<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Nov 20, 2024

Үнэ цэнээ алдахгүй орон сууц худалдан авахад анхаарах 6 хүчин зүйлс

Орон сууц бол зөвхөн амьдрах талбай биш, таны амьдралын чанар, үнэт зүйлс, ирээдүйн хөрөнгө оруулалтын илэрхийлэл байх ёстой. Vega City цогцолбор хотхоны хувьд танд дараах онцлог, давуу талуудыг санал болгож буйгаа онцлохын сацуу үл хөдлөх хөрөнгө худалдан авахад анхаарах 6 хүчин зүйлийг тодотголоо.

1. Сургууль, цэцэрлэгийн ойролцоо байршил
Таны хүүхдүүдийн ирээдүйг өнгөлөх хамгийн шилдэг хөрөнгө оруулалт бол чанартай боловсрол. Ирээдүйн гэр тань сайн сургууль, цэцэрлэгтэй ойр байх нь хүүхдийнхээ боловсролын чанарыг сайжруулж, өдөр тутмын амьдралд тань тав тухыг нэмнэ. Vega City хотхоны оршин суугчид хотхон дотроо олон улсын стандарт хангасан хүүхдийн цэцэрлэгтэйгээс гадна алхах зайд Орчлон, Хобби, Singapore School of Mongolia, International School of Ulaanbaatar, Олонлог, Canadian School of Ulaanbaatar зэрэг сургуулиудаар хүрээлэгдсэн.

2. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг
Эрүүл мэнд бол үнэлж баршгүй баялаг. Орон сууцны ойролцоох ногоон байгууламж, нуур цөөрөм, амарч салхилах хэсгүүд нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжих орчныг бүрдүүлнэ. Түүнчлэн хотын төв хэсэгт бүтээн байгуулагдаж буй болохоор бүхий л худалдаа үйлчилгээ, амралт чөлөөт цагаа өнгөрөөх байрлалууд, ажлын газарт ойрхон тул түгжрэлд цагаа үрэхгүй, алхаад эрүүл мэнддээ анхаарах боломжийг олгохоороо онцлог.

3. Олон талт байгалийн гэрлийн тусгал
Саруул, байгалийн гэрэлтэй орчинд амьдрах нь таны сэтгэл санааг өргөж, амьдралын чанарыг нэмэгдүүлдэг нь судалгаагаар батлагдсан. Vega City хотхоны байрууд нь 2-3 талын цонхны харууцтай учир агаарын бүрэн сэлгэлт сайтай байхын сацуу өрөөн дахь нарны тусгалын өнцөг нэмэгдсэнээр зөвхөн сэтгэл санаанд эергээр нөлөөлөхөөс гадна эрчим хүч хэмнэх нэмэлт шийдэл болж өгдөг.

4. Хөрөнгө оруулалтын баталгаа
Өрөөний зөв зохион байгуулалт бүхий том хэмжээтэй, өндөр зэрэглэлийн орон сууц нь үнэ цэнээ алдахгүй, харин ч цаг хугацааны явцад өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалт болдог нь ойлгомжтой. Мэдээж тухайн байршилд олон компани үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлж байгаа, гагцхүү компанийн туршлага, нэр хүнд, барилгын чанар, төслийн төлөвлөлт, ногоон байгууламж гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэх нь зүйтэй. Сайн үл хөдлөх таны амжилт, тууштай байдлын илэрхийлэл болохоос гадна өөрийн хөрөнгөө ирээдүйд үнэ цэнээ улам нэмэгдүүлэх үл хөдлөхөд оруулж буй хэрэг юм.
 
5. Байгальд ээлтэй, ухаалаг шийдэл
Vega City цогцолбор хотхон нь байгальд ээлтэй тоноглол, эрчим хүчний хэмнэлттэй технологийг ашиглан оршин суугчдын ашиглалтын зардлыг бууруулж, байгаль орчинд ээлтэй амьдрах хэв маягийг нь дэмжих боломжийг олгож буй нь орчин үеийн хүн төрөлхтний ирээдүйгээ харсан ухаалаг шийдвэрт эерэг нөлөөлөл болж байна. 

6. Саруул орон зай , амьдралын эрх чөлөө
Орон сууц танд өөрийн хүссэн амьдрах орчныг бүтээх эрх чөлөөг өгдөг байх хэрэгтэй. Өрөө тус бүрийг өөрийн хэв маяг, хэрэгцээнд нийцүүлэн тохижуулж, гэр бүлийнхээ амьдралыг илүү тав тухтай, дурсамж дүүрэн болгох бүхий л бололцоог бий болгохоор төлөвлөгдсөн нь илүү чухал юм.

Таны амьдралын чанар, үнэт зүйлс, гэр бүлийнхээ ирээдүйг бататгах хамгийн үнэ цэнтэй төлөвлөлт, шийдэл бүхий хотхоныг санал болгож байна. Амжилт, ухаалаг хөрөнгө оруулалтынхаа төлөө эрхэм сонголтоо хийж, амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг Vega City цогцолбор хотхонд эхлүүлэхийг урьж байна.