<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 3, 2019

Ямар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ?

Хүн амьдралдаа хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг. Гэхдээ таны хөрөнгө оруулж байгаа зүйл ирээдүйд, урт хугацаандаа танд хөрөнгө оруулалтын өгөөжөө өгдөг байх ёстой. Үл хөдлөх хөрөнгө тэр дундаа орон сууцны барилгад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ оруулж буй чухал хөрөнгө оруулалтуудын нэг. Тиймээс орон сууц худалдан авах шийдвэр гаргахдаа таны болон гэр бүлийн тань гишүүдийн хувьд тав тухтай, аз жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлж байна уу? Ирээдүйд үнэ цэнээ алдахгүй байршил мөн үү? Олон жилийн дараа ч анхных шигээ чанартай удаан эдэлгээтэй байх уу? гэдгийг харгалзан үзэж шийдвэрээ гаргах нь зүйтэй. 

Үр хүүхдүүдэд үе залгамжлан үлдэх гол хөрөнгө

Хэрхэн сонгох вэ?

Үл хөдлөх хөрөнгө үр хүүхдүүдэд залгамжлан үлдээх амьдралд нь үнэ цэнэтэй хөрөнгө байдаг. Иймд өнөөдрийн төдийгүй хойч ирээдүй үеийнхний амьдралын хэрэгцээг хангахуйц хийц, төлөвлөлт, зохион байгуулалттай байхаар сонголтоо хийх нь зүйтэй.

Одоогоос 10, 20 жилийн өмнө Улаанбаатар хотод баригдсан ихэнх орон сууцны барилгууд хананаас нь халуун, хүйтэн ус гоождог дулаан гэр оронтой байх үндсэн хэрэгцээг л хангахад голчлон анхаардаг байсан. Гэвч өнөө үеийн нийгэм, эдийн засаг, технологийн дэвшлүүд, соёл иргэншлийн хурдтай хөгжлийг дагаж даяарчлагдсан нийгэмд амьдарч буй өнөөгийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага мөн хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд илүү тав тухтай , үнэ цэнэтэй амьдрах орчныг эрэлхийлдэг болсон. 

ХОЛБООТОЙ:  ТАВ ТУХТАЙ АМЬДРАХ ОРЧИН ХЭНЭЭС ЭХЛЭЛТЭЙ ВЭ? 

Тухайн орон сууцыг бүтээн байгуулсан материал, технологиос гадна хүүхдээ тоглож наадуулах аюулгүй орчин, чөлөөт цагаа өнгөрөөх боломж бүхий спорт талбай, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээ, зогсоолын хүрэлцээ, зам харилцааны таатай бүсэд байрлалтай байхын сацуу ямар хүмүүстэй хөрш болж байна, хэр чадварлаг, мэргэжлийн СӨХ хариуцан ажиллахаар байна зэрэг үзүүлэлтүүд нь тухайн орон сууцны ирээдүйн үнэ цэнэд шууд нөлөө үзүүлэх юм. 

20, 30 жилийн дараа ч хойч үеийн тань амьдралын хэв маягт аль болох нийцэхүйц орон сууцыг сонгох нь ирээдүйдээ хийх чухал хөрөнгө оруулалт юм.

Ирээдүйн үнэ цэнэ

Орон сууц худалдан авах нь өдөр тутам гаргаж байдаг, үр дагавар нь богино хугацаандаа гардаг шийдвэр биш. Гэвч дийлэнх хүмүүс тухайн орон сууцыг худалдаж авъя гэсэн шийдвэрийг сэтгэл хөдлөл болон өнөөдөр бодит харагдаж буй хүчин зүйлст л суурилан гаргаснаар алдах нь элбэг. Тиймээс худалдан авч буй орон сууцныхаа 10, 20 жилийн дараах ирээдүйн үнэ цэнийг нь заавал тооцож үзэх  хэрэгтэй. Автомашин гэх мэт зарим  хөрөнгийн үнэ унаж байдаг бол үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх учиртай. Гэвч буруу үл хөдлөх сонговол эсрэгээрээ үнэ нь унаж болно. 

ХОЛБООТОЙ: ОРОН СУУЦНЫ ҮНЭД ЮУ ЮУ БАГТДАГ ВЭ?

Орон сууцны үнийн өсөлт, бууралтад юу нөлөөлдөг вэ?

Улс орны төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлт бууралт гэх мэт макро орчны нөлөөллүүд бий. Гэвч тухайн үл хөдлөхөөс хамаарсан хүчин зүйлс олон байдгаас заримыг дурдвал:

  • Байршил- Хот төлөвлөлт, тэлэлт, дэд бүтцийн хөгжил тухайн байршлын үнэ цэнийн өсөлтөд нөлөөлнө.
  • Барилгын чанар, хийц, материал, технологи уг барилга урт хугацаанд үнэ цэнээ хадгалахад чухал.
  • Тав тухыг бүрдүүлэх хотхоны төлөвлөлт: Нийтийн эзэмшлийн талбай, спорт талбай, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэгийг хотхондоо шийдсэн бол давуу тал болно.
  • Хөршийн зэрэглэл - Орцондоо хогоо хаядаг, шөнө орой согтуу хөлчүү хүмүүс ихтэй, машин дээр сүү өргөдөг, ил задгай хогоо хаядаг, нийтийн эзэмшлийн газрыг зөв зохистой хэрэглэдэггүй хөршүүд хотхоны зэрэглэлийг унагаж байдаг.
  • Менежмент- Хуримтлалын зарцуулалт тодорхойгүй, эвдрэл гэмтлээ засаж янзалж орчноо торддоггүй СӨХ-тэй хотхоны үнэ цэнэ унаж байдаг.