"Garden City" цогцолбор хотхоны ерөнхий танилцуулга
GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.
Уг хотхон нь гэр бүлийн бүхий л хэрэгцээг нэг дор хангахаар төлөвлөгдсөн бөгөөд хиймэл нуур, олон төрлийн, мод бут бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, спорт комплекс талбай, автомашины дулаан болон ил зогсоол, худалдаа үйлчилгээний төв зэрэг цөм багтсанаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг улсын эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд ойр төлөвлөгдсөн нь энэ төслийн оршин суугчдадаа санал болгож буй тав тухтай амьдралын хэв маяг юм. Та нийт 13.3 га газрыг хамран байрлах тав тухтай орон сууцны хотхон болон бизнесийг тань амжилттай өргөжүүлэх худалдаа үйлчилгээний төвүүдээс сонгох боломжтой.ХОЛБООТОЙ: Төслийн ерөнхий танилцуулга
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ТАВАН ОДТОЙ шилдэг орон сууцны төслүүдийг хэрэгжүүлсэн туршлага, стандартын дагуу тав тух, амар тайван амьдрах орчныг цогцлоосон GARDEN CITY хотхон ТАВАН ОД хөнгөлөлт урамшуулалтайгаар захиалга авч байна.
Та Garden City хотхоны 61м2-108.5м2 бүхий 3-4 өрөө орон сууцнаас захиалаад 6.5 сая хүртэлх шууд хөнгөлөлтийг орон сууцны нийт үнийн дүнгээс хасуулан тооцох боломжтой. Энэхүү урамшуулал нь гэрээ хийсэн хүн бүрт олгогдоно.
Та орон сууц захиалаад төлбөрөө 100% төлсөн тохиолдолд сонгосон орон сууцны нийт үнийн дүнгээс хамааран 25 хүртэлх сая төгрөгийн шууд хөнгөлөлт эдлэх боломжтой.
Та ирээдүйд ашиглалтад орох орон сууцнаас захиалаад ашиглалтад ортол нь төлбөрөө хувааж төлөх боломжийг бид танд санал болгож байна. Графикийн дагуу төлбөрөө хугацаандаа төлсөн тохиолдолд 4 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой. Энэхүү хөнгөлөлт нь таны хамгийн сүүлийн төлөлтөөс хасагдах юм.
Орон сууц захиалсан захиалагч бүр CHEVROLET CAMARO авто машины супер хонжвортой сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
1-р ээлжийн орон сууцны бүх захиалагчдадаа европ стандартын үүдний өрөөний шүүгээ, мастер унтлагын өрөөний шүүгээ бэлэглэх бөгөөд төлбөрийн нөхцөлөөс хамаараад давхар давхар бэлэгтэй.
Үүнд:
Хэрвээ та төлбөрөө 100% төлсөн тохиолдолд дээрх хөнгөлөлт урамшуулал болон бэлгийн эзэн болохоос гадна цахилгаан бараатай Герман стандартын гал тогооны иж бүрэн тавилга мөн хосоороо гадаад орноор аялах эрхийн эзэн болох болно.
Хэрвээ та ашиглалтад ортол нь графикийн дагуу төлбөрөө хугацаандаа төлсөн тохиолдолд 2-р одны урамшууллаас бусад хөнгөлөлт урамшуулал болон бэлгийн эзэн болохоос гадна Герман стандартын гал тогооны тавилга эсвэл хосоороо аялах аяллын эрхийн эзэн болох болно.
Хэрэв орон сууц захиалахдаа төлбөрөө 100% төлсөн тохиолдолд:
Түншлэлийн хөнгөлөлт 5 сая төг хүртэл+ Төлбөрөө төлсний хөнгөлөлт 25 сая төгрөг хүртэл+ Сугалаат урамшуулалд хамрагдах+ үүдний болон мастер унтлагын өрөөний шүүгээ+ хосоороо аяллын эрх+ Иж бүрэн гал тогооны тавилга бүхий урамшуулалд давхар давхар хамрагдах болно.
Та сонирхсон байрныхаа урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг борлуулалтын албатай холбогдож авна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7577-7577 ext:1 www.garden-city.mn FB/ncd group
Борлуулалтын албаны хаяг: ХУД 11-р хороо, Их Монгол улсын гудамж, Ривер Гарден хотхон, 406-р байр, NCD Group, борлуулалтын алба
Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.
Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.