<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jan 5, 2021

2030 онд бизнесийн орчин ямар байх вэ?

2030 он гэхэд манай дэлхий ямар байх тэр дундаа бзинесийн орчин ямар болсон байх вэ? гэдгийг одоо хэлэхэд эрт боловч зарим нэг таамаглаж болохуйц хэдэн зүйлийг глобал зах зээлийг ажиглагч профессор Wharton School өнөөдрийн бодит дүр зураг ирээдүйд түүнчлэн 2030 онд хэрхэн өөрчлөгдөж болох тухай бодит төсөөллийг хэлээд байна. Тэрээр бизнес ертөнц өнөөдрийнхөөс тэс өөр байх болно. Гэхдээ энэ нь бизнес эрхлэгчдэд боломжийг дүүрэн олгосон байх болно гэжээ.

Тэрээр энэхүү бодит төсөөллөө бий болгохын тулд тодорхой хэдэн зүйлүүд дээр ажиглалт туршилтуудыг хийж одоо байгаа зах зээлийн байдал түүн дотроо хэрэглэгч, үйлчлүүлэгчид нь хэн байх вэ гэдгийг дахин үнэлэх ажлуудыг хийжээ.

Компаниуд ихэнхдээ миллениал үед үйлчлэх, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ хийх дээр удаан фокуслаж ажилласан нь андуурал байжээ гэвэл ихэнх бизнесүүд маргалдах байх. ЯАГААД ?

blog image

Наслалт болон дараа үеийн талаар ярихдаа арай өргөн хүрээнд авч үзэх ёстой. Өнгөрсөн 20 иад жилд бизнесүүд ихэнхдээ залуу үед зориулж бүтээгдэхүүн үйлчилгээ хийх дээр төвлөрсөн. Учир нь тэд залуу үеийг зорилтот зах зээлийн сегментэд хүн амын дийлэнх нь байна гэж харсан.

Харин 2030 он гэхэд хүн амын, зорилтот зах зээлийн томоохон хэсэг ч 60 гарсан хүмүүс байна гэсэн бодит тооцоолол гарч байгаа юм. Америкийн хувьд одоогийн 60 настнуудад дахиад 25 жил наслах нас байна гэж үзвэл 2030 он гэхэд бас нэг шинэ насжилтын бүлэг зах зээл үүсч болно гэсэн үг.

Гэвч улс орнуудын зах зээлийн хувьд хүн амын насжилтийн статистикаас хамаарч өөр байх боловч глобал хэмжээнд иймэрхүү байх дүр зураг харагдаж байна.

Магадгүй энэ нь 2030 оны хэрэглэгчид хэн байхыг төсөөлөхөд бэрх байх талтай.

Эрүүл мэндийн салбар бүх зүйлийн чанар тэр дундаа амьдралын чанарыг дээшлүүлдэг учраас хүмүүс энэ салбарт харьцангуй боломжийг олж хардаг. Харин эцсийн хэрэглэгчийн хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүнийг мэдэхийн тулд арай өөрөөр бодох шаардлагатай болсон.

Жишээ нь хувцас үйлдвэрлэл дээр гэхэд маш олон бизнес эрхлэгчид энэ салбарт хүчээ үздэг боловч тэр бүр ахимаг насны зах зээлийг анзаарахгүйгээр энэ боломжийг орхигдуулдаг тал бий. Тэд ихэнхдээ залуу насны ангилалд зориулж хувцас, хэрэгсэл үйлдвэрлэх боловч ахимаг насны ангилалд зориулсан хувцас хийх нь брэндийн нэрийг төдийлөн өндөрт байлгахгүй гэж ч үздэг хэсэг байна.

Хүн амын энэ хэсгийн өсөлт нь ажиллах хүчний хувьд юу гэсэн үг вэ ?

