<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Apr 9, 2024

"GARDEN CITY" ХАУС төслийн нээлттэй өдөрлөгт урьж байна

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орон сууцны болон хаус төслүүдийг хэрэгжүүлсэн 20 жилийн туршлагатай NCD GROUP-ийн шинэ суурьшлын Яармаг бүсэд амжилттай хэрэгжүүлсэн бүс нутгийнхаа хамгийн том ногоон байгууламжтай, хүүхдэд ээлтэй "GARDEN CITY" төслийн үргэлжлэл болох нийт 6 га талбайд хэрэгжих 279 айл өрхийн ТАУНХАУСААС бүрдэх хүн амын нягтрал бага төлөвлөлттэй "GARDEN CITY" ХАУС хотхоныг танилцуулж байна.

Төвийн инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон "GARDEN CITY" ХАУС төслийн нийт талбайн 50 хувьд ногоон байгууламжаар хүрээлэгдсэн нийтийн эзэмшлийн тохижилтыг шийдсэнээс гадна нэгдсэн харуул хамгаалалт, гэр бүл, найз нөхдөөрөө чөлөөт цагаа өнгөрөөх 3 түвшинт хиймэл нуур, хотхон дотроо энхрий үрсдээ чанартай боловсрол эзэмшүүлэх 1000 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг цогцоор нь төлөвлөсөн ХАУС хотхон юм. 


Түүнчлэн орон сууцанд амьдрахаас илүү тав тухтай, хувийн орон зайг чухалчилсан, орчин үеийн амьдралын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх, ирээдүйд үнэ цэн өсөн нэмэгдэх, өөрийн эдэлбэр газартай 112, 135, 158 мкв талбайн сонголт бүхий ТАУНХАУСУУДААС сонголтоо хийж, орон сууцны үнээр ХАУСАНД амьдрах боломжийг санал болгож буйгаар онцлогтой. Уг төсөл нь худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг, бусад хэрэгцээт бүхэнд эргэх зайд байрлах хамгийн таатай байршилд бүтээн байгуулагдаж байна.


Гайхалтай амьдралын үргэлжлэл "GARDEN CITY" ХАУС төслийн нээлттэй өдөрлөг 2024 оны 4-р сарын 13-14 өдрүүдэд зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэрвээ та уг өдөрлөгт хамрагдах бол дараах холбоос дээр дарж, бүртгүүлнэ үү.

БҮРТГҮҮЛЭХ

Дэлгэрэнгүй мэдээллийг 7577-7577 дугаараас лавлана уу.