NCD группийн мэдээллийн хуудас

2018 оны зуны интерьерийн 5 тренд

Written by Nomin construction | 6/19/18 7:14 AM

Улирал бүр хувьсан өөрчлөгдөж байдаг загварын тренд шиг интерьер ч мөн адил хувьсан өөрчлөгдөж жил бүр шинэ содон зүйлсийг бидэнд санал болгож байдаг. Гэрээ байнга шинэлэг өнгө төрхөөр өөрчилж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг хэн бүхэнд 2018 оны зуны интерьер трендийн талаарх  мэргэжилтнүүдийн зөвлөгөөг энэ энэ удаагийн нийтлэлээр хүргэж байна. 


Нэгэн хэвийн цагаан, саарал ханын өнгө нэг л уйтгартай санагдаад байна уу? Байгаа орчноо илүү сонирхолтой, нүд булаасан, хөгжилтэй байдлаар чимэглэхийг хүсэж байвал мөхөөлдөс мэт уусалттай өнгийг мэргэжилтнүүд санал болгож байна. Хэрвээ та энэхүү интерьерийн шийдлийг сонгохоор төлөвлөж буй бол өнгө зохицох алтлаг хүрэн, мөнгөлөг болон зэс эдлэлийг гэр болон албан тасалгааныхаа  ерөнхий өнгө үзэмжтэй хослуулан сонгоорой.


Индиго цэнхэр өнгө

Энэ зуны бас нэгэн өнгөний шинэ трэнд бол индиго цэнхэр юм. Хэрвээ та тухайн өнгийг сонгохоор шийдсэн бол амьд цэцэгс болон гоёмсог ваар зэргийг байрлуулаарай. Мөн байгалийн чулуун чимэглэл, тавцан, шилэн чимэглэлийг ч гэсэн өрөөндөө байрлуулж болох юм .

Бараан модон тавилгууд

2018 оны тавилгын өнгө шийдлүүд арай илүү бараан талруу ханджээ. Хэрвээ та тод өнгөнөөс зайлсхийдэг бол бараан өнгийн байгалийн модон тавилга нь ямар ч өнгөтэй төгс зохицдогоос гадна гэрийг илүү тансаг бөгөөд чамин харагдуулдгаараа онцлогтой юм. Мөн таны гэрийн интерьерийн төрлөөс үл хамааран бараан өнгө таны гэрт зохицох болно.

Металлик оруулга

Өмнө жил сарнайн ягаан алтлаг, гуулин гэх мэт металл өнгүүд тренд болж байсан бол энэ жил зэс өнгийн гэрийн чимэглэл, эд зүйлсийн ээлж иржээ. Зэс өнгийн тавилга, толь болон туслах хэрэгслүүд нь бүх төрлийн өрөөнд тансаг дүр төрхийг нэмдэг. Мөн зөөлөн ягаан, маргад ногоон өнгөтэй төгс зохицдог.

Халуун орны ойн дүр төрх

Өмнө жилээс эхэлж халуун орны өнгөлөг дүр төрх нь тренд болж энэ зунаас улам эрчээ авч эхэлсэн байна. Энэ жил илүү байгальтай ойрхон ногоон өнгийг буюу дал модны навчсын дүрс болон хурц тод ягаан, эрч хүчтэй улбар шар өнгө зэргийг хослуулах болжээ. Тухайн интерьерийн шийдэл нь хөгжилтэй, сэргэг, дулаахан зуны улирал ирснийг санагдуулам байж таны гэрийг улам гайхалтай харагдуулж чадах юм шүү. 

"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.