<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Apr 18, 2022

Elon Musk зөвлөж буй 5 шилдэг ном

Дэлхийн хамгийн баян гэх тодотголтой яваа Тесла цахилгаан автомашины зохион бүтээгч, Space X н үүсгэн байгуулагч, бизнесийн магнат Elon Reeve Musk нь 2022 оны 4 сарын байдлаар 273 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн тэмдэглэгджээ.


Түүний ээж Канад гаралтай, аав нь Африк гаралтай бөгөөд тэрээр 1999 онд Compaq д 307 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр бизнесийн гараагаа эхэлсэн. Түүнээс хойш технологийн бизнесийн салбарт томоохон хувь нэмрээ оруулсан бөгөөд одоогоор Твиттерийн хувьцааг 100% худалдан авах сонирхлоо илэрхийлээд байгаа юм.
Тэрээр бизнесийн салбарт амжилттай явахын тулд 61 номыг заавал унших ёстой хэмээн зөвлөсөн бөгөөд тэдгээрээс хамгийн наад зах нь унших ёстой 5 номыг entrepreneur.com онцолж байна.


1. Life 3.0:Being Human in the Age of Artificial Intelligence – Маск энэ номыг “Энэ бол бидний амьдрал, оюун ухаан, ухамсрын агуу ирээдүйг эрэлхийлэхэд тулгарч буй сорилт, сонголтуудын талаархи гайхалтай гарын авлага юм.” хэмээн онцолжээ. Хиймэл оюун нь бидний ирээдүйг ямар ч өөр технологиос илүү өөрчилж чадах бөгөөд энэ талаар судалгааг хамгийн сайн хийхэд тусалсан хүн бол энэ номын зохиогч Макс Тегмарк юм. Тэрээр энэ номондоо Хүмүүсийн орлогыг бууруулахгүйгээр, хэт зорилгогүй болгохгүйгээр автоматжуулалтаар дамжуулан хөгжил цэцэглэлтийг нэмэх боломж бий юу? Орчин үеийн хүүхдүүдэд бид ямар мэргэжлийн зөвлөгөө өгөх ёстой вэ? Ирээдүйн AI системүүд бидний хүссэн зүйлээ эвдрэлгүй, доголдолгүй хакердуулахгүй бат бөх хийлгэх боломж олгох уу? зэргийг эргэцүүлэн бичжээ. 

ном1


2. Zero to One: Notes on Startups, or How to build the Future - Энэхүү ном нь хэд хэдэн томоохон компани корпорацииудын хэрхэн стартап аас корпорацийн төвшинд хүрсэн амжилтуудын талаар сонирхолтой жишээнүүд бүхий ном юм. Дараагийн Билл Гэйтс үйл ажиллагааны систем хийхгүй, дараагийн Ларри Пэйж эсвэл Сэргэй Брин хайлтын систем хнйхгүй, дараагийн Марк Зукерберг нийгмийн сүлжээ хийхгүй. Хэрэв чи эднийг дуурайх юм бол чи тэднээс хангалттай суралцаагүй гэсэн үг. Ямар нэг зүйлийг хуучин загвараас нь санаа авч шинээр хийсэн бол 0 оос ямар нэг N төвшинд хийсэн гэсэн үг. Харин цоо шинэ зүйлийг санаачлан хийсэн бол 0 оос 1 д авчирсан гэж үзнэ.

zeroto13. Superintelligence:Paths, Dangers,Strategies Энэ номонд компьютер хүний оюун ухаанаас давбал юу болох вэ? Хиймэл оюун биднийг аврах уу эсвэл устгах уу? Ник Бостром хүн төрөлхтний ирээдүй, ухаалаг амьдралыг ойлгох үндэс суурийг тавьдаг гэж үздэг байна. Хүний тархинд бусад амьтдын тархинд дутагдаж байсан зарим чадварууд байдаг. Чухамхүү эдгээр өвөрмөц чадвараараа хүний төрөл зүйл давамгайлах байр суурь эзэлдэг. Хэрэв компьютер хүний оюун ухаанаас давсан чадвартай болчвол энэхүү шинэ супер оюун ухаан нь бидний хяналтаас гадуур асар хүчтэй болж магадгүй гэсэн таамаглалын талаар энэхүү номд бичжээ.

super

4. Screw Business As Usual:Turning Capitalism into a Force for Good Энэхүү номонд капитализмыг орвонгоор нь эргүүлэх цаг болсон. Үнэт зүйлсээ зөвхөн ашиг олоход чиглүүлснээс хүмүүс олон нийт, дэлхийг өөрчлөн халамжлахад зориулах цаг болсон хэмээн шилдэг бизнесмэнүүд үзэж байгаа тухай бичжээ. Мөн бизнес ердийн одоогийнхоороо байх боломжгүй болж байна. Угтаа бол бизнес энэ хэвээрээ байвал дэлхийг сүйрүүлж байна. Ус, газар, агаар гээд нөөцийг хоосолж, маш ихээр бохирдуулж байна. Ядуучууд улам ядуурч байна. Зарим нь өлсөж, өвчнөөр зовж байна. Гэвч бүх зүйл уйтгар гуниг биш, бизнес үүнийг засч байх ёстой. Бизнес сайн зүйлийг хийж байх ёстой гэсэн агуулгаар бичсэн ном ажээ.

screw


5. The Wealth of Nations and Das Kapital Адам Смит болон Карл Марксийн Хөрөнгөтнүүдийн талаарх номыг уншсан сэтгэгдлээ Маск твиттерт жиргэхдээ ирээдүйн автоматжуулалт нь баялгийг тэгш хувиарлах боломжийг олгоно. Монопол бол хүмүүний дайсан гэжээ.