<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Nov 16, 2017

NCD групп Судалгаатай Хөгжиж буй Шилдэг Компаниар шалгарлаа

Үндэсний Тэргүүлэгч Судалгаа, Зөвлөх үйлчилгээний “MMCG” компани 9-р сарын 28-30-ны өдрүүдэд AЗИ, НОМХОН ДАЛАЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН IX ЧУУЛГАН (APRC-2017 Conference)-ыг Монголд анх удаа амжилттай зохион байгууллаа.

NCD ГРУПП СУДАЛГААТАЙ ХӨГЖИЖ БУЙ ШИЛДЭГ КОМПАНИАР ШАЛГАРЛАА

Чуулганд нийт 16 УЛС ОРНЫ 59 ГАДНЫ ЭКСПЕРТ, 25 САЛБАРЫН 96 ТОП компанийн, давхардсан тоогоор 653 ОРОЛЦОГЧ хамруулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өнгөрсөн бөгөөд чуулганаар 16 улс орны дэлхийн тэргүүлэх зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн 60 гаруй гадаадын мэргэжилтэн хүрэлцэн ирж, зах зээлийг судлах, бизнесийн өсөлтийг бий болгох арга барил, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг дотоодын 200 гаруй бизнес эрхлэгчидтэй хамтран хэлэлцлээ. 

NCD ГРУПП СУДАЛГААТАЙ ХӨГЖИЖ БУЙ ШИЛДЭГ КОМПАНИАР ШАЛГАРЛАА

NCD ГРУПП СУДАЛГААТАЙ ХӨГЖИЖ БУЙ ШИЛДЭГ КОМПАНИАР ШАЛГАРЛАА

 

 

“MMCG” компани уг арга хэмжээний үеэр судалгаатай хөгжиж буй компаниудыг шалгаруулсан бөгөөд NCD группийг Судалгаа шинжилгээний ажлыг бизнестээ үр дүнтэй ашиглаж, үйл ажиллагаагаа маркетингийн шилдэг менежментээр хөгжүүлж байгааг үнэлэн MARKETING RESEARCH EXCELLENCE AWARD-аар шагналаа. 

 


Харилцагч, захиалагч, хамтрагч байгууллага, нийт хамт олон та бүхэндээ баяр хүргэе.

ХАМТДАА СУДАЛГААТАЙ ХӨГЖЬЕ