<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jan 10, 2022

Шинэ суурьшлын бүсийг дагасан хөгжил

Их хотын шуугианаар өглөө бүр стресстэй сэрээд, хорин минутад оччих газарт хоёр цаг гаруй түгжирдэг, хаашаа ч явсан яаран тэвдэж буй дүр зураг бидний амьдралын хэмнэл мэт болж, бүгд л байх ёстой мэт эвлэрчээ. Хүн амын хэт бөөгнөрөл, зохион байгуулалтгүй газар төлөвлөлт зэрэг нь орчны бохирдол, замын түгжрэлийн эх үүсвэр билээ. Дахин төлөвлөхөд хэдийн оройтсон барилга, байгууламж, суурьшин ирэх иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах хамгийн оновчтой шийдвэр бол “Шинэ суурьшлын бүс” болох дагуул хотыг бүтээх юм.

Capture-1Төвлөрлийг сааруулах, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүднээс 2018 онд Нийслэлийн захиргааны байгууллагуудыг шинэ суурьшлын бүс рүү шилжүүлэх шийдвэр гаргаж байв. Үүнийг дагаад инженерийн төвлөрсөн шийдэл, шинэ барилгууд, иргэдийн нүүдэл гээд хөгжлийн дагуу үйл явц өрнөж байна.

Суурьшлын бүсийн зорилго ногоон хөгжлийг хот байгуулалттай хослуулан, эрүүл, ухаалаг амьдралын хэв маягийг хэвшүүлэх, ажлын байр, амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд орших аж.

 2-Jan-10-2022-08-58-28-35-AM

Шинэ суурьшлын “А” зэрэглэлийн бүс нь хотын төвөөс 9 км зайд байрлалтай бөгөөд Нарны гүүр, Энхтайвны гүүр, Богд-Хан уулын зам, Маршалын гүүр, болон Гурвалжингийн гүүрээр дамжин хотын аль ч цэг рүү хүрэх боломжтой.

Зам дагаад хөгжил гэдэг шиг шинэ суурьшлын бүсээ дагаад олон улсын нисэх онгоцны буудал, орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний томоохон төвүүд зэрэг хүний хэрэгцээт бүхэн цөм бүрдсэн томоохон бүтээн байгуулалтууд бий болсоор байна.

1-Jan-10-2022-08-58-24-74-AM

Хотын төвөөс илүү байгальтай ойр, цэвэр агаарт, чимээ шуугианаас ангид, тав тухтай, эрүүл, аюулгүй орчинг эрхэмлэдэг хүмүүсийн хандлага сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Амралтын өдрөөр л хотын захыг зорьж агаарт гарах бус, өдөр бүрийг цэнгэг агаарт, ногоон байгууламжаар хүрээлүүлэн амьдрана гэдэг эрүүл байхын хамгийн том үндэс. Мөн сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүд зэрэг хэрэгцээтэй бүхэн ойр учир оршин суугчид хотын төврүү зорчиж илүү цаг зарцуулах шаардлагагүй гээд давуу тал ихээр бий болж байна.

Ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх тус газарт ногоон байгууламж, орчны тохижилт, барилгын чанараараа хэдийн танигдсан NCD группийн туршалагаар бүтээн байгуулж буй оршин суугчдын бүхий л хэрэгцээг хангах бүхнийг нэг дор цогцлоосон “GARDEN CITY” хотхоноо сүндэрлүүлээд байна.


Танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны цогцолбор хотхон юм.

Garden City 1B таницуулга

Нийтэлсэн NCD Group