аас доошгүй хувийг санхүүжүүлэх зохих чадавхитай.
Сүүлийн 2 жилийн хугацаанд өөрийн гүйцэтгэх хүсэлтэй ажлыг тасралтгүй хийж гүйцэтгэсэн, мэргэжлийн ИТА, ХЭМАБ-ын ажилчидтай, ажлын туршлага, техник тоног төхөөрөмжийн чадавхитай.

 

Бүрдүүлэх материалын нэр Тайлбар
1 Компанийн танилцуулга товч мэдээлэл
2 Улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар хувь
3 Тусгай зөвшөөрөл хуулбар хувь
4 Удирдлагын бүтэц, ажиллах хүчин дэлгэрэнгүй мэдээлэл
5 Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дэлгэрэнгүй мэдээлэл
6 Ажлын туршлага Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага, түүнийг нотлох баримт
7 Санхүүгийн чадавхи Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
8 Гүйцэтгэх ажлын 30-аас доошгүй хувийг санхүүжүүлэх боломжтойг нотлох баримт
9 НДШ НДШ төлдөг ажилчдын мэдээлэл
10 НӨАТ НӨАТ-ын татвар төлөгчийн гэрчилгээ


Холбогдох материалыг хүлээн авах хугацаанд ирүүлнэ үү.

Мэдүүлэг хүлээн авах хугацаа: 2017.08.15 - 2017.09.30 

Мэдүүлгийн маягтыг энд дарж татаж авна уу.

 

Номин Констракшн Девелопмент Групп
Хаяг: ХУД, 11-р хороо, Их Монгол улсын
гудамж, Ривер гарден - 308
Утас: 9921-1132
И-мэйл: project@ncd.mn

Untitled-1.jpg