<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Feb 17, 2021

Өссөн орчин хүүхдийн ирээдүйн амжилтанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Сүүлийн жилүүдэд өссөн орчин нь хүүхдийн сэтгэцийн болоод бие махбодийн эрүүл мэнд, цаашлаад ирээдүйд амьдралд хэрхэн нөлөөлдөг талаарх Дэлхийн эрүүл мэндийн болон бусад анагаах ухааны байгууллагууд олон тооны судалгаа, шинжилгээг хийж байна.

Судалгаанаас харахад хүүхдийн өсөж торних орчинд (1) нийгэм, (2) хүрээлэн буй орчин, (3) нийгмийн харилцаа зэрэг хүчтэй нөлөөлдөг байна.

Нийгмийн нөлөө

sasd

Аливаа нийгэмд буй улсын болон орон нутгийн засаглал, төрийн үйлчилгээний байгууллагууд, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, даатгалын тогтолцоо зэрэг нь иргэдийн амьдралд шууд нөлөөтэй байдаг. Нийгэм, эдийн засгийн хувьд гачигдал, дутагдалтай, буурай хөгжилтэй улс орнуудад амьдрах нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Харин хөгжиж буй улс орнуудын тоонд багтах манай Монгол улсын хувьд хөгжил буурай орнуудтай харьцангуй илүү түвшинд хүрсэн хэдий ч хөгжингүй орнуудаас хойно хоцорсон байна.

Хүрээлэн буй орчны нөлөө

tyr

Хүүхдийн амьдрах орчин эрүүл мэндэд шууд нөлөөтэй. Цэлгэр орон зай, цэвэр агаар, хоггүй эрүүл, аюулгүй орчин нөхцөл хангагдаагүй бол ид өсөж торниж буй хүүхдийн эрүүл мэнд, бие мах бодийн хөгжилд тодорхой эрсдэлүүд учирдаг. 

Харин тухтай амьдрах орчин, тохилог орон гэр, тогтвортой байдал нь хүүхэд эрүүл өсөхөд нөлөөтэй төдийгүй нийгмийн харилцаанд өөртөө итгэлтэй байж амжилттай хөл тавихад нь тусалдаг. Хүүхэд өөрийн орон зайтай (өрөө гэх мэт), тоглож наадах, биеийн тамир спортоор хичээллэх, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, сурч хөгжих боломжтой орчинд өссөнөөр илүү өв тэгш төлөвших боломжтой.

Нийгмийн харилцааны нөлөө

yur

Монголчууд бидэнд "ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй" хэмээх зүйр үг байдаг бол зарим улс үндэстнүүд "хүүхэд өсгөхөд бүхэл бүтэн тосгон хэрэгтэй" гэж хэлдэг байна. Аливаа нийгэмд хувь хүн нь аз жаргалтай, ажил төрөлтэй сайн сайхан амьдрахад зөвхөн гэр бүлдээ төдийгүй нийгэмд бусадтай үүсгэх харилцаа холбоо чухал нөлөөтэй.

Найзуудтайгаа тоглох, мессенжерээр чатлах, хамтдаа хичээл хийх, багшаас суралцах гэх мэт бүхий л харилцаа хүүхдийн хүмүүжил төлөвшил, хөгжилд нөлөөлдөг. Харилцан хүндлэл, хариуцлага ба итгэлд суурилсан, хэн хэндээ сэтгэл ханамжтай, сонирхолд нийцсэн эерэг харилцаа үүсгэж чадах нь хүүхдийн ирээдүйн амьдрал илүү аз жаргалтай, сэтгэл санаа эрүүл, тогтвортой байхад тусална.

Масловын хүний хэрэгцээний загвараас харахад 3 ба 4-р шатны хэрэгцээнүүд нь нийгмийн харилцаатай шууд холбоотой. Хүн хайр, нөхөрлөл, хүндэтгэл, өөртөө болон бусдад итгэх итгэл, хүлээн зөвшөөрөгдөх, байр суурь зэргийг бүрдүүлж байж л 5-р шат буюу өөрийн боломжийн илүү бүрэн дүүрэн ашиглах хэмжээнд хүрдэг. 

