NCD групп нь Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт орон сууцны шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлэн олон барилга байгууламжийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Бид орон сууцны хотхон хороолол бүтээн байгуулахдаа ногоон ирээдүй, ногоон орчныг бүтээх зорилгыг эрхэмлэн байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй эко материалыг түлхүү сонгон ашигладаг. Мөн оршин суугчдынхаа тав тухыг хангах, тэдний эрүүл мэндэд хөрөнгө оруулах зорилгоор хэрэгжүүлж буй төсөл бүр дээрээ Олон улсын стандарт шаардлагыг хангасан ногоон байгууламж бүхий орчныг бий болгохыг зорин ажиллахын сацуу хэрэглэгч, захиалагчиддаа ногоон сэтгэлгээтэй, ногоон амьдралын хэв маягтай байхыг сурталчилж, байгаль орчин эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалсаар ирсэн билээ.
Бид одоогийн байдлаар цэвэр цэнгэг агаартай бүсэд байршилтай "Ривер Гарден II" , “Тайм Скүэр”, "Гарден Сити" орон сууцны хотхоны төслүүд дээр ажиллаж байгаа бөгөөд эдгээр төслүүдийн талаарх товч мэдээллийг танд хүргэж байна.
Ривер Гарден I хотхон нь цэвэр цэнгэг агаарт, ногоон байгууламж бүхий бүсэд хүний хэрэгцээг бүрэн хангах худалдаа үйлчилгээний төвүүдийг нэг дор төвлөрүүлж, гэр бүлийн гишүүдийн тав тухтай амьдралын хэв маягийг бий болгох зорилгоор бүтээн байгуулсан нь олон нийтэд хэдийнээ Монголын №1 ногоон хотхон нэрээр хүлээн зөвшөөрөгдсөн. Бид Ривер Гарден II хотхоны бүтээн байгуулалтад ч мөн энэхүү үзэл баримтлалаа барьж, гэр бүлийн тав тухтай, тохилог орчин бүхий орон сууцны хорооллыг бий болгохоор зорин ажиллаж байна.
Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 3 км - ийн зайд Богд Хан уулын бэлд, Туул голын хөвөө дагуу хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд байрладаг.
Нийт айлын тоо: 5 га газрыг хамарсан 360 айлын орон сууц
Хотхоны давуу тал:
Байрлал
Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд “Pивер Гарден” хотхоны баруун талд байрладаг.
Нийт айлын тоо: 4,8 газрыг хамарсан нийт 350 айлын орон сууц
Хотхоны давуу тал:
Байрлал: Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шинэ суурьшлын “А” зэрэглэлийн бүс Яармагт Бритиш олон улсын сургуулийн баруун талд байрлана.
Нийт айлын тоо: Нийт 13,3 га газрыг хамарсан
Хотхоны давуу тал:
Хэрвээ та манай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, урамшууллын талаар цаг алдалгүй мэдээлэл авахыг хүсвэл NCD group ийн фэйсбүүк хаягийг дагаарай. Баярлалаа
Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.
Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.