Эрүүл амьдралын хэв маяг "River Garden II" хотхон
Эрүүл амьдралын хэв маягийг амьдралынхаа хэвшил болгон хайртай дотнын хүмүүстэйгээ урт удаан, аз жаргалтай амьдрахад "Орчин" хамгийн чухал үүрэгтэй. River garden 2 хотхон нь амар тайван, тав тухтай амьдрах ногоон орчин, спорт болон хүүхдийн тоглоомын талбай, гүйлтийн зам зэргийг оршин суугчдадаа эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор бүтээн байгуулсан төдийгүй та болон таны гэр бүлийн гишүүдийн цаг завыг хэмнэх худалдаа, үйлчилгээний төвүүдийг хотхоны хойд хэсгээр нэг дор төвлөрүүлсэн.
Ногоон байгууламж
Хот өргөжин тэлэхийн хэрээр барилга байгууламж, орон сууц нэмэгдэж байгаа хэдий ч хүрээлэн буй орчны тохижилт ихээхэн үгүйлэгдэж амьдралын тав тух, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсүүд асар их харин түүний шийдлийг цогцоор нь төлөвлөж эко ногоон байгууламж бүхий гадна орчны тохижилттой хотхонд амьдрах нь бидний эрүүл амьдралын хэв маягийн эхлэл.
River garden 2 хотхоны гол хэсэгт гэр бүлээрээ салхилах талбай, хүүхдийн тоглоомын талбай болон нуур, хүрхрээ зэргийг шийдэж өгсөн.
ХОЛБООТОЙ: Байгальд ойр байх нь таны сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Цэвэр агаар
Жил ирэх тусам нийгмийн байр байдал өөрчлөгдөн үүнийгээ дагаад хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэн, өөрчлөгдөж байгаа нь орон сууц худалдан авах зан төлөвт ихээхэн өөрчлөлтийг бий болгосон. Хэрэглэгчид дан ганц орон сууцны интерьер, дотоод орчинд анхаарлаа хандуулахаас гадна орчны тохижилт, ногоон байгууламж, хүүхдийн тоглох тав тухтай орчин зэрэгт анхаарах болсон.
River garden 2 хотхон энэхүү хэрэглэгчийн хэрэгцээ шаардагад үндэслэн хотхоны ерөнхий төлөвлөлтийг гарган Богд хан уулын энгэрт, Туул голын хөвөөнд хотхоны 70% - иас багагүй талбайд мод, бут, сөөг, зүлэг бүхий ногоон байгууламж болон олон төрдийн спорт талбайг бий болгон оршин суугчидаа байгальд, эрүүл агаарт амьдрах тав тухтай орчныг бүтээн байгуулж байна.
Интерьер
Хүн бүрийн хамгийн их хүсдэг зүйлсийн нэг бол гэртээ тав тухтай, эрүүл орчинд үнэ цэнэтэй цаг мөчийг хамтдаа өнгөрөөх. Үүнд барилгын материалын сонголт, интерьерийн чиг хандлага чухал үүрэгтэй. River garden 2 хотхон нь гадаад болон дотоодын хүний биед сөрөг нөлөөгүй, байгальд ээлтэй барилгын материал, тоноглолыг сонгон ашигладаг бөгөөд хотхоны оршин суугчдадаа санал болгож буй контемпорари интерьерийн шийдэл нь орчин үеийн амьдралын хэв маягт зохицсон өнгө болон материалын сонголтыг санал болгодог ба орон зайн шийдлийг ухаалгаар шийдэж өгсөн.
Мөн зууван хэлбэрийн төлөвлөлт нь өдрийн турш өрөөний цонхоор байгалийн гэрэл тусах нөхцөлийг бүрдүүлсэн. Байгалийн нарны гэрлийн ашиг тус таны төсөөлснөөс ч илүү бөгөөд нарны гэрэл нь эрчим хүчинд эерэгээр нөлөөлж цэнгэг агаарыг бий болгон эрч хүчийг нэмж эерэг сэтгэгдэл төрүүлдэг.
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
Гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хэрхэн бүрдүүлэх вэ?