Гэр бүлийн харилцаа хамгийн чухал

re

Юун түрүүн эцэг, эхчүүд өөрсдийн гэр бүлийн, нийгмийн хүрээлэл нь эрүүл, зөв хандлагатай байгаа эсэхийг нягталж үзэх нь зүйтэй. Эцэг, эхийн хоорондын харилцаа хүүхдэд хамгийн их үлгэр дуурайлалтай нь тодорхой. Хүүхдүүддээ эрүүл хүмүүжил олгохын тулд эцэг, эхчүүд өөрсдөө гэр бүл дотроо болоод нийгэмд эрүүл харилцаа холбоо, зуршилтай байх хэрэгтэй.

Үл ойлголцол, харилцан хүндлэл, хүлээн зөвшөөрөл байхгүй харилцаатай гэр бүлд өссөн хүүхэд тийм харилцааг норм болгон төлөвшдөг байна. Нийгмийн хүрээлэл сайтай, тогтвортой амьдралтай, хайр халамж, анхаарлаар дутдаггүй хүүхдүүд өөртөө итгэлтэй болж сурлагын өндөр амжилт гаргадаг бол, гэртээ болоод сургууль дээрээ харилцааны асуудалтай, зөв бус хүрээлэлд амьдардаг хүүхдүүд хичээл таслах, сурлага муудах, хандлага нь өөрчлөгдөх гэх мэт сөрөг үр дагаваруудтай.

Эцэг эхчүүд ба хүүхдийн хоорондын харилцаа хэр давтамжтай, гүн гүнзгий, хайр ба хүндлэл агуулдаг бэ гэдэг ч мөн чухал. Бид "ийм байсан", "орчин үеийн хүүхдүүд хэрэг алга", "том хүний ярианд бүү оролц", "дуугүй үгэнд ор" гэх мэт хэт  үзэл бодлоо тулгаж буй харилцаа орчин үед хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй гэж үзэх болсон.

Хамтдаа цагийг үр өгөөжтэй өнгөрөөж нэгийг ухааруулж, сургаж хөгжүүлсэн, үлгэр дуурайлал болсон харилцааг үүсгэх нь ирээдүйн хань ижил, гэр бүлийн аз жаргалаа хэмжих үнэлэмжийн суурийг тавьж өгдөг байна. Хүүхдээ зөв хүмүүжүүлэх хамгийн шилдэг арга бол өөрөө үлгэрлэх явдал.

Ажил, амьдралынхаа тэнцвэрийг олох, гэр бүлээрээ хамтдаа хийдэг зүйлс, ёс заншилтай байснаар халуун дулаан харилцааг бүрдүүлэх (хамтдаа хооллох, агаарт гарах, дугуй унах, тоглох гэх мэт), найз нөхөдтэйгээ тоглох, суралцах, тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжих, урамшуулах зэрэг энгийн зүйлс ч эерэг 

Үе тэнгийнхэн, сургууль нөлөөтэй

fre

Уламжлалт үзлээр өмнөх үе нь ирээдүй үедээ зааж сургана гэдэг ч ах, эгч, дүү, найз нөхөд зэрэг үе тэнгийнхэн нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөөлдөг нь үнэн. Хүүхэд нийгэмд өөрийн байр сууриа зөв олж, найз нөхөд, хүрээллийг бий болгож чаддаг байх нь эргээд олон талын эерэг нөлөө, дэмжлэг авчирдаг.

Багаасаа бусдад итгэх, бусдын итгэлийг даах, хүндлэх, хайрлах, хоёр талын эрх ашгийг харгалзаж сурах  зэрэг чадваруудад суралцах нь хүүхэд ирээдүйд илүү нийгмийн идэвхтэй харилцаанд амжилттай хөл тавихад тусалдаг байна. Нийгэмд бусадтай харилцан хамааралтай байж чаддаг төдийгүй, өдөр тутмын амьдралд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, туслах, тусламж хүсэх чадвартай болдог.

Чанартай сайн сургуульд суралцуулах нь хүүхдийн ирээдүйг өөрчлөхүйц томоохон нөлөөлөл үзүүлдэг. Учир нь хүүхэд нийгмийн амьдралынхаа ихэнх нь хувийг сургууль дээрээ өнгөрүүлдэг. Таны хүүхдийн ирээдүй нь таны гэр бүл, хамаатан садан, түүний найз нөхөд, ангийнхан, мөн хөршүүдийн нийлбэрээс бүрдэнэ.


VEGA CITY хотхоны танилцууга 

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах  гэр бүлд ээлтэй цогцолбор ногоон хотхон юм.

New Call-to-action