<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Apr 26, 2021

Өндөр үнэтэй бүхэн үнэ цэнтэй байдаг уу?

Бид аливаа нэгэн худалдан авалтыг хийхэд ижил төрлийн зүйлтэй харьцуулсан сонголт хийдэг. Ийнхүү сонголт хийхдээ тухайн зүйл хэр өндөр үнэтэй болон үнэ цэнэтэй вэ? гэдгээс шалтгаалж түүнд зарцуулах хугацаа, ач холбогдлын түвшин ялгаатай байж болно. Тодруулбал хүн идэвхтэй сэрүүн цагтаа 2 секунд тутамд сонголт хийдэг буюу өдөрт дунджаар 2000 орчим сонголт хийдэг. Үүний ихэнх хувийг рефлекс, дадал зуршлын нөлөөгөөр сонгодог бол өндөр дүнтэй томоохон худалдан авалт, хөрөнгө оруулалтын шийдвэрийг багагүй хугацаа зарцуулсан ижил өртөгтэй олон зүйлээс үнэ цэнэ бүхий зүйлсийг ялган таних сонголттой нүүр тулдаг.

Нийтлэг тогтсон ойлголтоор бол үнэ дагаж чанар, үнэ цэн орших учиртай. Бид өндөр үнэтэй зүйлийг үнэ цэнэтэй гэж ойлгож болох уу? Ялгаа болон холбоо хамаарал нь юу вэ? Гэсэн асуулт танд төрж байна уу? Тэгвэл Форбэс сэтгүүлд үнэ ба үнэ цэнийг ялгааг дараах жишээгээр тайлбарлажээ. 

Өндөр үнэ үнэ цэнэ

Алтан гулдмай ширхгийг нь 5 доллараар зарж байгаа хүнийг авч үзье. Энэ тохиолдолд алтан гулдмайн үнэ 5 доллар байна. Энэ нь худалдагчийн зөвхөн өөрсдөө худалдаалахад тохиромжтой гэж үзсэн үнэ юм. Энд алтан гулдмай 5 доллараар үнэлэгдэж байгаа ч үнэ цэнэ нь илүү их гэсэн бодол бол бодит үнэ цэнэ гэжээ. 

Тодруулбал тухайн бүтээгдэхүүний үнэ нь үнэ цэнийг нь шууд илэрхийлдэггүй. Бид тухайн бүтээгдэхүүнд хэдийг төлбөл боломжийн бэ хэмээн үнэ цэнийг нь тогтоосны дараа санал болгож буй үнэ хэр тохиромжтой байгааг харьцуулдаг. Хэрэглэгч үнэ цэнийг тооцоолохдоо маш олон төрлийн ялгаатай хүчин зүйлсийг тооцдог байна. Энэ яг л Альберт Эйнштейны харьцангуй онол шиг танд үнэ цэнтэй санагдсан зүйл бусад тийм биш байж болно. Харин бусдын үнэгүй гэж үзсэн зүйлсийг ямар үнээр ч хамаагүй авахыг зарим нь хүснэ.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Та амьдарч буй орчиндоо сэтгэл хангалуун байна уу?

Тэгвэл үнэ болон үнэ цэн харьцуулагдахгүй ойлголт юм бол бид хэрхэн үнэ цэнэтэй оновчтой сонголт хийх вэ?

“Та өндөр үнэтэй зүйл худалдан авахаасаа өмнө та үүнээс илүү сэтгэл ханамж авчрах зүйл олж чадах уу? гэж өөрөөсөө нэг асууж байгаарай” хэмээн Coastal Wealth компанийн гүйцэтгэх захирал Жереми Страуб Business Insider-д хэлсэн байдаг. Тэрээр мөн “Өөрөөсөө ингэж асуух бага зэрэг хачирхалтай ч энэ нь томоохон худалдан авалтыг өөрөөр бодоход тань тусална” гэжээ.  

Нийтлэлийн дүгнэлт бол аливаа зүйлсийн үнэ шууд үнэ цэнийг илэрхийлэхгүй ч тухайн өртгийг төлсөнд урт хугацаанд харамсах сэтгэгдэл төрөхгүй сэтгэл ханамжийг авч чадах хамгийн чухал юм. Тиймээс аливаа томоохон шийдвэр гаргахдаа богино хугацааны үр дүнг харахаас  илүү таны хөрөнгө оруулж буй  тэр зүйл урт хугацаандаа ямар үнэ цэн өгч чадах вэ гэдгийг үнэлж үүнээс илүү үнэ цэн дээр тулгуурласан сонголт хийх нь ирээдүйн илүү их өгөөжийг авчрах түлхүүр болно.


 

VEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

Vega City хотхоны танилцуулга татах

Нийтэлсэн NCD Group