NCD группийн мэдээллийн хуудас

GARDEN CITY хотхоныг сонгох 5 шалтгаан

Written by Nomin construction | 9/28/17 2:56 AM

Улаанбаатар хотын хувьд иргэдийн шилжилт хөдөлгөөн, бизнесийн нэгжүүд болон тээврийн хэрэгслийн тооны огцом өсөлт, зөв бус хот төлөвлөлт, орчны бохирдол зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан гадагшаа тэлэх бодлого сүүлийн жилүүдэд хэрэгжсээр байгаа билээ. 

Орчин үеийн гэр бүлүүд хотын хөл хөдөлгөөнөөс хол, утаа, стресс бухимдлаас ангид, бяцхан үрсийн тав тухтай, эрүүл өсөн торних нөхцөлийг нэг дор цогцлоосон орон сууцны хотхоныг сонгохыг эрмэлздэг болсон. Эдгээр шаардлагуудыг бүрэн хангасан Хан-Уул дүүрэг, Яармагт сүндэрлэн босч буй "Garden City" хотхоныг сонгон амьдрах 5 шалтгааныг танд хүргэж байна. 

Гэр бүлийн гишүүдэд зориулагдсан ногоон байгууламж бүхий орчин

Ногоон байгууламж нь сүүлийн үеийн хотхонуудад байх шаардлагатай хамгийн чухал төлөвлөлт болоод байна. Таны амьдарч буй хотхон ногоон байгууламжаар хүрээлэгдсэнээр агаарыг цэвэршүүлэх, тоос тоосонцрыг арилгах, халуун хүйтнийг тэнцвэржүүлэх гэх мэт олон давуу талыг бий болгоно.

ХОЛБООТОЙ: Ногоон байгууламж яагаад хэрэгтэй вэ?

"Garden City" хотхоны хувьд гадна талбайн 50%-ийг ногоон байгууламж бүхий орчин байхаар төлөвлөсөн тул таны гэр бүлийн гишүүд болон бяцхан үрс тань эрүүл, цэвэр цэнгэг агаарт тохь тухтай амьдрах боломжтой.

Амьдралын алтан цагийг хэмнэх худалдаа үйлчилгээний төвүүд

Орчин үеийн ихэнх гэр бүлүүд завгүй амьдралын хэв маягтай байдаг. Тиймээс гэр бүлүүдэд хэрэгцээт худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийг "Garden City" хотхоны хойд хэсэгт  байхаар төлөвлөсөн. Үүнд

  • Банк
  • Үсчин гоо сайхан
  • Сургууль, цэцэрлэг
  • Эмнэлэг
  • Кофе шоп, ресторан
  • Супермаркет зэрэг таны тав тух, хэрэгцээнд зориулагдсан худалдаа үйлчилгээний нэгдсэн төвлөрөл ирээдүйд бий болно. 

Үүнээс гадна спорт комплекс, бяцхан үрсээ салхилуулах ногоон орчин бүхий хүүхдийн тоглоомын талбай, хөл бөмбөг болон теннисийн талбай зэрэг чөлөөт цагаа гэр бүл, найз нөхдийн хамт өнгөрүүлбэл зохих олон газрууд бий.

Шинэлэг интерьерийн шийдэл

"Garden City" хотхоны дотоод интерьер, дизайны шийдлийг орчин үеийн контемпорари хэв маягаар тохижуулна. Энэ нь таатай, шинэлэг уур амьсгалыг бий болгох зорилготой. Түүнчлэн орон зайн хэмнэлт, өрөө хоорондын хуваалтаар ашиггүй талбайн хэмжээг багасгасан тул өрөө тасалгаа илүү уужим саруул цэлгэр харагдана. 

Орон сууцны үнэ цэнэ

Орон сууц худалдан авч буй хүн бүрт тухайн барилга, байгууламжийн ирээдүйд үнэ цэнэ өсөх эсвэл буурах эсэх нь чухал байдаг. "Garden City" хотхоны хувьд Хан-Уул дүүрэг дэх шинэ суурьшлын "А" зэрэглэлийн цэвэр цэнгэг агаар бүхий бүсэд баригдаж байгаа бөгөөд хотын төв, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдтэй Маршал, Зайсан, Энхтайван, Гурвалжингийн гүүр, Богд хан уулын замаар холбогдож байгаа юм. 

Хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломж

Шинэ суурьшлын бүс Яармагт сүндэрлэн босож буй "Garden City" хотхон 2-4 өрөө орон сууц захиалах хүмүүст зориулан төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллыг зарлаад байгаа билээ. Тухайлбал, 2017 оны 09 сард багтан орон сууцаа захиалбал 20 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлтийг олгож байна. Үүнээс гадна  5 сая төгрөг хүртэлх түншлэлийн хөнгөлөлт, төлбөрөө 100% төлсний хөнгөлөлт,  CAMARO авто машины сугалаат урамшуулал болон байр худалдан авч буй хүн бүрт тохирсон бэлгүүдийг өгч байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг та 7577-7577 ext:1 дугаараас болон www.garden-city.mn веб хуудаснаас аваарай.

Төсөл хэрэгжүүлэгч компанийн туршлага

"Garden City" хотхоны бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж буй Номин Констракшн Девелопмент Групп нь  чанар, хэрэглэгчдэд өгч буй урт хугацааны үнэ цэнэ болон гадна орчин тохижилтын шинэлэг шийдлээр сүндэрлэсэн "Өнөр хотхон" “Тайм Скүэр” “Ривер Гарден” зэрэг  Монголын №1 ногоон байгууламж бүхий Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг орон сууцны төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд барилга, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна. Энэ хугацаанд Олон улсын стандартад нийцсэн байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг ашиглан барилгын гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд байлгаж, оршин суугчдын эрүүл аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангасан жишиг хотхонуудыг барьж байгуулсаар ирсэн билээ. 

ХОЛБООТОЙ: "GARDEN CITY" хотхон 5 од урамшуулалтайгаар захиалга авч байна

"Garden City" Хотхоны танилцуулга: https://hubs.ly/H08B28T0
Холбоо барих утас: 7577-7577 ext: 1
Вэб хуудас: www.garden-city.mn

"Garden City" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.