Орон сууц худалдан авах нь зөвхөн амьдрах байр бус орчин, амьдралын хэв маяг, чанар, тав тух, сэтгэл ханамжийг худалдан авдаг бөгөөд эдгээрийг цогцоор нь бүрдүүлсэн ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг төлбөрийн таатай нөхцөлөөр худалдан авах боломжийг танд санал болгож байна.
NCD группийн бүтээн байгуулж буй Шинэ суурьшлын бүс Яармагт сүндэрлэх Garden city 2 хотхон нь гэр бүлийн гишүүдийн бүхий л хэрэгцээ, аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангах 50% ногоон байгууламж, спорт талбай, худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн архитектур төлөвлөлтийн шинэлэг шийдэл бүхий хүүхдэд ээлтэй цогцолбор хотхон юм.
Төслийн архитектур төлөвлөлтийн концепци нь барилгууд хоорондоо хүрээлсэн төлөвлөлттэй бөгөөд орон сууцнуудын голын хэсэгт авто зам, машины хөдөлгөөнөөс ангид хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбай, амралтын бүс байрласан. Ийнхүү бяцхан үрсийг аюул эрсдэлээс хол, амар тайван тоглох боломжоор хангаж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн. Экстерьер дизайны хувьд орчин үеийн шийдэл бүхий хэсэгчилсэн шилэн фасадтай, үргэлж өсөн нэмэгдэх үнэ цэнэ, гэр бүлийн дэвжин дээшлэх аз жаргалтай амьдралыг бэлгэдсэн дэлбээлж буй цэцгэн хэлбэртэй бөгөөд цонхны харууцыг айл бүр нар үзэх байдлаар тооцоолсон.
Евро стандартын чанарын шаардлага хангасан, таны гэр бүлийн тав тухад бүрэн нийцэх 68-141.3 мкв бүхий 3-4 өрөө орон сууцандаа ТАВАН ОД болон НЭМЭЛТ хөнгөлөлт урамшуулал, Банкны ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР захиалга авч байна.
1401-р байр ашиглалтад орох хугацаа: 2020 оны 4-р улиралд
1402-р байр ашиглалтад орох хугацаа: 2021 оны 1-р улиралд
ОД 1: Орон сууц захиалсан захиалагч бүр “Түншлэлийн хөнгөлөлт” болох 10 сая төгрөг хүртэлх шууд хөнгөлөлт эдлэнэ.
ОД 2: Та орон сууц захиалаад төлбөрөө 100% төлсөн тохиолдолд орон сууцны нийт үнийн дүнгээс хамааран “100% төлсний хөнгөлөлт” 80 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт эдлээрэй.
ОД 3: Захиалагч бүр хурд хүчний гайхамшиг “Camaro авто машины сугалаан”-нд оролцон азтан болох боломжтой.
ОД 4: Та ирээдүйд ашиглалтад орох орон сууц захиалаад төлбөрөө ашиглалтад орох хүртэл нь хуваан төлөх боломжтой. Төлбөрөө графикийн дагуу хугацаандаа төлөөд “Хугацаандаа төлбөрөө төлсний хөнгөлөлт” 10 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой.
ОД 5: Мөн захиалагч бүр төлбөрийн нөхцөлөөс хамаарсан “БЭЛЭГ” болох европ стандартын дагуу герман технологиор үйлдвэрлэгдсэн хувцасны шүүгээ, гал тогооны тавилга болон аялалын эрх бэлгэнд аваарай.
Garden City 2 хотхоны 1401-р байрны 3-р блокны 82.6 мкв бүхий 4 өрөө орон сууцыг 11/15-ны дотор төлбөрөө 100% төлж захиалаад 5 ОД хөнгөлөлт урамшууллаас гадна НЭМЭЛТЭЭР 11,540,000₮ хүртэлх хөнгөлөлт эдлээрэй.
82.9, 96.9, 141.3 мкв бүхий 4 өрөө орон сууцыг ашиглалтад орох хүртэл нийт төлбөрийн 60%-ийг графикаар төлөөд, түлхүүр хүлээж авахдаа үлдэгдэл 40%-ийг төлөн захиалах боломжтой.
Мөн та 130.2-141.3 мкв бүхий 4 орон сууцны нийт төлбөрийн 30%-д орон сууц болон автомашины бартер оролцуулан төлөх боломжтой бөгөөд үлдэгдэл төлбөрөө бэлэн эсвэл зээлээр төлөөд 100% төлсний хөнгөлөлтөө давхар авах боломжтой.
Та 68-141.3 мкв бүхий 3-4 өрөө орон сууцыг урьдчилгаа төлбөр болох 55-75% төлөөд, үлдэгдэл төлбөрөө Хаан банкны эхний 18 сар хүртэлх хугацаанд жилийн 0-8%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлэнд хамрагдан төлөх таатай боломжийг санал болгож байна.
ХОЛБООТОЙ: Хүн төвтэй архитектУр төлөвлөлт бүхий Garden city 2 хотхон
Загварын байрны ажиллах цагийн хуваарь:
Да - Ба 10:00-19:00
Бя 10:00-18:00
Ня 11:00-17:00
Борлуулалтын алба: 7577-7577 ext:2
https://www.facebook.com/gardencityvillage/
www.garden-city.mn
Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.
Та "Garden City 2" хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг дараах холбоосоор зочлон татаж аваарай. Баярлалаа.