2017 оны 11 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан "ASIA PROPERTY AWARDS" буюу Азийн үл хөдлөх хөрөнгийн шилдгүүдийг шалгаруулдаг арга хэмжээнээс Номин Констракшн Девелопмент Групп бүс нутгийнхаа “ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ” мөн “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ”-ээр тодорч давхар баяр боллоо.
Бүс нутгийнхаа хамгийн шилдэг үл хөдлөх хөрөнгийг шалгаруулдаг салбартаа нэр хүнд бүхий арга хэмжээ болох, 12 дахь жилдээ тэмдэглэгдэж байгаа Азийн Үл Хөдлөх Хөрөнгийн Дээд Шагнал нь үл хөдлөх хөрөнгийн бүхий л чиглэлийн шилдэг экспертүүдээс бүрдсэн хараат бус шүүх бүрэлдэхүүн нь улс бүрт ажилладаг, итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс авсан мэдээлэлдээ үндэслэн, шүүлтийн үйл явцыг дэлхийн 152 улсад 1,300 гаруй оффистой, 60,000 гаруй ажилчидтай дэлхийн хамгийн том нягтлан бодох сүлжээний нэг болох BDO-н тусламжтайгаар нээлттэй, шударга байлгаж, ялагчийг сонгодог нь энэ арга хэмжээг олон жил оршин тогтнох суурь нь болсон юм.
Азийн үл хөдлөх хөрөнгийн дээд шагнал нь бүсийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх алтан стандарт болдог.
ASIA PROPERTY AWARDS арга хэмжээг 2006 онд байгуулагдсан Азийн тэргүүлэх үл хөдлөх хөрөнгийн онлайн групп болох PropertyGuru-ээс зохион байгуулдаг. Тус групп нь үл хөдлөх хөрөнгийг техник технологийн хувьд боломжит бүхий л арга хэрэгслээр дүрслэн үзүүлдэг “үсрэнгүй өсөлттэй” технологийн компани бөгөөд тэдний платформуудыг ашиглан Сингапур, Малайз, Индонез, Тайланд даяар 500,000 орчим хэрэглэгчид сар бүр барилгын компани, үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын талаар лавлагаа, мэдээлэл авч, 16 сая хүн үл хөдлөх хөрөнгө худалдан авч байна.
Таны хийж бүтээсэн бүтээл таны хувьд юугаар ч сольшгүй үнэтэй, зөвхөн бүрэн төгс, шударга системээр шалгагдаж шагнагдах ёстой гэдгийг бид ойлгодог. Тиймээс энэхүү шагналын цохилох зүрх нь шударга шүүлт, нээлттэй процесс юм
Терри Блакберн,
Азийн үл хөдлөх хөрөнгийн дээд шагнал,
Үүсгэн байгуулагч & Удирдах захирал
Энэхүү шагналын сүүлийн 12 жилийн турш нэр хүндтэй оршин тогтнож байгаа нэг том шалтгаан нь нягт, нээлттэй шүүлтийн процессын найдвартай байдалд анхаарлаа онцгой хандуулдагт байгаа юм.
Пол Ашберн, BDO, Хамтран удирдах түнш
Номин Констракшн Девелопмент групп нь “Ногоон Ирээдүйг Бүтээнэ” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг бизнесийнхээ чиглэл болгон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ногоон үйлдвэрлэлийг дэмжиж ногоон нийгмийг бий болгох чиглэлд орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
Үүний үр дүнд Монголын орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоны гадаад орчин, ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдлийг чанар, стандарт, тав тухтай байдлыг цогцоор нь хослуулж, “Ногоон Барилга” буюу хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, цахилгаан эрчим хүч хэмнэлттэй, экологид ээлтэй барилга байгууламж барих чиглэлд шинэ техник технологи нэвтрүүлэн орон сууцны иж бүрэн цогцолбор болох "Өнөр" хотхон, “Өнөр Эрдэнэт” хотхон, "Ривер Гарден" хотхон, "Цэцээ Гүн" хотхон, “Тайм Скүэр” хотхон, “Гарден Сити” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж 2011-2017 онд нийт 55’000 ширхэг мод, бут сөөг тарьж ургуулан 66’700м2 талбайд зүлэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн “Хамгаалагдсан үндэс өндөр бүтээмжит” технологиор жилдээ 1’000’000 ширхэг мод тарих хүчин чадал бүхий мод үржүүлэх үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай бүтээн байгуулж Ази тивийн Шилдэг Бүтээн Байгуулагч компани болж чадсан нь ирээдүйн сайн сайхан, хөгжил дэвшил өөд хамтдаа урагшилсан чадварлаг хамт олон, бидэнд үргэлж итгэл хүлээлгэн дэмждэг эрхэм хэрэглэгч, харилцагч, хамтран ажиллагч түншүүд та бүхний минь итгэл сэтгэлийн үр юм.
Та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье.