<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Dec 22, 2017

"Garden city" хотхоны интерьер төлөвлөлт

"Garden city" хотхон нь 2018 оны 2,3 - р улиралд ашиглалтад орох 6 төрлийн орон сууцандаа олон хөнгөлөлт урамшуулалтайгаар захиалга авсаар байгаа билээ. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ тус хотхоны тав тухтай амьдралын илэрхийлэл болсон интерьер, орон зайн төлөвлөлтийн талаарх мэдээллийг танд хүргэж байна.

Өрөөний зөв зохион байгуулалт

өрөөний зөв зохион байгуулалт

Орон сууцны зохион байгуулалт нь орон зайн ашиглалтыг нэн тэргүүнд тавьснаараа онцлог бөгөөд өрөө хоорондын зөв зохион байгуулалтаар ашиггүй талбайг багасгаж, амьдрах орон зайг илүү цэлгэр болгож өгсөн. Дээрх зурагт 61м2 талбай бүхий орон сууцын зургийг харуулсан бөгөөд та бусад орон сууцны зохион байгуулалтыг харахыг хүсвэл доорх холбоосоор зочлоорой.

 

Контемпорари хэв маяг

контемпорари хэв маяг

"Garden city" хотхоны интерьерийн шийдлийг контемпорари буюу орчин үеийн интерьерийн хэв маягаар тохижуулсан. Энэхүү интерьерийн хэв маяг нь классик буюу сонгодог хэв маягийн эсрэг  байр суурьтай байдаг бөгөөд бусад төрлүүдийг өөртөө нэгтгэн хуучин зүйлсийг цоо шинэ өнгө төрхтэй  болгон бүтээдгээрээ онцлог байдаг тул нэг хивэнд баригдалгүй олон зүйлийг сонирхдог хэн бүхний  анхаарлыг татахуйц интерьерийн хэв маяг гэж хэлж болно. 

ХОЛБООТОЙ: "Garden city" хотхон 5 од урамшуулалтайгаар захиалга авч байна

Интерьерийн шийдэл

Garden city хотхоны интерьер гарден сити зөв зохион байгуулалт

Тус хотхон танд 47 - 108,5 м2 бүхий нийт 7 төрлийн орон сууцыг санал болгож байгаа төдийгүй 7 ялгаатай интерьерийн шийдлийг мөн давхар санал болгож байна. Дээр дурдсанчлан хотхоны интерьерийг шийдлийг контемпорари хэв маягаар тохижуулсан ба өрөө хоорондын хаалгыг цагаан өнгөөр, ханын цаасыг цайвар, засврын өнгөөр шийдсэн нь ямар ч тавилгатай зохицлох орон зайг бүрдүүлж өгсөн. Мөн тавилгын хувьд шалнаас тааз хүрсэн өндөртэй, багтаамж сайтай, орон зайг хэмнэх ухаалаг тавилгыг сонгосноороо давуу талтай.


"Garden City" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

New Call-to-action