NCD группийн хэрэгжүүлж буй Garden City 1B хотхон нь шинэ суурьшлын бүс Яармагт, Garden city 1 хотхоны чанх урд байрлах бөгөөд нийт 5 давхар, Евро стандартын шилдэг архитектур, дизайны шийдлээр бүтсэн хотхон юм.
Мөн гэр бүлийн гишүүдийн эрүүл аюулгүй, тав тухтай амьдралын хэв маягт нийцүүлсэн хүн амын нягтаршил бага байхаар төлөвлөсөн, олон төрлийн мод бут бүхий 50%-ийн ногоон байгууламж, хиймэл нуур, нас насны ангилалтай хүүхдийн тоглоомын талбай, төрөл бүрийн спорт талбайтайгаас гадна сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвийг хотхондоо цогцоор нь шийдсэн.
Та Garden City 1B хотхоны 62м2 - 135м2 орон сууцнаас сонголтоо хийн төлбөрийн нөхцөлөөс хамаарсан 5 од хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой. Тус хөтөлбөр нь 5 төрлийн хөнгөлөлттэй бөгөөд төлбөрийн нөхцөлөөс хамааран од бүр өөр өөрийн онцлог, урамшууллыг санал болгоно.
Түншлэлийн хөнгөлөлт 7.3 сая төгрөг хүртэл |
Та Garden City 1B хотхоны орон сууцнаас захиалан гэрээ хийсэн захиалагч бүрт сонгосон байрны үнийн дүн, м2-аас хамааран 7.3 сая хүртэлх шууд хөнгөлөлтийг нийт үнийн дүнгээс хасуулан тооцох боломжтой.
100% төлбөрөө төлсний хөнгөлөлт 27 сая төгрөг хүртэл |
Хотхоны эхний ээлжийн орон сууцнууд 2022 оны 4-р улиралд ашиглалтад орох бөгөөд та орон сууц захиалаад төлбөрөө 100% төлсөн тохиолдолд сонгосон орон сууцны нийт үнийн дүнгээс хамааран 27 хүртэлх сая төгрөгийн шууд хөнгөлөлтийг дээрх урамшуулалтай давхар эдлэх боломжтой.
|
LEXUS RX машины сугалаанд оролцох эрх |
Garden City 1B хотхоноос орон сууц захиалсан захиалагч бүр 2022 оны Lexus RX авто машины супер хонжвортой сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
|
График төлөлтийн хөнгөлөлт 6.5 сая төгрөг хүртэл |
Графикийн дагуу төлбөрөө хугацаандаа төлсөн тохиолдолд 6.5 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой.
Төлбөрийн нөхцөлөөс хамаарсан БЭЛЭГ |
Garden city 1B хотхоноос захиалга хийсэн захиалагчдад төлбөрийн нөхцөлөөс хамааран хосоороо аялах эрх, хувцасны шүүгээ, хивс болон дагалдана.
Таны сонгосон орон сууцны нийт үнийн дүн давхар, харц, м2 - аас хамааран харилцан адилгүй байх тул урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг борлуулалтын албатай холбогдон авах, борлуулалтын менежертэй цаг товлон төлбөрийн нөхцөлийг тооцоолон бодуулах боломжтой.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Загварын байрны 360
Борлуулалтын алба: 7577-7577 ext:2
Хаяг: ХУД 4-р хороо, Яармаг, Мөнхада авто шоврүүмын замын урд талд Garden city хотхоны загварын байр
Веб хуудас: www.garden-city.mn Facebook хаяг: Garden city хотхон
Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 1B" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.
Та "Garden City 1B" хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.