<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 14, 2019

Өөрт тохирох интерьерийн шийдлийг хэрхэн бий болгох вэ?

Интерьерт хатуу тогтоосон дүрэм журам гэж байхгүй. Гэсэн хэдий ч шаардлагатай тогтсон хэдэн зүйлийг өөрийн төсөөлөлтэйгээ уялдуулан интерьерийг зөв зохион байгуулж чадвал та ямар ч орон зайг ашиглаж болно. Өөрийнхөө амьдрах орон зайд тохирсон, тав тухтай орчинг бүрдүүлэхэд тань туслах 5 алхмыг санал болгож байна.

Бодит төлөвлөгөө

qqe

Интерьер дизайнд орчны төлөвлөлт хамгийн чухал. Бодит орчны орон зайг сайтар тооцоолон өрөөний гэрэл, сүүдрийн тусгал зэргийг бодолцон тавилгын зохион байгуулалтаа төлөвлөнө. 

Гэр бүлийн гишүүдээсээ тухайн өрөөнд юу байлгахыг хүсэж байгаа талаар асуун, санаа бодол, хүсэл сонирхлыг тусгах нь чухал. Учир нь гэрийн хаана юу байрлуулахаас хүний амьдралын хэв маяг тодорхойлогддог байна. 

Алсын хараагаа тодорхойлох

rhe4

Өрөөний хаана юу байхыг тодорхойлж орон зайн төлөвлөгөөг гаргасны дараа ямар өнгө аястай орчинг бүрдүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Гэрийн дотор заслыг тэр бүр хүссэн үедээ өөрчлөх боломжгүй тул үүнд нухацтай хандах чухал. Учир нь ямар өнгө, хээ, тавилгын овор хэмжээ, харьцаа нь хүний сэтгэл санаанд хамгийн их нөлөөлөгч хүчин зүйлс болж байдаг.

Материалын сонголт

sf

Чанар бол хамгийн гол түлхүүр зүйл. Чанар сайтай материал ялгаатай мэдрэмж, дуу хоолойг бий болгодог. Чанартай гэдэг нь шууд утгаараа өндөр үнэтэй зүйл гэсэн үг биш бөгөөд урт хугацаанд үнэ цэнэтэй, удаан эдэлгээтэй, байгаль болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг чанартай гэж ойлгох нь зүйтэй.

Иймд таар, ноос, торго, модон эсвэл сайн хийцтэй эртний эдлэл гэх зэрэг байгальд ээлтэй материал, эд зүйлсийг сонгон интерьерт ашиглахыг дизайнерууд санал болгодог. 

Элементүүд хоорондын харьцуулалт

sdaw

Өөрийн эсвэл гэр бүлийн гишүүдийн сонирхлыг харгалзан үзэж гэртээ ямар төрлийн уур амьсгалыг бүрдүүлэхээ нэгэнт тодорхойлсон бол одоо юуг юутай зохицуулах вэ? гэдэг дээрээ анхаарах цаг.

Та магадгүй геометрийн дүрс бүхий зүйлд дуртай бол гэрээр дүүрэн гурвалжин, дөрвөлжин зүйлс байх нь хэр зохиомжтой харагдах талаар бодож үзэх хэрэгтэй. Хэрвээ та гал тогооны өрөөний ширээгээ чамин, чулуун тавцантай байхаар сонгосон бол бусад элементүүдийг түүнийг тодотгоход нь туслах байдлаар сонгох нь чухал юм.

Жижиг хэрэглэл

hew

Таны бий болгосон интерьерийн концепц, нэмэлт нарийн чимэглэлгүйгээр тийм ч төгс орчинг бүрдүүлж чадахгүй. Тиймээс ширээн дээрх лааны суурь, ваар, ханан дээрх жаазтай зураг, гэрлийн бүрхүүл гээд жижиг хэсгүүдийг ч анхаарах нь зүйтэй. 


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden