NCD группийн мэдээллийн хуудас

Garden city 2 хотхон төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч байна

Written by Nomin construction | 7/19/19 1:10 PM

Хотын шинэ суурьшлын бүсэд сүндэрлэж буй Garden city 2 хотхон нь гэр бүлийн гишүүдийн бүхий л хэрэгцээг нэг дор бүрдүүлж, аюулгүй байдал, эрүүл амьдралын хэв маягийг  цогцлоосон, нэгдсэн төлөвлөлт бүхий цогцолбор хотхон юм. Төслийн архитектурын ерөнхий концепц нь барилгууд хоорондоо хүрээлсэн төлөвлөлттэй бөгөөд айл бүрийн цонхны харцыг нар үзэх байдлаар тооцоолж дэлбээлж буй цэцгэн хэлбэр бүхий орчин үеийн экстерьер, контемпорари интерьерийн шийдлийг хослуулсан, үргэлж өсөн нэмэгдэх үнэ цэнэ, гэр бүлийн мандан бадрах аз жаргалыг бэлгэдсэн.

Хотхоны 1401,1402-р байрны 82.6-141.3м2 бүхий 4 өрөө орон сууц ТАВАН ОД хөнгөлөлт урамшуулал болон Банкны эхний 18 сар хүртэл 0,9%-ын хүүтэй хөнгөлөлттэй зээлээр захиалга авч  байна. Та төлбөрийн нөхцөлөөс хамаарсан 90 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт болон гал тогооны тавилга, аяллын эрхийн эзэн болох боломжтой.

ОД 1: Түншлэлийн хөнгөлөлт 10 сая төгрөг хүртэл 

ОД 2: 100% төлбөрөө төлсний хөнгөлөлт 80 сая төгрөг хүртэл 

ОД 3: Camaro авто машины сугалаанд оролцох эрх

ОД 4: Хугацаандаа төлбөрөө төлсний хөнгөлөлт 10 сая төгрөг хүртэл

ОД 5: Төлбөрийн нөхцөлөөс хамаарсан БЭЛЭГ болох хувцасны шүүгээ, гал тогооны тавилга болон аяллын эрх 

1401-р байр ашиглалтад орох хугацаа: 2020 оны 4-р улиралд

1402-р байр ашиглалтад орох хугацаа: 2021 оны 1-р улиралд

ХОЛБООТОЙ: Хүн төвтэй архитектУр төлөвлөлт бүхий Garden city 2 хотхон

1401, 1402-р барилгын хойд талд Garden City хотхоны 5 давхар нам барилгууд, голын хэсэгт нь нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий тоглоомын талбай, амран суух сандал саравч, зүүн болон зуун урд хэсэгт нь нуурын хэсэг байрлах тул уг барилгуудын бүх айлууд харц болон үзэгдэх орчин сайтайгаараа онцлог юм. Мөн барилга нь өөрөө цэцэг хэлбэр бүхий архитектурын өвөрмөц шийдэлтэй тул айл бүр өдрийн турш хангалттай нар үзэх боломжтой. 

GARDEN CITY 2 ХОТХОНЫ ДАВУУ ТАЛ 

Шинэ суурьшлын  зам харилцааны таатай бүсэд байрлалтай
 
Garden city 2 хотхон нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шинэ суурьшлын “А” зэрэглэлийн бүсэд хотын төвөөс 9 км зайд байрлалтай. Та хотын аль ч цэгээс цаг алдалгүй хүрэх боломжтой. 
Мөн улсын болон хувийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээнд /Sakura сургууль, Шинэ Монгол сургууль, British School of Ulaanbaatar, Улсын 34-р сургууль, 41-р сургууль, улсын болон хувийн цэцэрлэгүүд, Хүннү молл худалдаа үйлчилгээний төв сансар худалдааны төв, нийслэлийн захиргаа, ХУД-ын нэгдсэн эмнэлэг гэх мэт/ ойр төлөвлөгдсөн нь энэ төслийн оршин суугчдадаа санал болгож буй тав тухтай амьдралын хэв маяг юм. 
 

Нэгдсэн төлөвлөлт

Уг хотхон нь гэр бүлийн бүхий л хэрэгцээг нэг дор хангахаар төлөвлөгдсөн бөгөөд хиймэл нуур, олон төрлийн, мод бут бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины дулаан болон  ил  зогсоол,  худалдаа үйлчилгээний төв зэрэг цөм багтсан.

Garden city 2 хотхоны нийт эзэмшлийн талбайн 50 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд үүнд зүлэгжүүлэлтээс гадна олон төрлийн мод, бут, сөөгийг хиймэл цөөрөм бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй хотхоны төлөвлөлтийг хослуулан төлөвлөсөн.

Мөн хотхоны голын хэсгийг автомашины хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлан, хүүхдийн аюулгүй тоглох, оршин суугчдын салхилах, амрах орчны аюулгүй байдлыг бүрдүүлсэн.

Загварын байрны ажиллах цагийн хуваарь:

Да - Ба 10:00-19:00
Бя 10:00-18:00
Ня 11:00-17:00

Борлуулалтын алба: 7577-7577 ext:2

https://www.facebook.com/gardencityvillage/
www.garden-city.mn

"Garden City 2" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "Garden City 2" хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг дараах холбоосоор зочлон татаж аваарай. Баярлалаа.