<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jun 24, 2021

Шинээр бизнес эрхлэхэд анхаарах зүйлс

Хүн бүр хэзээ нэгэн цагт өөрийн хувийн бизнесээ эхлүүлэхийг дотроо нууцхан хүсэж мөрөөддөг байх. Хэдий тийм боловч тэдгээрийн ихэнх нь бизнес эхлүүлэхэд анхаарах чухал зүйлсийн талаар хангалттай ойлголттой байдаггүй. Ийм ч учраас шинээр эхлүүлсэн бизнесийн 90 гаруй хувь нь бүтэлгүйтэж, үлдсэн цөөхөн хувь нь амжилттай үргэлжилдэг гэсэн судалгаа бий.

Тэдний эрхэлж буй бизнес хугарлын цэгтээ хүрч, ашигт ажиллагаанд хүрч эхлэх  хүртлээ бизнест нь хэр их хэмжээний хөрөнгө шаардагдах, та хэр зэрэг шаргуу хөдөлмөрлөх ёстой, тэдний мэдэж ойлгох ёстой дадлага туршлага, тэвчээр бөгөөд цөхрөлтгүй байдлын талаар нарийн ойлголтгүй байдаг. Энэхүү нийтлэлээр бизнес эрхлэх гэж буй болон аль хэдийн эхлүүлчихсэн хүмүүст зориулан анхаарах ёстой зүйлсийг хүргэж байна. 

Бизнесийн санаа

Аливаа бизнес юун түрүүнд санаанаас эхэлдэг учраас та бизнесээ бусдаас ялгаруулахыг хүсэж байвал өнөөдрийг хүртэл хэний ч санал болгоогүй зүйлийг хүмүүст санал болгох хэрэгтэй. Таны эхлүүлэх гэж буй бизнестэй ижил төстэй хэдэн арван, эсвэл хэдэн зуун бизнес байж болох юм. Гэсэн хэдий ч та дараах асуултад хариулт өгч чадсанаар тэрхүү асуудлыг шийдвэрлэх боломжтой. Үүнд 

  • Өөрийн бизнесийг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ ? 
  • Би бусдын хийж байгаагаас илүү сайн хийж чадах зүйл юу вэ?
  • Би энэ салбарт зах зээлийн тодорхой хувийг эзэлж чадах уу?

Магадгүй танд гайхалтай бизнесийн санаа байж болох ч энэ нь танай бизнесийн зорилтот хэрэглэгчийн тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй бол энэ нь урт хугацаанд амжилттай байхад хэцүү юм. Тиймээс хэрэглэгчийнхээ асуудлыг таньж мэдэх, ойлгохоос бизнесийн санаагаа эхлэх хэрэгтэй.

Зах зээл болон эрэлт

Бизнесээ эхлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бол зах зээл эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ эрэлтийг судлах нь таны дараагийн алхам байх болно. Таны үйлчлүүлэгчид хэн бэ гэсэн асуултад хариулж эхэл. Товчхондоо зах зээлийн судалгаагаар бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танд хэрэгтэй байж болох бүх нарийн мэдээллийг судлах хэрэгтэй. Үүнд: 

  • Зах зээлийн одоогийн хэмжээ (боломжит худалдан авагчдын ойролцоо тоо)
  • Түүний өсөлтийн боломж (хэмжээ нь томрох эсвэл агших магадлалтай эсэх)
  • Таны эзлэхээр төлөвлөж буй зах зээлийн хувь хэмжээ
  • Зорилтот хэрэглэгчийн худалдан авалтын зан төлөв (тэдгээрийг хэрхэн ашиглах вэ)
  • Зах зээлийн янз бүрийн сегментүүд гэх мэт.

Капитал болон санхүү

Энэ дэлхийн ямар ч бизнес тодорхой хөрөнгөгүйгээр оршин тогтнож чадахгүй. Таны эхлүүлж буй бизнесийн төрөл, төлөх ёстой анхны зардлуудаас хамааран бизнесээ эхлүүлэхэд ямар хөрөнгө шаардагдахыг мэдэх хэрэгтэй. Бизнесээ санхүүжүүлэхийн тулд та ямар ч алхам хийсэн бай эхлэлийн үе шатанд ороход шаардагдах хөрөнгөтэй эсэхээ тодорхойлох хэрэгтэй. 

Бизнесээ эхлүүлэх хангалттай капиталгүй бол өөр нэгэн сонголт буюу боломж нь богино болон урт хугацааны зээлийн санхүүжилт юм. Зээлээр санхүүжилтээ бүрдүүлэх гэж буй тохиолдолд хаанаас зээлэх, зээлийн хүүгийн хэмжээ, эргэн төлөгдөх нөхцөл, шаардагдах аюулгүй байдлыг сайтар анхаарч үзэх шаардлагатай.

Байршил

Бизнес эрхлэхэд шаардлагатай хамгийн чухал зүйл бол байршил сайтай байх явдал юм. Хэрэв танай үйлчилгээний байгууллага бол хүн ам ихтэй, амархан хүрч очих боломжтой газрыг хайх хэрэгтэй болно. Харин эсрэгээрээ үйлдвэрлэлийн нэгж бол та цахилгаан, ус, татвар, тээврийн зардалд хэмнэлт гаргах боломжтой, ажиллах хүчин болон түүхий эдийг хялбархан олж авах боломжтой ашигтай байршлыг сонгож болох юм.  

Үйлчилгээний байгууллагуудын хувьд байршлын давуу талыг бүрдүүлэх нэг арга нь өрсөлдөгчдийнхөө байршлыг хайж олох явдал юм. Жишээ нь: таны бизнес програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол ижил төрлийн компаниуд салбар дэлгүүрээ байрлуулсан программ хангамжийн бүсийг хайж олж хэрэгтэй.  

Бизнесийн байршил нь таны санхүүгийн төсөвт нийцэж байгаа эсэх, цаашид ирээдүйд өсч, өргөжүүлэх цар хүрээ боломжтой эсэхийг давхар шалгаж үзээрэй. Тохиромжтой байршил нь таны бизнесийг хамгийн сайнаар дэмжих хүчин зүйл болдог.


GARDEN CITY 2 хотхоны танилцууга 

NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.

Garden City