<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Feb 23, 2018

"Garden city" төслийн хийц, чанар стандартын талаар танилцуулж байна

Бид өмнө нь Bloomberg телевизийн нийслэл хотын хамгийн үнэ цэнэтэй байршил дах төслүүдийг танилцуулдаг "БАЙРШИЛ" нэвтрүүлэгт Номин Констракшин Девелопмент Группийн гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү оролцож байсан талаарх нийтлэлийг хүргэсэн бол энэ удаад тус нэвтрүүлэгт хотхоны чанар, стандартын талаар төслийн албаны дарга Б. Наранчангатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

"Garden city" төслийн хийц, чанар стандартын талаар танилцуулж байна

Барилгын ажлын явцын талаар танилцуулбал

Төслийн үйл явц төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа бөгөөд төслийн хугацааны хувьд

  • Төслийн үргэлжлэх хугацаа: 5 -7 жил 
  • Garden City 1 хотхоны I ээлжийн орон сууц:       2018 оны IV улиралд
  • Garden City 1 хотхоны 2 ээлж орон сууц:             2019 оны III улиралд       
  • Garden City 2 хотхон:      2020 оны II улиралд ашиглалтад орохоор байна. 

 

Барилгын чанар, стандартын талаар илүү дэлгэрэнгүй танилцуулбал

"Garden city" төслийн хийц, чанар стандартын талаар танилцуулж байна

Garden City хотхоныг бүтээн байгуулахдаа барилгын норм дүрмээс гадна барилгын хууль, олон улсын ISO стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Мөн  "NCD Group"-ийн дотоод стандартыг мөрдөж "River garden" , "Time square", "Цэцээ гүн" төслүүд дээр хэрэгжиж байгаа чанар, туршлагыг "Garden city" төсөл дээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа.

Компанийн бүтцэд шинэчлэл хийн төслийн менежементийг бүрэн утгаар хэрэгжүүлж төслийн албыг бий болгосон. Мөн хөндлөнгийн ашиглалт, хяналтын албыг шинээр бий болгон дотоод хяналтыг сайжруулснаар хэрэглэгчийн гар дээр очих эцсийн бүтээгдэхүүний чанар илүү сайжран сэтгэл ханамжийг өндөрт байлгах томоохон үйл ажиллагааны нэг болсон юм.

Барилгын хийцлэлийн хувьд

  • 8 баллд тэсвэртэй
  • Дам нуруугүй
  • Төмөр бетон карказ
  • Хэсэгчилсэн цутгамал ханатай

"Garden city" төсөлд ашиглагдаж буй барилгын материалын хувьд олон улсын стандарт хангасан Евро стандартын материалыг ашигласан ба энэ төсөлд ашиглаж байгаа ихэнх материалууд бидний өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдэд мөн ашиглагдаж байсан. Гадна фасадны хувьд Итали улсад үйлдвэрлэсэн гоёлын фактуртай шаврыг ашиглаж байна. Энэхүү шаврын онцлог нь хүний биед ээлтэй байгаль орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай.

GC2-cover

Биокомфакт фасадны будгийн онцлог

  • Хэт ягаан туяаны хамгаалалттай
  • Хүйтэнд болон хадгалалтад тэсвэртэй
  • Эрүүл мэндэд ээлтэй эко бүтээгдэхүүн

Төслийн бүтээцэд ашигласан материал

  • "M350" Маркийн бетон - Бат бөх чанартай
  • Орос улсын "А500СП" Арматур - 8 - 9 баллд тэсвэрлэх чадвартай
  • "МАК"-ийн Евро блок - Хүний биед сөрөг нөлөөгүй амьсгалдаг блок

Дэд бүтцийн хувьд

"Garden city" хотхон нь төвийн шугамд холбогдсон. Инженерийн шугам сүлжээнд ашигласан материалын хувьд Евро стандартын материалыг сонгон ашигласан.

  • Радиатор                          KORADO  брэнд             Чех улс
  • Цэвэр усны хоолой        PBK брэнд  PPR             Орос улс
  • Бохир усны хоолой         MAGNAPLAST брэнд     Герман улс
  • Агааржуулалт                   MAICO брэнд                  Чех улс

Төсөлд хамтран ажиллаж байгаа компаниудыг дурдвал:

Ажиллах хүчний хувьд 100% дотоодын компани, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Төсөл дээр ажиллаж байгаа туслан гүйцэтгэж компаниуд бидэнтэй 7 жил хамтран ажилласан байгууллагууд үргэлжлээд ажиллаж буй нь онцлог юм. 

Мөн дотоодын компаниудын 

  • ЕВРО БЛОК - МАК ХХК
  • ЧУЛУУН ХӨВӨН - МОНГОЛ БАЗАЛЬТ ХХК 
  • БЕТОН - ПРЕМИУМ КОНКРИТ ХХК, БИЛГҮҮН ТРЕЙД ХХК, ХӨТӨЛ ТЭЛМЭН ХХК, ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК

зэрэг барилгын материалуудыг төсөлд ашиглаж байна.

Ярилцлагын төгсгөлд "NCD group" анхны төслөөсөө л байгальд ээлтэй материал, тоног төхөөрөмж, техник технологийг ашиглаж ирсэн төдийгүй шинээр хэрэгжүүлж буй "Garden city" төсөлдөө ч энэ жишгээ хэрэгжүүлж байгааг  онцолсон юм.


"Garden City" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

New Call-to-action