<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jun 8, 2022

iPhone: Apple хэтэвчнээсээ хувааж төлөх боломж

Apple компанийн жил бүр зохион байгуулдаг технологи хөгжүүлэгчдийн олон улсын хурал болох WWDC (WorldWide Developers Conference) 6 сарын 6 нд онлайн танилцуулга зохион байгуулагдлаа.

Жил бүр Apple компаниас iPad, iOS болон бусад бүл программуудын сүүлийн үеийн шинэчлэл өөрчлөлт, шинэ функцууд болон платформуудын талаар мэдээлэл өгч танилцуулга хийдэг тус хуралд энэ жил уламжлал ёсоор олон сонирхолтой технологийн шийдлүүдийг танилцууллаа.

1983 оноос эхлэн тус арга хэмжээг Apple компани уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд цар тахлын жилүүдэд онлайнаар зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн танилцуулгад Apple компани iOS 16 д ажиллах “buy now pay later” гэх Apple н бүтээгдэхүүнүүдийг дараа төлбөрт оруулсан шинэ программаа танилцуулсан бөгөөд худалдан авагч “Apple Pay” шалгуурыг хангасны үндсэн дээр ямар нэг хүү болон хураамж төлөхгүйгээр төлбөрөө хуваан төлөх байдлаар Apple н бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болох бөгөөд энэ програм ирэх 9 сараас эхлэн ажиллах юм байна.

Мөн урт хугацаанд хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн iMessage г засах болон илгээхгүй болгож болдог шинэ функцийг танилцуулаад байна.

Уламжлал ёсоор Apple н Гүйцэтгэх захирал Tim Cook танилцуулгыг нээж үг хэллээ. Тэрээр WWDC нь Apple д ажилладаг болон түүний хүрээлэлд байдаг программ, платформуудыг хөгжүүлэгчдийн коммунити г мэргэжлийн үйлчилгээгээр хангах, хөгжүүлэгчдийг ажлаа хамгийн сайн хийж дэлхийд өөрчлөлт авчрахад нь бүх талаар нь дэмжихэд чиглэдэг гэдгийг онцлон онлайн танилцуулгыг нээлээ.

Мөн Apple компани энэ жил глобал төвшинд ажиллах хөгжүүлэгчдийн мэргэжлийн клуб болох Developers Center -г Apple Park - д нээгээд байгаа бөгөөд энэ төвөөр дамжин дэлхийн эргэн тойронд ажиллаж буй хөгжүүлэгчид Apple н чадварлаг инженерүүдтэй шууд холбогдон хамтран ажиллах, тэднээс мэргэжлийн тусламж, зөвлөмж авах боломжоор хангагдах юм. TechTalks апп аар дамжуулан хөгжүүлэгчид шинэ технологид суралцах, хөгжих боломжууд нээгдэж байгаа юм.

Энэхүү төв ажилласнаар технологи, програм хөгжүүлэгчид код бичигчдийн дараагийн үеийг бэлтгэхэд том хувь нэмэр оруулах юм.

Мөн эмэгтэй хөгжүүлэгчдийн төвийг өнгөрсөн 2 сард Саудын Араб д байгуулаад байна.

Энэ мэт хөгжүүлэгчдийг дэмжсэнээр Apple компани дэлхийн өнцөг булан бүрээс 34 сая хөгжүүлэгчдийг өөрийн коммунитид төвлөрүүлэх зорилготой юм байна.

IOS 16 гэх шинэчлэлийн тусламжтайгаар таны iPhone танд зориулан нэлээд олон шинэ үйлдлүүдийг хэрэглэгчид хийж өгөх боломжтой.

Apple хэтэвчнээсээ ямар ч нэмэлт хүү болон хураамжгүйгээр apple н бүтээгдэхүүнүүдийг хуваан төлөх зарчмаар худалдан авах боломжоор хангах "Apple Pay"

wallet

Lock Screen мөн шинэчлэгдэн маш олон загвараар дэлгэцээ харж болох боломжууд олгогдсон төдийгүй маш олон notification ууд давхцах үед эрэмбэлж харах боломжтой болсон. 

lock screen

 

iMessage ээр илгээх тэкст мессежээ засч болохоос гадна илгээхгүй болгож unsend тохиргоотой болсон нь хэрэглэгчдийн хүсэмжит үйлчилгээнүүдийн нэг болсон.  

undo msg