<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jan 4, 2018

BLOOMBERG ТВ "Байршил" нэвтрүүлгээр "Garden city" хотхоныг онцоллоо

Bloomberg Байршил нэвтрүүлэг

Bloomberg телевизийн нийслэл хотын хамгийн үнэ цэнэтэй байршил дах төслүүдийг танилцуулдаг "БАЙРШИЛ" нэвтрүүлэгт Номин Констракшин Девелопмент Группийн гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү  оролцон "Garden city" төслийг онцолсон энэхүү дугаарыг та бүхэнд хүргэж байна.

"Garden city" хотхоны бусад төслүүдээс ялгагдах онцлог юу вэ?

Garden city хотхон нь шинэ суурьшлын бүс Яармагт орчин тойронд нь барилгын ажил явагдаж байгаагүй, хөрсний бохирдолгүй бүсэд баригдаж байгаагаар онцлог юм.

Энэ төсөлд өмнөх төслүүдийн адилаар ногоон байгууламжийг чухалчилж үзэх бөгөөд эрчим хүчний хэмнэлт, ногоон барилгын элементийг голчлон тусгасан төсөл юм. Загвар дизайны хувьд модерн хэв маягийг баримталсан бөгөөд хотхоны өнгө төрх, гадна тохижилтын хувьд Улаанбаатар хотын жишиг хороолол болох зорилт тавин төслийг эхлүүлсэн. 

Өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдээс авсан туршлага, шинээр нэвтрүүлсэн жишгийн талаар дурдвал?

Бидний өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд дээр дулааны хэмнэлтийг  бий болгох суурь зарчмууд хэрэгжиж байсан бөгөөд энэ төсөл дээр ч мөн адил хэрэгжүүлсэн. Мөн эрчим хүч, цэвэр усны хэрэглээг хамгийн бага байлгах зарчмыг баримталсан. Мөн Улаанбаатар хотод хамгийн их хэрэгцээтэй ногоон байгууламжийг бий болгохоор зорьсон.

Шинэ дэвшилтэт техник технологийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд алдартай барилгын материалын брэндүүдийг онцлон ашиглах мөн хэрэглээнд хамгийн хялбар дөт байх гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.

Барилгын салбарт шинэ төсөл хэрэгжүүлж эхэлж байх үеийн дүр зураг, одоогийн нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл

Улсын хэмжээнд захиалга авч буй 219 төсөл, захиалга авч эхлээгүй 103 төсөл, түр зогссон 43 төсөл /2017 оны 4-р улирлын байдлаарбайгаа нь нэг талаасаа бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт бага, нөгөө талаас баригдаж буй төслүүд маань бие биенээсээ ялгарах онцлог, давуу талаа төдийлөн сайн гаргаж чадахгүй байгаа мэт санагддаг. Тиймээс бид эдгээрээс ялгарахын тулд зөв төлөвлөлт, хүн амьдрах таатай орчинг бүрдүүлэх, техник технологийг зөв шинжлэх ухаанч байдлаар ашиглан нэвтрүүлэх ёстой ба эдгээр нь төгс хосолж байж амжилттай хэрэгжих үндсийг бий болгоно. Тиймээс Монгол улсын хэмжээнд хэрэгжиж буй эдгээр орон сууцны төслүүд маань дээрх зарчмыг баримталснаар барилгын салбарын амжилттай ахиж, дэвших үндсийг бий болгоно гэж харж байна.

Та "Garden city" хотхоны гол үнэ цэнийг юу гэж харж байна вэ?

Миний хувьд хотхоны үнэ цэнийг дараах байдлаар тодорхойлж байна. Бидний бүтээн байгуулж буй "Garden city" хотхон нь шинэ суурьшлын бүсэд байгуулагдаж байгаа бөгөөд хотын аль ч бүсээс ирсэн зам харилцааны таатай бүсэд, урд талдаа Богд хан уул, хойд талдаа Туул голоор хүрээлэгдсэн мөн ойр орчимдоо Хүннү молл, Мөнххада тоёота шоурүүм, Хан Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойр, ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд байршиж буйгаараа хотхоны маань үнэ цэнэ тодорхойлогдоно гэж үзэж байна.


"Garden City" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

New Call-to-action