<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 6, 2017

Өсвөр насны хүүхдийн мэдэх ёстой 5 зүйл

Өсвөр насны хүүхдийн мэдэх ёстой 5 зүйл

Өсвөр үеийн хүүхдүүдийн хувьд өөрийгөө таньж, цаашид хэн болохоо тодорхойлох нь чухал байдаг. Үүнд орчны болоод хувь хүний үүднээс олон зүйл нөлөөлөх ба үүнийг хэрхэн шийдвэрлэх, өөрийгөө хөгжүүлэх, эрүүл чийрэг бие даасан хүн болоход тань нэмэр болох 5 арга замыг танилцуулж байна.

1. Эрүүл чийрэг бие бялдартай байх

Усан спортоор хичээллэх

Бүх цаг үед спорт хүний амьдралын салшгүй нэг хэсэг болсоор ирсэн. Тодорхой хэмжээгээр хөдөлгөөнтэй байх нь бидний эрүүл байх үндсэн суурь болдог ба дор хаяж нэг спортоор тууштай хичээллэхийг эмч нар зөвлөдөг. Хүүхэд залуусын хувьд усанд сэлэх, дугуй унах, гүйх, фитнессээр хичээллэх гэх мэтээр эрүүл амьдралын дадалд  суралцсанаар амьсгал тэлж, зүрх болон булчингийн үйл ажиллагаа сайжрах, ясны бүтэц бэхжих, бодисын солилцоо эрчимжин сэтгэн бодох чадварт эерэгээр нөлөөлдөг. Ингэснээр сэтгэл санаа тавгүйтэх, сэтгэл гутралын байдлаас ангижирч, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх бөгөөд хамгийн гол нь эрүүл чийрэг байхад чухал нөлөө үзүүлнэ.

2. Аюулгүй тав тухтай орчинд амьдрах

Тав тухтай орчинд айх аюул, бухимдах зүйлгүй амьдрах нь хэн бүхний л хүсэх зүйл. Өглөө гараад орой ирдэг томчуудаас илүүтэй гэртээ ихэнх цагийг өнгөрүүлдэг хүүхдүүдийн хувьд орчны аюулгүй байдал хамгийн чухал байдаг. Найрсаг хөрш, харуул хамгаалалт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх спорт болон амрах талбай зэрэг нь аюулгүй тав тухтай орчныг илтгэх үзүүлэлтэд багтана.

3. Секц, дугуйланд хамрагдах

Секц дугуйланд хамрагдах

Хичээлээс гадуурх өөрийгөө хөгжүүлэх боломжтой олон дугуйлан, секц байдаг. Өсвөр насан дээрээ өөрийнхөө авьяас чадварыг 100% бүрэн нээж чадаагүй байдаг тул төрөл бүрийн секц, дугуйланд хамрагдан өөрийгөө юунд илүү сонирхолтой байдаг талаар олж мэдэж болно. Амьдралд хүнээс олон ур чадварыг шаарддаг тул тухайн зүйлээр цаашид мэргэшихгүй байсан ч чаддаг байх нь ирээдүйд олон талаар хэрэг болох болно.

5. Хичээлээс гадуур сайн дурын ажилд оролцох

Нийгмийн идэвхтэй байх нь өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, нээлттэй байдалд сургадаг ба аливааг өөр өнцгөөс харахад тусална. Үүнээс гадна гадаад дотоодын олон найз нөхөдтэй болж танилийн хүрээгээ тэлэх боломжтой. 

5. Тусдаа өрөөтэй байх

Өсвөр насны эрэгтэй хүүхдийн өрөө

Энэ насан дээрээ өсвөр насныхны бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны хөгжилд эрс өөрчлөлт  орж, хүүхэд ахуй шинжээс том хүн болон төлөвшиж эхлэх тул сэтгэл санааны байдал өөрчлөгдөж цочмог болох, идэвх нь буурах, зожигрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үеийн зан авир хүн бүрт өөрөөр илрэх ба үүний талаар эцэг эхтэйгээ нээлттэй ярилцаж байх хэрэгтэй. Магадгүй энэ үед чамд хувийн орон зай хэрэгтэй байж ч болох юм. Үүнээс гадна тусдаа өрөөтэй байх нь сурч боловсрох, төвлөрөх орчинг бий болгож байдаг.

Дээр дурдсанчлан өсвөр насны хүүхдүүдэд өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч боловсроход хэрэгцээтэй олон зүйл бий. Магадгүй үүнээс ч олон хэрэгцээ бий болж мэдэх юм. Хүн өөрөө л өөрийнхөө тав тух, хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлж чадах ба юуг сурч мэдэх хэрэгтэй байгаагаа мэдэх нь чухал. Сурч мэдэх, хөгжих боломжийг өөрөө л эрэлхийлж олж чадвал өнцөг булан бүрт боломж хүлээж байгаа гэдгийг мартуузай.


"Timesquare" хотхон

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид Timesquare хотхоны орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

time square хотхон