Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг орон сууцны төслүүдийг хэрэгжүүлсэн туршлага, стандартын дагуу тав тух, амар тайван амьдрах орчныг цогцлоосон GARDEN CITY хотхонд таныг урьж байна
Номин Констракшн Девелопмент Групп нь барилгын салбарт 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд НОГООН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ эрхэм зорилгынхоо хүрээнд байгальд ээлтэй дахин боловсруулсан түүхий эд, материал ашиглаж цэвэр ус, эрчим хүчинд хэмнэлттэй “Ногоон барилга”-г бүтээн байгуулж, нийгэм олон нийтийн дунд байгаль орчноо хайрлан хамгаалах ногоон үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байна. Бидний хичээл зүтгэлийн дүнд “Өнөр”, “Өнөр Эрдэнэт”, “Цэцээ гүн” “Ривер Гарден”, “Тайм Скүэр” хотхонууд маань Монголын орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц гадна тохижилт, ногоон байгууламж , архитектур, дизайн, эко бүтээн байгуулалтын шинэлэг шийдэл болон сүндэрлэсэн билээ.
"Garden City" цогцолбор хотхоны ерөнхий танилцуулга
GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.
Уг хотхон нь гэр бүлийн бүхий л хэрэгцээг нэг дор хангахаар төлөвлөгдсөн бөгөөд хиймэл нуур, олон төрлийн, мод бут бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, спорт комплекс, автомашины дулаан болон ил зогсоол, худалдаа үйлчилгээний төв зэрэг цөм багтсанаас гадна улсын эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд ойр төлөвлөгдсөн нь энэ төслийн оршин суугчдадаа санал болгож буй тав тухтай амьдралын хэв маяг юм. Та нийт 13.3 га газрыг эзэмшин байрлах тав тухтай орон сууцны хотхон болон бизнесийг тань амжилттай өргөжүүлэх худалдаа үйлчилгээний төвүүдээс сонгох боломжтой.
Холбоотой нийтлэл:Таван од хөнгөлөлт урамшууллын тухай
"Garden City" хотхоныг сонгох 7 шалтгаан
Хүрээлэн буй орчиндоо ногоон байгууламж бий болгох нь агаарыг цэвэршүүлэх, тайвшруулах, орчны тоосжилт, дуу чимээг багасгах, олон төрлийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Томоохон ногоон байгууламж бүхий байгальд ээлтэй орон сууц сонгох ньта эх дэлхийгээ болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. GARDEN CITY хотхоны нийт эзэмшлийн талбайн 50 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд үүнд зүлэгжүүлэлтээс гадна олон төрлийн мод, бут, сөөгийг хиймэл цөөрөм бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй хотхоны төлөвлөлтийг хослуулан урласан болно.
Хотхоны төв хэсэгт байрлах оршин суугчдын болон хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн талбай машины хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан учир бяцхан үрс маань аливаа учрах аюул эрсдэлээс хол, амар тайван тоглох боломжоор хангагдсан.
Хөдөлгөөн нь эрүүл амьдралын үндэс бөгөөд орчин үеийн ухаалаг амьдралын хэв маяг болж байна. Оршин суугчдынхаа амьдралын хэмнэлд эрч хүч, эрүүл хэв маяг бүрдүүлэхийн тулд GARDEN CITY цогцолбор хотхон төрөл бүрийн спортын талбайгаас гадна, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон фитнесс талбайг төлөвлөсөн. Гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх цагаа фитнесс болон дуртай спортоороо хичээллэхэд зориулснаар эрүүл спортлог амьдралын хэмнэлийг цогцлооно.
Орчин үеийн завгүй амьдралын хэмнэлийг тань хөнгөвчлөх худалдаа үйлчилгээний цогц төвийг GARDEN CITY хотхон шийдэж өгсөн. Айл гэрийн бүхий л хэрэгцээг нэг дор хангах үйлчилгээний төв нь хугацаа хэмнэж, гэр бүлдээ зориулах цагийг тань нэмэгдүүлнэ. Үүнд бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас гадна цэцэрлэг, банк, үсчин гоо сайхан, хими цэвэрлэгээ, кофе шоп, ресторан зэрэг багтах бөгөөд амьдралыг тань илүү хөнгөвчилж, алтан цагийг тань хэмнэх болно. Худалдаа үйлчилгээний цогцолборын байршлыг хотхоны хойд хэсэгт төв зам дагуу нэгтгэн төлөвлөсөн нь хүний урсгалыг нэмэгдүүлэх бөгөөд үйлчилгээ эрхлэгчдэд бизнесийн таатай орчинг бүрдүүлнэ.
Хотхоны интерьерийг шийдэхдээ орон зайн ашиглалтыг нэн тэргүүнд тавьснаараа онцлог бөгөөд өрөө хоорондын зөв зохион байгуулалтаар ашиггүй талбайг багасгаж, зай хэмнэх өнгөний зөв хослол бүхий “ухаалаг” тавилгуудыг байрлуулснаараа давуу талтай. Дизайны ерөнхий шийдлийг орчин үеийн монгол гэр бүлийн амьдралын хэв маяг, зан төлөвийн онцлогт нийцүүлсэн бөгөөд “ухаалаг” тавилгуудыг шалнаас тааз хүрсэн өндөртэй, багтаамжтай байхаар зураг төслийг гаргасан нь орон зайг асар хэмнэж ухаалгаар шийдсэн болно.
GARDEN CITY цогцолбор хотхоны онцлог нь айл бүрт байгалийн нар өдөрт хангалттай тусах боломжтойгоор архитектурын шийдэл нь төлөвлөгдсөн. Эхний ээлжийн орон сууцнууд нь тус бүр таван давхар, давхар бүрт цөөн гэр бүл байхаар төлөвлөгдсөн. Мөн барилга нь төмөр бетон карказ хийцлэлтэй, 8 баллд тэсвэртэй, байр бүр цахилгаан шаттай байна.
GARDEN CITY хотхон нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шинэ суурьшлын “А” зэрэглэлийн бүс Яармагт Бритиш олон улсын сургуулийн баруун талд сүндэрлэх бөгөөд хотын аль ч цэгээс цаг алдалгүй хүрэх боломжтой. Нарны гүүр, Энхтайвны гүүр, Гурвалжингийн гүүрнээс гадна хөдөлгөөний өндөр ачааллаас ангид Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Богд-Хан уулын замаар дамжин хүрэх боломжтой.