<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Aug 30, 2023

Эрсдэл бага, өгөөжтэй аргаар баялгаа нэмэгдүүлэх замнал

Хөрөнгө оруулалтын ертөнцөд баялагаа өсгөх олон төрлийн аргууд буй ч мөнхийн бөгөөд хамгийн ашигтай сонголт бол үл хөдлөхийн хөрөнгө оруулалт байдаг. Дэлхийн чинээлэг эрхмүүд хэдэн зуун жилийн туршид үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц, хаус зэргийг худалдан авч өөрийн баялагаа эрсдэл багатай, хамгийн ашигтай аргаар өсгөдөг болохыг бид мэддэг. Хэрэв та бизнес болон өндөр зэрэглэлийн төсөлд хөрөнгө оруулбал нэг жилийн дундаж өсөлт нь 26.5 хувь орчим байна. Та бүхэн энэхүү нийтлэлийг уншаад яагаад үл хөдлөхөд хөрөнгө оруулах нь хамгийн өгөөжтэй, эрсдэл багатай болохыг ойлгохоос гадна үл хөдлөхөд хөрөнгө оруулахын давуу талуудыг мэдэх юм.

Хамгийн өгөөжтэй үл хөдлөхийн төслүүдийн мэдээлэлд ойр байх бол 👇  

ЭНД ДАРНА УУ

Тогтмол ханшийн өсөлт 
Үл хөдлөх хөрөнгөний хүний хэрэгцээг хангах чадвар, түүний ашигт байдал, хэрэглээний чанар нь түүний үнэ цэнийг нь тодорхойлж байдаг. Уг үнэ цэний өсөлтөд тухайн үл хөдлөхийн байршил, оршин суугчийн тав тух, аюулгүй байдал, эрүүл амьдралын хэв маягийг хангахуйц архитектур төлөвлөлт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай зэргүүд хамгийн их нөлөөлдөг. Чанартай үл хөдлөхийн үнэлгээ цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэх тул урт хугацаандаа хамгийн таатай хөрөнгө оруулалт болдог байна. Хэрэв та хөрөнгө оруулалтын өгөөж өндөр үл хөдлөх худалдан авахаар сонирхож буй бол хотын төвд таны хэрэгцээг хангах бүхий л худалдаа үйлчилгээ, энхрий үрсэд тань чанартай боловсрол олгох сургууль цэцэрлэг, чөлөөт цагаа хайртай гэр бүлтэйгээ өнгөрөөх амралт зугаалгын бүсэд алхах зайнд орших үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг зөвлөмөөр байна. Ингэсэнээр таны худалдан авсан хаус, орон сууцны үнэ цэнэ, үнэлгээ он жилүүд өнгөрөх тутам нэмэгддэг. 

5 bayn

Орлогын олон суваг
Та орон сууц, хаус худалдан авч ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийснээр тухайн үл хөдлөхийн үнийн өсөлтөөс гадна түрээслүүлэх замаар орлогын нэмэлт /passive income/ эх үүсвэртэй болох нь цаг хугацаа, хүч хөдөлмөр зарахгүйгээр хөрөнгөө өсгөх гарц. Түүнчлэн богино хугацааны аялал жуулчлал, амралт зугаалгаар ирж буй гадаадын иргэдэд ашиглуулах замаар мөн орлогын эх үүсвэрээ тэлэх боломжтой.

Инфляциас хамгаалах хэрэгсэл 
Үл хөдлөхөд хөрөнгө оруулахын онцгой давуу талуудын нэг бол инфляцын үед мөнгөний ханшийн уналтаас хамгаалдагт оршдог. Улс орны инфляцийн түвшин нэмэгдэх үед мөнгөний худалдан авах чадвар буурч бараа, үйлчилгээний үнэ өсдөг. Гэсэн ч амьдралын өртөг нэмэгдэхээр үл хөдлөхийн үнэ дагаж өсдөг хамааралтай. Тиймээс таны худалдан авсан үл хөдлөх /орон сууц, хаус, байшин/ болон түүнийг түрээслүүлээд орж ирж буй орлого зэрэг нь мөнгөний ханшны уналтаас өөрийн хөрөнгөө хамгаалах гол арга хэрэгсэл болдог. 

Үнэ цэнийг нь нэмэгдүүлж болох биет хөрөнгө
Хувьцаа, бонд зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс үл хөдлөх нь биет хөрөнгө гэдгээрээ ялгаатай ба хөрөнгө оруулагчид шинэчлэн сайжруулж, тав тухтай байдлыг нь нэмэгдүүлэх замаар хөрөнгийн удирдлагыг зөв зохион байгуулснаар тухайн үл хөдлөхийн үнэ цэнийг өсгөдөг.

Хөрөнгө оруулалтын эрсдэлээс хамгаалах боломж 
Эрсдлээ хамгаалахын тулд бүх өндгөө хэзээ ч бүү нэг сагсанд хий гэх хөрөнгө оруулалтын алдарт эшлэл бий. Юу вэ гэхлээр, хэрэв таны хөрөнгө оруулалтын багц дан ганц хувьцаа эсвэл бондын нэгж эрхээс бүрдсэн тохиолдолд хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө алдах эрсдэл өндөр гэж үздэг. Тиймээс хувьцаа+бонд эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авч төрөлжүүлэх замаар эрсдлээ хязгаарлах нь зөв ба ингэсэнээр таны хувьцааны өгөөж буурсан ч үл хөдлөхийн үнэлгээний өсөлт нь алдагдлын хувийг багасгана. 

Татварын давуу талууд
Үл хөдлөхөд хөрөнгө оруулснаар олон төрлийн татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Орон сууцны зээлийн хүү, үл хөдлөхийн татвар, хөрөнгийн удирдлагатай холбоотой бусад зардлууд зэрэг татварт суутгагдах зардлууд танагддаг. 

Дүгнэлт 
Дүгнэхэд, үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар урт хугацаандаа үнэ цэнийн өсөлт, түрээсийн орлогоор баялагаа нэмэгдүүлэхээс гадна инфляциас хөрөнгөө хамгаалах, хөрөнгө оруулалтын багцынхаа эрсдлийг бууруулах  зэрэг давуу талуудыг эдлэхээс гадна хөрөнгө оруулагчдын хувьд баялагаа тогтмол өсгөх шалгарсан арга юм. 

New Call-to-action