NCD группийн мэдээллийн хуудас

NCD GROUP-ийн дараагийн шинэ төсөл RIVIERA ESTATE захиалга авч эхэллээ

Written by NCD Group | 10/29/26, 2:06 AM

NCD Группийн хэрэгжүүлж буй дараагийн шинэ төсөл RIVIERA ESTATE нь Богдхан уулын энгэр, Хатан Туул голын хөвөөнд байгалийн үзэсгэлэн, тав тухтай амьдралын хэв маягийг нэгтгэсэн өндөр зэрэглэлийн цогцолбор хотхон юм.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11-р хороонд, хотын төвөөс 10 км зайд, нийт 42 га талбайд хэрэгжих энэхүү төсөл нь Single House, Villa, Condo сууц болон сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний цогц төлөвлөлттэй. Хотын хөгжилтэй ойр байхын зэрэгцээ байгалийн нам гүм, цэвэр агаарт амьдрах орчныг бүрдүүлж, ажил, амьдралын тэнцвэрийг эрхэмлэдэг гэр бүлүүдэд зориулсан шинэ сонголтыг санал болгож байна.

Riviera Estate төслийн гол онцлог нь Богдхан уулын байгалийн налуу, газрын өндөржилтийн онцлогт нийцүүлэн хөгжүүлсэн шаталсан архитектур төлөвлөлт юм. Single House, Villa, Condo сууцуудыг газрын онцлогт уялдуулан байршуулснаар барилга хоорондын харагдацын давхцлыг багасгаж, их хотыг тольдох панорама харууц, цэлгэр орон зай, хувийн амьдралын тав тухыг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

RIVIERA ESTATE төслийн I ээлжийн захиалга авч эхэллээ

Riviera Estate төслийн эхний ээлжид гэр бүлүүдийн хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцсэн дараах сууцны төрлүүдийг санал болгож байна.

  • Single House – 376 м²: Хувийн эдэлбэр газар, цэлгэр террас, дулаан зогсоол бүхий гэр бүлийн тав тухыг бүрэн хангасан амины орон сууц.
  • Villa – 129–194 м²: Дөрвөн давхар, 1 виллад 8 айлын төлөвлөлттэй, апартмент болон дуплекс хаусны сонголттой
  • Condo – 118–263 м²: Таван давхар, 1 кондод 10 айлын төлөвлөлттэй, апартмент, дуплекс болон пентхаусаас бүрдсэн

Төслийн байршил: Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Богдхан уул, Залаатын богинын ам.

Борлуулалтын алба: 7577-5050

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ТАТАХ