NCD Group Волейболын Үндэсний дээд лигийн 2026–2027 оны улиралд “DARKHAN MOGULS” багийн АЛТАН ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын хөгжил, тамирчдын ур чадвар, өрсөлдөх чадварыг дэмжихийн зэрэгцээ залуу үеийнхэнд спортын эерэг соёл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
NCD Group нь бүтээн байгуулалтаар дамжуулан хүмүүсийн амьдрах орчин, хотын хөгжилд үнэ цэн бүтээхийн зэрэгцээ компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд спорт, эрүүл амьдралын хэв маяг, залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл, санаачилгыг дэмжин ажилласаар ирсэн.
Энэ хүрээнд 2026–2027 оны улиралд “DARKHAN MOGULS” багтай хамтран ажиллаж, баг тамирчдын амжилтын төлөөх аяллыг дэмжин, Монгол улсын волейболын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна. Шинэ улиралд нь “DARKHAN MOGULS” багийн тамирчид, дасгалжуулагчид болон нийт хамт олонд спортын өндөр амжилт хүсье.