Шинэ жилийн баярын ширээгээ хэрхэн чимэглэх вэ?
Хайртай, дотнын хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ ширээ тойрон амтат бялуугаа хуваан, он солигдох мөчид хүслээ шивнэн, хуучин оноо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн үдэхэд хэдхэн өдөр үлджээ. Энэ баярт өдөрт тань илүү өнгө нэмэх баярын ширээг хэрхэн чимэглэх талаар бяцхан зөвлөмжүүдийг хүргэж байна.
Мод болон металл хослол
Байгальд буй мэт мэдрэмжийг танд өгөх мод болон металл эдлэлээр чимсэн баярын ширээ. Мөн модон болон металл эдлэлтэй зохицох шинэхэн шилмүүс модны мөчрийг гол хэсэгтээ лаатай хослуулан тавьснаар таны гэрт илүү баярын уур амьсгал нэмэх болно. Ингэхдээ модон элементүүдийг түлхүү оруулж өгвөл илүү тухтай, шинэлэг байх болно.
Зэс ширээний чимэглэл
Зэс лааны суурь нь энгийн бөгөөд гайхалтай тухлаг мэдрэмжийг төрүүлнэ. Мөн лаа, зэс аяга, халбага, боргоцойгоор чимэж өгснөөр ямар ч төрлийн интерьертэй зохицно.
Энгийн баярын ширээ
Энэхүү ширээний засалт нь минимал, орчин үеийн интерьертэй илүү тохирох маш энгийн шийдэл юм. Ямар ч илүү зүйлгүй боловч төгс зохицол.
Дөрвөлжин хээ
Дөрвөлжин хээтэй материалыг шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлэхэд ашиглах нь олонтой. Хөнжил, бүтээлгээс гадна ширээний бүтээлэг, салфетка, таваг хүртэл дөрвөлжин хээтэй олон төрөл, загвар байдаг бөгөөд та өөрт таалагдсан сонголтоо хийж баярын ширээгээ чимэж болно.
Улаан ба Ногоон Өнгө
Шинэ жилийн баяр гэхээр улаан болон гацуурын ногоон өнгө санаанд тань бууж байна уу. Тэгвэл энэ бол шинэ жилийн хамгийн сонгодог өнгөний зохицол юм. Хэзээд хуучрашгүй гайхалтай сонголт байх болно.
Цагаан дээр цагаан
Цагаан өнгө, царс модон ширээ, тааран бүтээлэг хоорондоо гайхалтай хосолсон байна. Мөн цэцгэн чимэглэлүүд нь цасан дундах нов ногоон гацуур шиг үзэсгэлэнтэй өвлийн ойг санагдуулам.
Баялаг ширээ
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Гэртээ тав тухтай, дулаан уур амьсгалыг бүрдүүлье
Лаа нь элдэв гоёл чимэглэлээс хавьгүй илүү бөгөөд улирлын чанартай баяр ёслолын уур амьсгалыг бий болгодог. Энэхүү ширээний чимэглэл нь бараан өрөөг илүү өнгөлөг, баялаг мэдрэмжийг төрүүлэхээр бүтээгджээ.
River Garden хотхон хүүхдэд ээлтэй шинэ жилийн урамшуулал зарлалаа
Шинэ жилийн урамшуулал, бэлэг нь гэр бүлийн бүхий л гишүүдэд зориулагдсан бөгөөд тэр дундаа бидний ирээдүй болсон бяцхан үрсийн боловсрол, авьяас чадвар, бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар үйлчлүүлэх эрхийн бичгийг олгож байгаагаараа онцлог юм.
Хаус үнэ цэнэтэй хөрөнгө болохыг батлах 4 зүйл
Хувийн орон зай яагаад чухал вэ?