<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 4, 2020

Өндөр зэрэглэлийн орон сууц худалдан авахдаа зайлшгүй анхаарах 5 зүйл

Өндөр зэрэглэлийн орон сууц гэдэг нь тансаг загвар дизайн бүхий 4 хана гэсэн ойлголтыг орхиод олон жилийг ардаа үджээ. Энэ нь таны хөрөнгө байхаас гадна таны амьдралын хэв маяг, эрүүл мэнд, тав тух болж, таны бүхий л хэрэгцээг хангасан үйлчилгээг орон сууцнаасаа авах боломжийг бүрдүүлэх хүртлээ хөгжиж чаджээ. Таны төлж буй төлбөр хэдий чинээ өндөр байна, таны авах үнэ цэнэ төдий чинээ өндөр байх ёстой.

Хэрвээ та өндөр зэрэглэлийн орон сууц авахаар шийдсэн бол дараах 5 зүйлсийг зайлшгүй харгалзан үзээрэй.

  1. 1. Байршил болон түүний үнэ цэнийг сонирхоорой

Байршил гэдэг завгүй амьдралын хэв маягтай өнөө үед сонголт хийхэд хамгийн чухал хүчин зүйл билээ. Орон сууцны хувьд худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг, таны ажилд ойр байхаас гадна, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй бүсэд байрлах нь мэдээж чухал. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд байршлыг зөвхөн хотын төвд ойрхон бол үнэ цэнэтэй гэдэг ойлголт өөрчлөгдөж байна. Амьдрах бүсийн агаарын чанар, хөрсний хувьд эрүүл, амар тайван байх, эргэн тойрондоо сургууль цэцэрлэгтэй, худалдаа үйлчилгээтэй ойр байх зэрэг нь өнөө үед нэмэлт үнэ цэнийг өгөх болсон төдийгүй энэ нь таны болон гэр бүлийн тань эрүүл урт удаан амьдралтай салшгүй холбоотой болжээ.

Өндөр зэрэглэлийн орон сууц худалдан авахдаа зайлшгүй анхаарах 5 зүйл

    1. 2. Амьдралын эрүүл, тав тухтай хэв маягийг хэр бүрдүүлж чадсан бол
  1. Өдөр ирэх тусам  өчнөөн барилга бүтээн байгуулалт нэмэгдэн сүндэрлэсээр байна. Харин орон сууц, ялангуяа өндөр зэрэглэлийн орон сууц худалдан авахаар шийдсэн бол түүний үнэ цэнийг та алхам тутамдаа авч, мэдрэх нь чухал.

    Бидний амьдрал өдрөөс өдөрт завгүй болж, гэр бүлдээ гаргах цаг улам л багассаар байгаа энэ үед консьерж буюу хүнс цуглуулах, гэр цэвэрлэх, авто машинаа угаалгах зэрэг өдөр тутмын ажлыг хөнгөвчилсөн үйлчилгээтэй төслийг сонгох нь бидэнд чухал зүйлдээ алтан цагаа зориулах боломжийг олгож байна.

    Түүнчлэн гадна орчны тохижилт, хүчилтөрөгчөөр баялаг ногоон байгууламж бүхий амар тайван орчин, автомашины дуу чимээ, хөдөлгөөн, стрэссээс хол хэр нь хүүхдийн онцлог бүрт тохирсон тоглоомын талбай, хотхоноосоо гаралгүй дасгал хөдөлгөөн хийх боломжит спорт цогцолбор, гаднаа гараад цэвэр агаарт спортоор хичээллэх зориулалтын талбай зэргийг бүрдүүлж чадсан байвал тэнд л тав тух оршдог.

     Нэг өгүүлбэрээр хэлбэл гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тухтай орчин, үйлчилгээг санал болгож байгаа эсэхийг анхаарч үзээрэй.

