NCD группийн мэдээллийн хуудас

2022 оны Зуны аяллын 5 трэнд

Written by NCD Group | 7/29/22 9:30 AM

Аялал жуулчлалын үе эргэн ирлээ. Ирэхдээ өмнөхөөс илүү өргөн цар хүрээтэй илүү өсөлттэйгөөр эргэн ирлээ.
Дэлхийн олон орнууд Ковидын хязгаарлалтаа сулруулж салбарын тоо баримт цар тахлын өмнөх үеэс ч өндөр үзүүлэлттэй байна.
Хүмүүс хаашаа хэрхэн аялах сонирхолтой байна, ямар зорилгоор аялал явагдаж байна гэдгийг ажигласан судалгаанд үндэслэн 5 үндсэн трэндийг тодорхойлсон байна.


1. Гэр бүлийн аялал

2 жил гаруй хугацаанд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо тэмдэглэдэг төрсөн өдөр, хурим, төгсөлт гэх мэт олон нийтийн арга хэмжээнүүд хязгаарлагдаж хориглогдсоноос хойш хүмүүс хоорондоо эргэн холбогдох ах дүү нар, найз нөхөд, гэр бүлүүд эргэн уулзах нь ихэссэн байна. Ийм шаардлагаар гэр бүлийн аялал нийт аялал жуулчлалын 3 ний 2 хувийг эзэлж байна. Мөн АНУ д 5 аас доош насны хүүхдийн вакцинжуулалтын ажил эхэлсэнтэй холбоотой гэр бүлийн аялал ихэссэн байна.
Үүнтэй холбоотой Yellowstone, National Park, Boston, NYC, Cancun, Cape Cod гэх мэт хүүхдэд ээлтэй чиглэлүүдэд захиалга их байна.


2. Багц аялал


2021 ихэвчлэн дотоодын аялал түлхүү захиалагдаж байсан бол 2022 онд олон улсын аялалууд түлхүү гарч байна.
Бүх насны хүмүүс энэ трэндээр аялаж байгаа бөгөөд энэ дундаа миллениалууд түлхүү аялаж байна. Энэ трэндийн аялагчид нь харьцангуй уян хатан нөхцөлтэй аялалуудыг илүү сонирхож байна.
Аялалын чиглэлээ өөрчилж болдог, эсвэл цуцалж болдог аялалын хөтөлөбөрүүдийг сонирхож байна.


3. Нөлөөллийн аялал


Энэ чиг хандлага нь сүүлийн үед шинээр хөгжиж байгаа чиг хандлага бөгөөд хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжил дагасан, энэ чиглэлд хөрөнгө оруулах аяллын чиглэл болж байна. Энэ цоо шинээр бий болсон трэнд биш бөгөөд цар тахлын дараа идэвхжсэн трэнд юм. Аялал жуулчлал дахин сэргэж байгаатай холбоотой улс орнуудын зочид буудлууд хөтөлбөрөө дахин шинэчлэх, үнэ болон хүн татах өөр өөр тактикууд барьж байна.


Жишээ нь Бразилийн Коста Рика гэхэд цагаан элстэй эрэг нь тогтвортой хөгжлийн толь болдог бөгөөд хэрэглээний эрчим хүчнийхээ 98% нь сэргээгдэх эрчим хүчээр шийдэгддэг. Мөн Коста Рика нь хамгийн эхэнд хилээ нээсэн хот болсоноороо жуулчдыг ихэд татсан.


4. Европи эргэн моодонд оров.


Хэдийгээр Эвропын зарим орнууд вакцины гэрчилгээ шаардаж байгаа ч ихэнх улсууд нь хилийн хоригоо цуцлаад байна. Иймээс Европи урсах хөл хөдөлгөөн нэмэгдэн энэ чиглэл нэг трэнд болоод байна. Зарим нэг статистик таамгаар 2022 онд Европи руу Америкаас ирэх аялал жуулчлал 2021 онтой харьцуулахад 600% иар өснө гэсэн таамаг ч байна.


Ялангуяа Америкууд зуны амралтаараа Грек, Итали, Франц, Испани улсуудад түлхүү аялах хандлагатай байна.
Харин Европиудын хувьд тив алгасах аялалуудаа 7 болон 9 сард түлхүү хийх хандлагатай байна. Энэхүү урсгалыг тэнцвэртэйгээр тогтмол өсөлттэй байлгахын тулд аяллаын захиалгыг ид ачаалалтай үеэр биш, сийрэг үед тохируулан авах нь зөв тактик болж байна.


5. Эрүүл мэндийн аялал


Эрүүл мэндийн аялал өмнөх жилээс 50% хурдан өсөлттэй байна. Учир нь Ковидын дараах хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарах улс дамжин сайн эмнэлэг үйлчилгээтэй орнуудад аялах нь ихэссэн байна. Эрүүл мэнд, сайн сайхан байдлыг таашаал гэж үзэхээ больж, харин хариуцлагатай хөрөнгө оруулалт, хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэн тэргүүний бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг болсонтой холбоотой энэ трэнд их өсөлттэй байна.


Өнөөдөр эрүүл мэнд сайн сайхан байх нь зөвхөн иога хийх спа эмчилгээгээр хязгаарлагдах биш өдөр тутмын хоол хүнсний меню д анхаарах төвшинд яригддаг болсон. Иймээс олон улсын том зочид буудлууд, сүлжээнүүд энэ чиглэлд түлхүү анхаарч бүтээлчээр сэтгэн олон шинэ үйлчилгээг санал болгон энэ трэндийг тосч авч байна.