<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Feb 1, 2021

Харвардын их сургууль: Эцэг эх нь энэ 8 дүрд хувирдаг бол хүүхэд амжилтад хүрдэг

Харвардын их сургуулийн эрдэмтэн Роналд Фэргусон, Татша Робертсон нар улс төрд залуудаа хөл тавьсан хүмүүс, гүйцэтгэх захирлууд, амжилттай гарааны бизнес эхлүүлсэн хүмүүсийн эцэг эхийг судалж хүүхдийн ирээдүйд амжилтад нөлөөлдөг эцэг эхчүүдийн “дүр”-ийг дараах байдлаар тодорхойлсон байна.

  1. 1. Хамтран суралцагч

Ирээдүйд амжилтад хүрдэг хүүхдүүд цэцэрлэгт орохын өмнөх шинийг сурах эрмэлзэл, энгийн үгсийг унших чадвар зэргийг эзэмшсэн байдаг аж. Хүүхэд сурч мэдэх эерэг хандлагатай болоход эцэг эхийн нөлөө маш чухал бөгөөд энэ нь тэдний гэгээлэг ирээдүйн үндэс суурь гэдгийг судлаачид онцолж байна. 

river garden хүүхдэд ээлтэй хотхон, тав тухтай орчин

  1. 2. Нислэгийн инженер

Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлдэл бүрийг хянаж байгаагаа өсч хөгжих орчноор хангаж байна хэмээн андуурдаг. Хүүхдийн амьдралын алхам бүрд оролцох нь бие дааж суралцах, хөгжих, хүмүүстэй харилцаж сурах, өөрийгөө илэрхийлэх зэрэг чухал чадварын хөгжлийг доройтуулдаг ажээ. Тиймээс хүүхдэдээ үг бүрчлэн заах бус тэдэнд суралцах орчинг үүсгэхэд анхаарах хэрэгтэй.

  1. 3. Засварчин

Санхүүгийн нөхцөл бололцоонд үл хязгаарлагдан, хүүхдийнхээ сурч хөгжих нөхцөл бололцоонд хөрөнгө оруулалт хийх нь эцэг эхчүүдийн хувьд хамгийн зөв шийдвэр юм. Хүүхэд хэдий хурдацтай өсч торних боловч түүний өсөлтийн түлхүүр шатуудад хэрэгцээтэй зүйлсээр хангахгүй байх нь ирээдүйд сөргөөр нөлөөлдөг байна.

хүүххэд, хүүхдийн хөгжил, хүүхдэл ээлтэй хотхон, гэр бүлд ээлтэй хотхон

  1. 4. Илрүүлэн таниулагч

Хүүхэдтэйгээ хамт музей үзэж, номын санд сууж, үзэсгэлэнгээр орох буюу хорвоо ертөнцийг харуулдаг эцэг эхчүүд нь “илрүүлэн таниулагч” нар юм. Амьдралыг таних, харах өнцгөө тэлэх нь ирээдүйд алсын хараатай, ухаалаг нэгнийг бий болгоход чухал нөлөөтэй ажээ.

  1. 5. Философич

Хүүхдийнхээ бодол мэдрэмжийг гололгүй тэднээс гүн асуулт асууж өөрийгөө танихад тусалдаг эцэг эхчүүд энэ ангилалд багтана. Багачуудыг жижиг гэж гололгүй өөрсдийнх нь талаар яриулах, том асуултыг асуух нь өөрийгөө таньж мэдэх, ирээдүйн зорилгоо олоход түлхэц болдог байна.

river garden хүүхдэд ээлтэй хотхон, тав тухтай орчин хүүхдээ зөв хүмүүжүүлэх

  1. 6. Үлгэр жишээ нэгэн

Хүүхэд тань тан шиг хүн болохыг хүсдэг, хичээдэг бол та үлгэр жишээ нэгэн болж чаджээ. Ажил амьдралын энэхүү үнэт зүйлийг өвлүүлэх нь эцэг эхчүүдээс өдөр тутмын хичээл зүтгэл, сахилга батыг шаардах боловч үр дүнд нь таны хүүхэд ирээдүйн замдаа хэрэгтэй олон зүйлийг олж авах юм.

  1. 7. Хэлэлцээ хийгч

Энэхүү “дүр”-ийг сайн гүйцэтгэдэг эцэг эхчүүд хүүхдэдээ бусадтай хүндлэлтэй байх, өөрөөс нь давуу хүч нөлөөтэй хүнтэй харьцах чухал чадварыг сургадаг ажээ.

  1. 8. Зам заагч хоолой

Сургаал зөвлөмжөө үр дүнтэй хүргэж чадсан эцэг эхчүүдийн хоолой хүүхдийн өдөр тутмын амьдралд бодол дотор нь зам заагч GPS адил цуурайтаж явдаг байна. Энэ нь хүүхдийг шинэ нөхцөл байдалтай тулгарах, асуудал шийдвэрлэхэд өөрийн хүмүүжил, үнэт зүйлд суурилсан шийдвэр гаргахад тусалдаг ажээ.

river garden хүүхдэд ээлтэй хотхон, тав тухтай орчин хүүхдээ зөв хүмүүжүүлэх

VEGA CITY хотхоны танилцууга 

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

Vega City хотхоны танилцуулга татах

Нийтэлсэн Nomin construction