  2. Өндөр зэрэглэлийн орон сууц худалдан авахдаа зайлшгүй анхаарах 5 зүйл
    1.  
    2. 3. Барилгын чанарыг чухалчлах нь

    Тухайн барилгын зураг төсөл, танилцуулгаас эхлээд тухайн барилгын нүдэнд үзэгдэж гарт баригдах бүхний чанарыг бид үнэлж үзэх боломжтой бөгөөд бидний шийдвэр гаргалтад ч энэ нь томоохон түлхэц болдог.

    Мэдээж өнгөлөг сайхан фассад, интерьер экстерьер дизайны шийдэл, ил харагдах тоноглолууд нь тухайн барилгын чанар, үнэ цэнийг илэрхийлж болох ч урт хугацаанд таны хөрөнгийн үнэ цэнэ, насжилтыг хадгалах суурь хүчин зүйл нь барилгыг бүтээхэд ашиглаж буй арматур бетоноос эхлэн, сантехникийн шугам хоолой, цахилгааны утас гэх мэт далд чанар буюу материалын үзүүлэлт болон түүний угсралт, гүйцэтгэл юм.

    Иймд барилгын компани, борлуулалтын менежерээс та дээрх мэдээллийн талаар асууж заншаарай.

  1. Өндөр зэрэглэлийн орон сууц худалдан авахдаа зайлшгүй анхаарах 5 зүйл
    1.  
    2. 4. Таны болон таны гэр бүлийн найдвартай, аюулгүй байдал
  2. Өнөө үед домофон системээр дамжуулан таны гэрт хэн зочилж буйг харах нь энгийн хэрэглээ болсон. Хэрэв та өндөр зэрэглэлийн орон сууц сонгож байгаа бол дагалдах чухал үйлчилгээ буюу таны гэрийн аюулгүй байдлыг хангах, тав тухыг нэмэгдүүлэх дэвшилтэт техник, технологи бүхий ухаалаг систем суурьлуулсан эсэх нь чухал.

    Таны сонгосон орон сууцанд гэнэтийн эрсдлийг мэдэгдэх  буюу гал гарах эрсдэл, ус алдалтыг мэдрэх, хулгайн дохиоллоос гадна амьдралын хэв маягийг хөнгөвчлөх олон үйлдэлт гэрийн ухаалаг системийг суурьлуулсан эсэхийг сонирхоорой.

  3. Өндөр зэрэглэлийн орон сууц худалдан авахдаа зайлшгүй анхаарах 5 зүйл
    1.  
    2. 5. СӨХ буюу хөрөнгийн урт хугацааны үнэ цэнэ
  4. Таны худалдан авахаар сонгосон байр дээр дурдсан 4 шаардлагыг хангаж байвал танд баяр хүргэе. Гэвч таны сонгосон чанартай, ухаалаг систем бүхий, эрүүл тав тухыг бүрэн шингээсэн бүхнийг цогцлоосон байрны урт хугацааны үнэ цэнийг хадгалан, арчилгаа, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалтыг авч явах СӨХ буюу хөрөнгийн менежментийн компанийн талаар сонирхохгүй өнгөрөөж болохгүй.

    Таны анх шинээр нь хүлээж авсан орон сууцыг тэр л хэвээр нь урт хугацаанд хадгалан хамгаалж арчилж үнэ цэнэтэй хөрөнгө хэвээр байлгах нь СӨХ-ны ур чадвар, менежмэнттэй шууд хамааралтай байдаг тул хөрөнгийн тань ашиглалтыг ирээдүйд хариуцан авч явах СӨХ-ны үйл ажиллагааг нь харгалзан сонголтоо хийх хэрэгтэй.

  5. Property-amagamrnt-

    Ингээд төгсгөлд нь хэлэхэд дээрх шаардлагуудыг хангаж чадсан, таны сонгосон, үнэ цэнэ бүхий, өндөр зэрэглэлийн тухайн барилга, орон сууцны төслийг хэрэгжүүлж буй компанийн туршлага, чадварлаг ажилтан болоод амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийг нь үнэлж үзэхээ мартуузай.

"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action

 

 

 

Нийтэлсэн Nomin construction