Цар тахлын дараах жилүүд эдийн засаг, төсөв мөнгөний хувьд нэлээд сорилт дагуулсан жилүүд болох нь ойлгомжтой байна.
Өнгөрсөн 2019, 2020 онуудын эдийн засгийн төсөөллийг бодитойгоор харсан таамаглал байгаагүй бөгөөд цар тахал нүүрлэх талаар хэн ч таамаглаагүй учир дараа онуудад ямар байх дүр зургийг зориглон төсөөлөх судлаачид цөөн байна.
Шинэ вирусийн хувилбарыг судлаачид төдийлөн өмнөх шиг аюултай хор хохиролтой гэж дүгнэхэд эрт байна гэсэн бөгөөд хамгийн муугаар бодоход цар тахлын вирус нь эндемик буюу нутагшмал шинжтэй болж үлдэн жилдээ нэг удаа ханиадны вакцинд хамрагддаг шиг хэлбэрт шилжих боломжтой гэж харж байна.
Олон тодорхой бус байдлууд байгаа боловч нэг тодорхой зүйл бол ИНФЛЯЦ байна гэдэгтэй судлаачид санал нийлж байна.
Аливаа цар тахал, дайн үймээн зэрэг тайван бус байдал эдийн засагт дандаа ИНФЛЯЦ ийг авчирдаг.
Манайд нүүрлээд байгаа инфляц бол цар тахлын дараах сэргэлтийн үед бүрэлдсэн хэрэглээний өсөлт, түүнтэй зэрэгцсэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал болон ажиллах хүчний хомстлоос шалтгаалсан гэж эдийн засагчид үзэж байна.
Манай улсад инфляц сүүлийн жилүүдэд 1 оронтой тоон дээр байж сэтгэл амар байсан бол өмнөх оны төгсгөлөөс эхлэн 2 оронтой тоон дээр очиж байгаа нь сэтгэл зовоосон асуудал болж байна.
Гэвч 2022 оны 2 р хагаст инфляцыг 6-7%д очих таамгийг Монгол банк дэвшүүлээд байна.
АНУ н хувьд 2021 оны эхэнд 2% тай байлгахаар зорьсон боловч оны эцсээр 7% д хүрээд байна. Манай улсын хувьд эдийн засаг 2022 онд өрнөх эсэх нь Хятадын нөхцөл байдлаас ихээхэн хамаарах бөгөөд бид эдийн засгийн сэргэлтийг үзэхийн тулд Бээжин-2022 өвлийн олимп өнгөртөл хүлээх шаардлагатай байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн 30% ийг дангаараа бүрдүүлж буй Хятадын эдийн засгийн өсөлт ямар амархан буурч болдгийг өнгөрсөн 2020 оны жишээ тодхон харуулсан. Бүх зүйл хэвийн өрнөсөн ч Хятадын эдийн засагт бууралт тохиож болзошгүй хэмээн таамаглаж байна. Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчид ирэх онд эдийн засгаа 6% иас илүү өсөлтөд хүргэнэ гэсэн байр сууриндаа хэвээр байна.
Манай улсын хувьд эдийн засгийг ирэх жилүүдэд дор хаяж 2019 оны төвшинд хүргэхээр хичээх хэрэгтэй болж байгаа бөгөөд 5,0% д хүргэнэ гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм.
Энэхүү таамаглал бодит болох эсэх нь манай улс өвчний тархалтыг хэрхэн хумиж чадахаас хамгийн их хамаарах бөгөөд мэдээж дараагийн хүчин зүйл бол түүхий эдийн үнэ ханш ирэх онд олон жилийн дунджаас дээгүүр байх төлөвтэй байгаа нь экспортын боломжийг ашиглаж чадвал чамлахааргүй амжилттай жил байх болно гэдэгт суурилсан юм.
Эдийн засгийг 5,0% д хүргэх хөшүүргүүд нь доорх ажлууд болж байна. Үүнд:
Мэдээж эдийн засгийн хөшүүрэг болсон том төслүүдийн хөрөнгө оруулалт эдийн засгийн дээрх өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулна.
Дэд бүтцийн бүтээн байгуулалт, нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд 733.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг гадаадын зээл тусламжаас бүрдүүлэхээр 2022 оны төсөвт суулгасан байна.
Нийт хөрөнгө оруулалтын 83% буюу 1,7 их наяд төгрөг нь дэд бүтэц, бүтээн байгуулалт, барилга байгууламжийн санхүүжилтэд зарцуулагдахаар төсөвт туссан байна.