<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 28, 2021

HUAWEI: Дараагийн 10 жилд дэлхий ямар болох талаар бодит төсөөллүүд.

Бидний амьдралд технологи ямар оролцоотой болох вэ ? талаар бодит төсөөллүүдийг дэвшүүлсэн Huawei - Intelligent World 2030 форумаас...

9 сарын 22 ны өдөр. Хятадын технологийн томоохон компани болох Huawei компани “Intelligent World 2030” форумаа зохион байгууллаа.

Энэхүү форумд Хятад болон дэлхийн бусад орнуудын технологийн экспертүүд илтгэл тавьж 2030 онд дэлхий ямар байх вэ ? Бидний амьдралд технологи хэрхэн оролцоотой болох талаар маш сонирхолтой илтгэлүүд тавьсан нь форумыг нэлээд хандалттай сонирхолтой болголоо.

Өнгөрснийг судлан ирээдүйд юмс хэрхэн өөрчлөгдөж ямар төвшинд хүрэх талаар шинжлэх ухаанд суурилсан таамаглал дэвшүүлдэг Ирээдүй судлаач буюу Futurologist мэргэжил шинээр дэлгэрч байгаа бөгөөд Америкийн Ирээдүй судлаач мөн технологийн Дарвин хэмээн нэрлэгддэг Steven Johnson энэхүү форумд оролцож сонирхолтой илтгэл тавилаа.

Тэрээр дараагийн 10 жилийг Хүн ба компьютерийн оюун ухааны хамтын ажиллагааны алтан үе “ байх болно гэж тодорхойлжээ. Ирэх 10 жилд компьютер бол ямар нэг эцсийн бүтээгдэхүүнийг гаргах биш тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг хийх эцсийн шийдвэрт нөлөөлөх хувилбаруудыг хүнд санал болгоно гэсэн үг юм.

Өнгөрсөн хугацаанд технологийн ачаар хүний ген бүтээх, нарны панел, компьютерийн хөгжилд нэлээд дэвшилтүүд гарсан нь технологи бол төсөөлөл байхаа нэгэнт больж бодит байдал болсоныг харуулж байна.

Хүний генийг компьютераар богино хугацаанд зардал багатай бүтээж байна. 90 ээд оноос эхлэн 10 тэрбум орчим ам.доллараар 10 аад жилийн хугацаанд хүний генийг компьютераар бүтээсэн. 2007 онд 1 сая ам.доллараас бага мөнгөөр 7 хоногийн хугацаанд хүний генийг бүтээдэг болсон. Тэгвэл одоо үед 1 цагийн дотор 100 ам.доллараар генийг компьютераар бүтээж байна.

Нарны панелийн үнэ 1976 оноос өнөөг хүртэл 1 ватт нь 100 ам.доллараас 10 орчим цент хүртэл буурсан.

Алгоритмд суурилсан компьютерийн програм хүнээс илүү ухаантай, чадамжтай байгаа нэг жишээ бол шатрын програм юм. Алгоритмд ссурилсан шатар тоглогч өдөрт 44 сая удаа тоглож чадна харин шатрын мастерууд бүхэл бүтэн карьерийнхаа туршид хамгийн ихдээ 100,000 удаа тоглосон байдаг.

Эдгээрээс харахад компьютер хүний хүчин чадлаас хэд дахин илүү бөгөөд ухаалаг байгаа нь макро төвшний дээрх 3 жишээнээс харагдаж байна.

Технологийн энэхүү үсрэнгүй хөгжлөөс харахад хүний амьдралын бүх цаг үед өнгөрсөн болон одоо цагийн бүх мэдээлэл дээр тулгуурлан ирээдүйд ямар байж болох вэ гэсэн хувилбаруудыг харах бүрэн боломжтой бөгөөд алгоритмын энэхүү хүчин чадлыг ашиглан ирээдүйд хот төлөвлөлт, автомашины үйлдвэрлэл, хүний эрүүл мэнд, гэмт хэргийн мөрдөлт зэргийг симмуляци хийн харах боломжтой юм. Жишээ нь хот төлөвлөлтийг хийхдээ цуглуулсан бүх датанд үндэслэн ирээдүйд үзүүлэх эдийн засгийн нөлөөлөл, хөрш хот, мужид үзүүлэх нөлөөлөл, хөдөлгөөний урсгал, замын ачаалал ямар байх зэргийг урьдчилан симмуляци хийх байдлаар мэдэж болдог.

Мэдээллийн технологийн ачаар хамгийн далайцтай хөгжиж өөрчлөгдөх салбар бол эрүүл мэндийн салбар гэж онцолж байна. Учир нь хүний генетекийг тэр чигээр нь удирдах, бүтээх боломжтой болж байгаа юм. Ингэснээр генетикийн хувьсгал ирэх бөгөөд хүний тархи оюуны чадамж болон бие эрхтний чадамж хамгийн боломжит хэмжээгээр сайжирч хүн хөгшрөхгүй байх боломжтой болно. Дундаж тэтгэврийн насыг 65 гэж үздэг бол хүн үүнээс 40 жилээр илүү ажиллаж амьдрах боломжтой гэж үзсэн.

Дараагийн 10 жил хүн ба компьютерийн оюун ухааны хамтын ажиллагааны АЛТАН ҮЕ болох бол энэ 10 жилийг технологийн компаниуд юу гэж төсөөлж байна вэ ? Тэр дундаа Huawei хэрхэн төсөөлж байна вэ?.