Хүн идэвхтэй амьдралынхаа эхний хэдэн жилд нь сурч мэдээд дараа нь ажиллаж байгаад тэгээд тэтгэвэрт гардаг гэсэн 19 р зууны сэтгэхүйгээсээ бизнес эрхлэгчид арай гадуур сэтгэх хэрэгтэй болж байгаа юм. Учир нь хүмүүс буцаад юм сурах, шинэ зүйлд суралцах тэр үе рүүгээ хэд хэдэн удаа эргэн орж болно гэдэг нь магад тэтгэвэрт гарсан хүний хувьд эргэн шинэ кареьр эхэлж байх ч боломжтой. Энэ нь бизнес эрхлэгчдэд боловсролын бизнес эрхлэх, тэтгэврийн насны хүмүүст зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эсвэл уян хатан ажлын цагтай ажлын байрууд шинээр бий болгох гэх мэт маш олон боломжуудыг бий болгоно гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид хүмүүсийн амьдралын сүүлийн 25 жилд нь гайхамшигтай дурсамж бүтээхэд нь тусалж болно.

Мөн бас нэг сонирхол татахуйц хэрэглэгчид зах зээлийн дийлэнх хэсэг болох нь тодорхой байгаа бүлэг бол ЭМЭГТЭЙЧҮҮД юм.

Эмэгтэйчүүд бол дараагийн 20 жилд бүх салбарын шийдвэр гаргалтад нөлөөлж болох сегмент болоод байгаа юм. ЯАГААД ? 

2030 он гэхэд хүн амын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд болох тооцоолол байна. Өөрөөр хэлбэл дэлхийн ихэнх ачааг эмэгтэйчүүд үүрэхээр байна. Энэ тооцооллоос үүдэн дараагийн 20 жилийн хэрэглээний зах зээл, санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин одоогоос өөр байх болно. Учир нь эмэгтэйчүүдийн хөрөнгө оруулах хэв маяг, мөнгөө зарцуулах байдал нь харьцангуй өөр байдаг бөгөөд ерөнхийдөө эрсдэлээс зайлсхийдэг байна.

Тэгэхээр бизнес эрхлэгчид бизнесээ яаж явуулах вэ гэдэг дээр эмэгтэйчүүдийг ойлгох, судлахад илүү цаг зарцуулах хэрэгцээ гарах болов уу.

Банкирууд, хөрөнгийн зах зээлийн-хэн аль хэдийнээ эмэгтэй хөрөнгө оруулагчид үйлчлэх шаардлага гараад байгаа хэдий ч тэдэнд зориулсан тусгай бүтээгдэхүүнгүй байх нь элбэг байгаа төдийгүй эмэгтэй үйлчлүүлэгчид үйлчлэх тэднийг ойлгож, туслах бэлтгэгдсэн ажилтангүй байх нь элбэг байна.

Үл хөдлөхийн салбарын хөгжүүлэгчид ч бас үүнд онцгой анхаарлаа хандуулж эмэгтэй үйлчлүүлэгч яг ямархуу загвар дизайнтай байр сууц хүсдэг, тэдний хэрэгцээ ямар вэ, ажил хэрэгч эмэгтэйчүүд ямар орон сууц хүсэх вэ гэхчлэн эмэгтэйчүүдийг гүнзгий ойлгох шаардлага гарч байгаагийн дээр хүмүүсээ хэрхэн эмэгтэй үйлчлүүлэгчид амжилттай туслуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Ирээдүйд бизнес эрхлэгчид боломжуудыг маш өргөн цар хүрээтэйгээр авч үзэх шаардлагатай болсон төдийгүй үргэлжид боломжуудын хоорондох холбоосыг гярхай ажиглаж, ашиглаж чадсан нь амжилттай явахаар байна. Жишээ нь : 50 жилийн туршлагатай Airbnb групп гэхэд зочид буудлуудтай өрсөлдөхөө нэгэнт болиод банкуудтай өрсөлдөж эхэлсэн байна. Учир нь тэдний үйлчлүүлэгчид байшингаа зарахгүйгээр банкинд хандаж болно. Банк тэтгэврийн насныханд зориулсан илүү сайн бүтээгдэхүүн гаргаад байвал хүмүүс байшингаа заавал зарахгүйгээр банк руу хошуурах болно гэх мэт.

 

эх сурвалж: Entrepreneur сэтгүүлээс