2020 он бол өөрчлөлтийн жил боллоо. Ковид-19 цар тахал хүн төрөлхтөнд бүх зүйл тодорхой биш, ирээдүйд юу ч тохиолдож болохыг харуулсан бөгөөд ийм үед бизнесээ амжилттай авч үлдэхийн тулд нэг алхмаар түрүүлж алхан юу болохыг урьдчилан мэдэх сонголтыг авчирч байна. Ковид 19 цар тахал борлуулалт хийх уламжлалт арга барилыг өөрчлөөд байгаа үед бид 2021 онд юу болохыг мэдэхэд хэцүү байгаа.
Ковид 19 цар тахлын үед үйлчлүүлэгчээ тэргүүнд тавьж, борлуулалтынхаа тактикийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг нь гол чухал асуулт болоод байгаа юм.
Бизнесийн экспертүүд 2021 онд хэрхэн борлуулалтаа амжилттай авч явах талаар тэдний туршлага амжилтаар баталгаажсан доорх хэдэн зөвлөмжүүдийг өгч байна.
Программ хангамжид мөнгө зарцуулах нь толгой өвтгөсөн асуудал байсаар ирсэн боловч гарах үр дүн нь таны бизнест эерэг өөрчлөлт авчирдаг. Тухайлбал: борлуулах шат дамжлагуудынхаа тодорхой хэсгийг автоматжуулснаар борлуулалтын ажилтнууд процесст ихэнх цагаа зарцуулахын оронд үйлчлүүлэгчтэй харилцаа тогтооход цагаа зарцуулах гэх мэт.
Амжилттай борлуулагчид илүү мэдрэмжид тулгуурласан харилцааг бий болгож, үйлчлүүлэгчдээ илүү хувь хүнд нь чиглэсэн, онцлогт нь таарсан зөвлөгөө зааврыг өгөх зэрэг коучинг техникүүдийг ашигласнаар борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой.
Борлуулалт хийх үндсэн зарчмууд хэвээр боловч яаж хүргэх арга зам нь өөрчлөгдөж байна. Тухайлбал: борлуулалтын ажилтнууд хэд хэдэн шинэ ур чадварт суралцах шаардлага гарч байна. Эхний ээлжинд сошиал медиа –р дамжуулан боломжит үйлчлүүлэгчид хүрэх. Үүссэн сэжмийг арчлах болон борлуулалт болгон хувиргахдаа хаалга тогших, утсаар ярих зэрэг уламжлалт сувгуудын оронд сошиал медиагийн платформуудаар дамжуулан DM болон PM ийн боломжуудыг ашиглах шаардлага гарч байна. Иймд үүнийг яаж хийх хэрхэн ашиглах нь дараагийн 12-18 сард маш чухал хэрэгцээ болох нь дамжиггүй. Мөн Live video хийх, камертай харьцах, one-on-one уулзалтыг Zoom болон бусад апп –р дамжуулан хийх зэрэг нэмэлт ур чадваруудыг эзэмших шаардлага гарч байна.
Кофе уунгаа ярилцах, оройн хоол идэнгээ уулзах гэх мэт уламжлалт сувгууд ийм үед хумигдаж байгаа нь борлуулалтын ажилтнуудад маш том сорилт ирж байгааг илтгэж байна. Үүний оронд copywriting ур чадварт сайн суралцсанаар үр дүнгүй, хүний сонирхол татахуйц биш олон э мэйл, сурталчилгаа явуулахын оронд оновчтой, анхаарал татахуйц үг хэллэг бүхий товч мэдээлэл илгээснээр үйлчлүүлэгчийг татна. Цар тахлын үед хүмүүс гар утас, таблет гэх мэт төхөөрөмж дээр илүү олон цагийг зарцуулах болсон нь нэг талдаа боломж мэт боловч нөгөө талдаа хэрэгцээгүй анхаарал татахуйц биш контентоос маш амархан татгалзах, үзэхгүй өнгөрөх сонголтыг хүмүүст олгож байгаа юм.
Маркетинг, Борлуулалтын баг тусдаа ажилладаг байсан уламжлал халагдаж нэг функц доор нэг төлөвлөгөөтэй ажиллах шаардлага гарсан. Нэг шүхрийн доор хоорондоо илүү холбоотой харилцан хамтран ажиллах шаардлага гарч байгаа.
Харилцагч, үйлчлүүлэгчийнхээ мэдэхийг хүссэн, хэрэгцээт мэдээллийг өгөх. Бүтээгдэхүүний брошур болон бусад мэдээллийг сурталчлахаас илүү бизнес харилцагчид хэрэгтэй, тоон болон бусад мэдээлэл бүхий контентийг түлхүү явуулах гэх мэт.
Харилцагч, үйлчлүүлэгчдээсээ цар тахлын үед ямар байгааг, бизнест нь яаж нөлөөлсөн талаар асууж сураглан яриа үүсгэх, асуудлыг нь олж мэдсэнээр түүнд тохирсон тусламж, хэрэгтэй мэдээллийг өгөх замаар үйлчлүүлэгчтэй харилцаа үүсгэх.
Аль болох олон сувгуудыг хавсран хийснээр уналтыг эрсдэл багатай даван туулах. Маш бага үр дүнтэйгээс авахуулан бодит үр дүнтэй хүртэлх олон сувгуудыг ашиглан борлуулалтаа явуулах. Бизнесүүд энэ дээр голдуу борлуулалт маркетингийн хавсарсан програм хангамжуудыг түлхүү ашиглах болсон. Өөрийн бизнесийн онцлогт тохируулан өөрчилж болдог, хэрэглэхэд амар хялбар програмуудыг түлхүү ашиглаж байна. sales engagement platform
Уламжлалт борлуулалтын оффист борлуулалтын ажилтнууд нэг дор суух нь хоорондоо мэдээлэл солилцох, биенээсээ суралцах, сайн борлуулалтын ажилтны арга тактикийг мэдэх зэрэг давуу талуудтай байсан. Гэвч цар тахлын үед борлуулалтын ажилтнууд тусдаа ажиллах болсон нь дээрх боломжийг үгүй хийж байгаа учраас зарим компаниуд туршлагатай борлуулагчаа бусадтайгаа хамт групп видео хийх, брэйнсторминг хийх зэрэг боломжуудыг нь олгосон программ хангамжуудыг түлхүү ашиглах болсон.
Дээрхи аргууд нь бүгд туршигдсан сайн жишээнүүд бөгөөд бизнесийн экспертүүдээс зөвлөж байгаа аргууд юм.
#entrepreneur #sales2021