2030 он гэхэд хүний амьдралын чанар сайжирч, илүү ногоон болж тогтвортой хөгжлийн явцад хүн илүү тухтай орчинд амьдрах боломжоор хангагдана гэж үзэж байна.

Huawei компани дараагийн 10 жилд хүн бүрийг дижитал болох боломжтой бөгөөд гэр болон байгууллагыг сүлжээнд холбон илүү ухаалаг дэлхийг бий болгох том алсын хараатай ажиллах юм байна. Ингэхдээ доорх салбаруудад макро тренд ямар байх талаар сонирхолтой төсөөллүүдийг дэвшүүлсэн байна.

1. Эрүүл мэндийн салбар

2030 он гэхэд маш мэдрэмтгий био мэдрэгчүүд түгээмэл хэрэглээ болно. Энэхүү мэдрэгчүүдийн тусламжтайгаар олж цуглуулсан датанууд үүлэнд суурилсан мэдээллийн бааз үүсгэснээр хүний биеийн эрүүл мэндийг компьютераар хянах боломжтой болно. Өөрөөр хэлбэл хүн өрөө эдгээр датанд үндэслэн өөрийнхөө эрүүл мэндийг хянах, тохиромжтой эм, эмчилгээг мэдэх боломжтой болно. Авч явдаг авсаархан төхөөрөмжүүд болон хиймэл оюунд суурилсан тухайн хүнд тохируулсан эм, эмчилгээ түгээмэл ашиглагдана.

health

2.Хүнсний салбар

Хүнсний ногоо тариалалтыг бүрэн хянах боломжтой болох бөгөөд чийг, орчны температур, ургалт зэрэг бүх үзүүлэлтүүд дата баазад суурилснаар ирээдүйд тодорхойгүй байдал үүсгэхгүй, байгаль орчин, уур амьсгалын сөрөг нөлөөлөлгүй тариалан эрхлэх боломжтой болно. 3Д хэвлэгчээр ирээдүйд мах үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм. Махны амт болон хүний хооллолтын дэглэмд нийцсэн орц найрлага бүхий мах үйлдвэрлэх боломжтой юм.

meat

3. Амьдрах орон гэр, орон сууц 

2030 онд хүмүүс элдэв олон хэрэгсэл дунд амьдрахгүй. Хүмүүс өөрт хэрэгцээт цөөн зүйлээ 10 Гегабайт хэмжээтэй дижитал каталогуудаар зохицуулах боломжтой болно. Зөвхөн шаардлагатай үедээ дундын агуулахаас хэрэгцээт зүйлээ захиалж гэртээ хүргүүлдэг автомат хүргэлтийн систем үйлчилнэ. Ингэснээр орон сууц, хаус, оффисийн барилга илүү тогтвортой хөгжлийг хангасан ногоон, хүлэмжийн хийн ялгаралгүй байх боломжтой.

  1. 4. Тээвэр логистик

2030 онд тээвэр ложистикийн салбарт хэд хэдэн томоохон өөрчлөлт гарах болно. Автомашинууд ногоон эрчим хүч хэрэглэхээс гадна автомат жолоодлогын систем нэвтэрнэ. Мөн замын хөдөлгөөнд зохицон оролцох байдлыг хангах компьютерийн систем бүхий автомат жолоодлогын систем нь автомат сенсоруудын тусламжтайгаар хөдөлгөөнд илүү ухаалаг байдлаар оролцох боломжоор хангана. Нийт автомашины 50% орчим нь цахилгаан машин болно гэсэн тооцоолол байна.

  1. 5. Хот төлөвлөлт 

Шинэ дижитал дэд бүтцийн хөгжил нь хотыг илүү дээр, орчин үед зохицсон байдлаар төлөвлөх, удирдах, нөөцийг хэмнэлттэй зарцуулах, засаглалыг илүү ил тод оновчтой болгоно. Хотыг удирдах засаглалын процессыг дижитал платформ удирдсанаар хотоос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ илүү хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар, ачаалахад амар хялбар болно. 2030 онд компаниудын 40% орчим нь 10 гега байтын сүлжээтэй болно.

  1. 6. Бизнесийн байгууллагууд

2030 онд дижитал шилжилтийг хийснээр байгууллагууд илүү бүтээмжтэй, хүчин чадалтай компьютерууд ашиглаж, робот төхөөрөмжүүдийг ажиллуулна. Шинэ бизнес моделууд нь илүү хүн төвтэй, үйлдвэрлэл болон логистик нь уян хатан болно. 10,000 ажилтны 390 нь робот болно. 1 сая орчим байгууллагууд хувийн 5G сүлжээг ашиглах ба компаниудын мэдээлэл технологид оруулах нийт хөрөнгө оруулалтын 7% нь хиймэл оюунд зарцуулагдана.

7. Эрчим хүч

2030 онд эрчим хүч илүү ногоон, ухаалаг болно. Цахилгаан станцууд эрчим хүчийг гол, нуурын уснаас гаргаж авна. Нийт цахилгааны эх үүсвэрийн 50% орчим нь сэргээгдэх нөөцөөр хангагдана.

  1. 8. Мэдээллийн аюулгүй байдал.
  2.  

Бизнесүүдийн 85% орчим нь блокчэйнд суурилна. Мэдээллийн аюулгүй байдал нь үндсэн шалгуур болох тул хиймэл оюунд суурилсан луйвар илрүүлэгч, хувийн мэдээллийн найдвартай байдлыг хангах системүүд түгээмэл ашиглагдана.

New Call-to-action

Нийтэлсэн NCD Group